Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

2013 оны 6-р сарын эхний хагаст зохиогдсон дотоодын тэмцээний тойм

“Азийн бэлтгэл”  тэмцээн амжилттай болов

Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбоо (МӨШКХ) 5-р сарын сүүлчээр зохион байгуулж “Зууны шатар” клуб дээр дөрвөн өдөр үргэлжлэн явагдсан, уламжлалт  “Азийн бэлтгэл” тэмцээнд ДМ П.Батжанцан (Чингэлтэй-Цэцэн нүүдэл) түрүүлж  ДМ Э.Баасансүрэн, Ү.Агьбилэг (хоёул Хан-Алтай) нар удаалан  Г.Амартүвшин (Чингэлтэй-Цэцэн нүүдэл) тусгай шагнал хүртжээ.

“Мини шатар-2013” тэмцээн зохиогдлоо

6-р сарын эхээр МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд явагдсан “Мини шатар-2013” тэмцээнд 259 бяцхан шатарчид 3 насны ангилалд өрсөлдөв.

6 хүртэлх насанд хөвгүүдээс Ш.Диваа, Б.Одгэрэл, Б.Ирмүүн-Оргил, охидоос А.Халиунаа, Н.Энхболор, Б.Нямцэнгэл, 8 насанд Х.Тэмүүжин, Э.Жангар, А.Жавхлантөгс, охидоос Б.Алтантуяа, Г.Энхчимэг, Э.Маргадгуа, 10 хүртэлх насны ангилалд Ц.Тэнгис, С.Ган-Эрдэнэ, М.Мөнхбаяр, охидоос М.Мандухай, Э.Удвал, О.Нандин-Эрдэнэ нар медальт байруудад шалгарч олон хүүхдүүд ангилал тус бүрд тусгай шагнал хүртжээ.

Ахмад шатарчин Б.Даньдай үр хүүхдүүдийн хамт ивээн тэтгэж МҮЭ-ийн СТО-ны “Цагаан бэрс” клуб, МӨШКХолбоо зохион байгуулсан уламжлалт энэ тэмцээнд Дорноговь аймгийн тамирчид (дасгалжуулагч нь Ү.Бадамдорж) багийн дүнгээр түрүүлж  “Зууны шатар” (А.Баярсайхан), “Уран нүүдэл” (С.Болдбаатар) клубууд удаалан Сэлэнгийн “Алаг морь” клуб (Д.Ганбаатар) тусгай шагнал авчээ.

ОУМ  Г.Мөнхгал  “Орон нутаг-2013”  тэмцээнд түрүүлэв

6-р сарын 8-9ний өдрүүдэд Багануур хотод зохиогдсон Орон нутгийн шатарчдын уламжлалт тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 57 шатарчид өрсөлдснөөс ОУМ Г.Мөнхгал (Өвөрхангай) түрүүлж СМ Н.Бэх-Очир (Орхон), Г.Харуулбаатар (Говьсүмбэр), СМ Б.Нямдаваа (Багануур), ДМ Б.Боорчи (Говьсүмбэр) нар айрагдаж ДМ Г.Бямбаа (Говьсүмбэр) эмэгтэй шатарчны тусгай шагнал хүртэв.

Өсвөрийн шатарчдын 5 насны ангиллын тэмцээнд  220 гаруй  тамирчид оролцсноос 8 хүртэлх насанд хөвгүүдээс Л.Дөлгөөн (Дархан-Уул), Э.Энх-Од (Сүхбаатар), Б.Болорсүх (Говьсүмбэр), охидоос Б.Мөнгөнзул (Хангарьд), Г.Маралгуа (Багануур), Ц.Хүрэлцэцэг (Алаг морьт), 10 насанд Ц.Хасбилэг (Багануур), Э.Батжаргал (Хангарьд), А.Эрхэмбаяр (Сүхбаатар), охидоос Т.Хүслэн (Дорнод), Б.Хүслэн (Цагаан морь), О.Цэлмэг (Багануур) 12 насныхад М.Батням (Хөвсгөл), Э.Золбоот (Сэлэнгэ), Г.Мөнхтулга (Хөвсгөл),  охидоос Б.Дэжидмаа (Цагаан морь), Н.Номин-Эрдэнэ (Булган), Б.Хонгорзул (Хөвсгөл) 14 насанд Э.Батнаран (Хангарьд), Б.Мөнх-Эрдэнэ (Дорнод), О.Алтангэрэл (Багануур), охидоос М.Сарантуяа (Дархан-Уул), Б.Эрдэнэхөлөг (Сэлэнгэ Чесс), Н.Булганчимэг (Булган)  18 хүртэлх насанд Т.Пүрэвдорж (Өвөрхангай), А.Аръяабадрал (Дорнод), А.Жаргалсайхан (Хангарьд), охидоос Б.Алтантуяа (Сэлэнгэ Чесс), Ц.Амарбилэг (Багануур), С.Жаргалмаа (Сэлэнгэ Чесс) нар тэргүүн байруудыг тус тус эзэлжээ.

“Суман тэрх” ХХК 6 сая гаруй төгрөгөөр ивээн тэтгэсэн энэхүү тэмцээнд багийн дүнгээр Багануур дүүрэг (дасгалжуулагч нь Ц.Батболд), Орхон аймгийн “Хангарьд” (О.Батзориг), “Сэлэнгэ чесс” (Д.Билэгсайхан) клубууд тэргүүн байруудад шалгарав.

Л.ТОГООХҮҮ