Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

2013 оны 5-р сарын сүүлийн хагаст зохиогдсон дотоодын зарим тэмцээний тойм

 Б.Гүндаваа магнайлав
     Энэ сарын 11-12ны өдрүүдэд МҮХАҮТ-д 3 ангиллаар явагдсан, ФМ Х.Сүрэндорж агсны дурсгалд зориулсан ”Их мастерын алдарт хүрэх зам” тэмцээнд 263 шатарчид швейцарь оноолтын 8 тавилд өрсөлдснөөс 2150-иас дээш чансаатай “А” ангилалд ИМ Б.Гүндаваа түрүүлэн цомын эзэн болж ФМ М.Гүнбаяр, ОУМ Г.Мөнхгал, ИМ Д.Шаравдорж, ИМ Б.Мөнгөнтуул, ДМ Б.Галмандах, ФМ С.Ган-Од нар удаах байруудыг эзэлсэн бол 2150 хүртэлх чансаатай хэсэгт Э.Болдоо, Х.Тэмүүжин, М.Баатар, 1900 хүртэлх чансаанд Д.Буянзаяа, Э.Батхуяг,  А.Дөлгөөн нар эхний байруудад шалгарав.
     Х.Сүрэндорж агсны ээж, ах дүү, шавь нар, найз нөхөд нь хамтран зохион байгуулсан, 8,5 сая гаруй төгрөгийн шагналын сантай, хамгийн олон оролцогчидтой мөн хамгийн олон шагналтай, уламжлалт  энэ тэмцээний ахмадын, эмэгтэйчүүдийн болон өсвөрийн зэрэг тусгай шагналыг нийт 46 тамирчид хүртлээ.
“Морин шалаа” клубын нээлт боллоо
    Саяхан Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд Дэлхийн Шатрын Холбооны Мастер, Монгол улсын хошой аварга П.Төмөрбаатар агсны нэрэмжит “Морин шалаа” клуб байгуулагдлаа.
Тус клубын  нээлтэд зориулан энэ сарын 18-19ний өдрүүдэд зохиогдсон тэмцээнд Дундговь аймгийн Дэлгэрцогт, Луус, Сайнцагаан, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдын шатарчид 4 ангилалд өрсөлдөв.
    Насанд хүрэгчдийн ангилалд ДМ Санжмятав, СМ Дүгэрээ, ДМ Таня, эмэгтэйчүүдээс Найгалмаа, Сүрэнхорол, Мандахнар, 9 хүртэлх насанд Балжинням, Ихдөлгөөн, Жаргалмаа, 12 насанд Батсүмбэр, Сандагсүрэн, Даваасүрэн, охидоос Уугамаа, Бямбажаргал, Мөнхтуул, 15 хүртэлх насанд Батсүх, Амарбаясгалан, Ууганцэрэн, охидоос Мандахнар, Нямсүрэн, Дуламжав нар тэргүүн байруудад шалгарчээ.
    Энэхүү тэмцээнийг П.Төмөрбаатар агсны үр хүүхэд, садан төрлүүд ивээн тэтгэж, Ц.Баярхүү дасгалжуулагчтай тус клубт шатар, ном сурах бичиг бэлэглэжээ.      

                    

Зүүн бүсийн өсвөрийн шатарчид өрсөлдөв.
     Энэ сарын 22-23ны өдрүүдэд “Уурхайчин” цогцолборт зохиогдсон Багануур ХК-ий 35 жилийн ойн нэрэмжит, манай орны Зүүн бүсийн Өсвөрийн шатарчдын АШТ тэмцээнд Багануур, Өндөрхаан, Налайх болон Бор-Өндөр хотууд, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр аймгуудын 182 хөвгүүд, охид 6 насны ангилалд сэтгэн бодох чадвараа харуулж өрсөлдөв.
     6 хүртэлх насанд Ч.Эрхэмбаяр, А.Очир-Эрдэнэ (хоёул Багануур), М.Анхбат (Дорнод), хөвгүүдийн  8 насанд Э.Энх-Од (Сүхбаатар), Б.Жавхлан (Дорнод), О.Билгүүнтөгс (Багануур), 10-д Ц.Хасбилэг (Багануур), Б.Пүрэвсүрэн (Дорнод), А.Эрхэмбаяр (Сүхбаатар), 12 насанд Д.Мөрөнсүх (Дорнод), Э.Түвшинтөгс (Говьсүмбэр), Б.Баасансүрэн (Дорнод), 14-д Б.Билгүүн, Б.Мөнх-Эрдэнэ (хоёул Дорнод), О.Алтангэрэл (Багануур), охидын 8 насанд Г.Маралгуа (Багануур), Э.Амин-Эрдэнэ (Сүхбаатар), Д.Анужин (Багануур), 10-д Т.Түмэн-Энх, Т.Хүслэн (хоёул Дорнод), О.Цэлмэг (Багануур), 12 насанд А.Энхдэлгэр, Г.Маралгуа (хоёул Говьсүмбэр), Б.Дөлгөөнхэрлэн (Дорнод), 15-18 насны нээлттэй ангилалд Ц.Амарбилэг (Багануур), Н.Гантөгс (Дорнод), Э.Баяржаргал (Говьсүмбэр) нар медальт байруудад шалгарчээ. 
Ж.Лхагваа түрүүллээ.
     5-р сарын 26нд “Урамтай шатар” клуб дээр зохиогдсон Найрамдлын байгууллагуудын нэрэмжит “Уран шалаа”, ахмадын тэмцээнд ФМ Ж.Лхагваа, ОУМ П.Жигжидсүрэн, СМ З.Сандуй, эмэгтэйчүүдээс СМ П.Бүжинлхам, ЭФМ Ш.Батцэнгэл, СМ Н.Энхнасан нар тэргүүн байруудад шалгарч  ДМ Д.Дамдин, Л.Үржиндорж, СМ Д.Ламжав, СМ С.Мөөмөө нар тусгай шагнал хүртэв.
Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэл, Монгол Туургатны Шатрын Холбоотой хамтран зохиодог энэ тэмцээн олон жил уламжлал болон явагдаж байгаа билээ.
Л.ТОГООХҮҮ