Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

"Азийн хүүхдүүд" спортын наадам

01072012723 “Азийн хүүхдүүд” спортын V наадам ОХУ-ын Якутскт хоёр өдрийн дараа эхэлнэ. Тус наадамд манай өсвөрийн 101 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөх бөгөөд сонирхогчдын шатрын дэлхийн аварга С.Билгүүн хүү, гимнастикийн шүүгч Л.Туяагийн хамт тангараг өргөлөө. Шатрын спортын төрөлд Х.Эрдэнэдорж дасгалжуулагчтай ФИДЕ мастер С.Билгүүн, Э.Болдоо, дэд мастер Ү.Үүрийнтуяа, Е.Сумъяабаяр нар оролцоно. Монголын тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье! Тэмцээний мэдээллийг дараах вэбсайтаас авна уу! www.gamesasia.ru

Удам залгасан шатарчин хүү

391517 416426351733488 2123846359 n 2012 оны Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд Монгол улсын өсвөрийн шатарчид амжилттай оролцож шагналын хур дагуулав. Тэмцээний хамгийн бага нас болох 6 хүртэлх насны ангилалд оролцсон нэрт зохиолч Б.Нямаа гуайн жич, УИХ-ын гишүүн асан Н.Төвшинтөгс гуайн ач, шатрын ОУМ Т.Батцэцэгийн ууган хүү Есөнтөмөрийн Төгстөмөр 3 алтан медалиар энгэрээ мялааж, удамт шатарчдын замналыг нэр төртэйгээр үргэлжүүлж дахан дор эр, даахин дор хүлэг гэдэгчлэн монгол хүүгийн оюуны бядыг тив дэлхийн тавцанд цуурайтууллаа. Бяцхан хүү Төгстөмөртөө дэлхийн дайтай сэтгэж, эх сайхан монголоо оюун бодолдоо шингээсэн их мастер болохын ерөөлийн хадгийг өргөе. За ингээд манай өсвөрийн шатарчдын амжилтаас дурьдая.

Дэлгэрэнгүй: Удам залгасан шатарчин хүү

Өсвөрийн шатарчдын зуны цугларалт

mycca-logoЭцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн анхааралд:
Улаанбаатар хотоос 70 км, Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо орших байгалийн үзэсгэлэнт газарт байрласан  Есөнбулаг хүүхдийн зусланд 6-р сарын 29-нөөс 7-р сарын 9-ны хооронд өсвөрийн шатарчдын нэгдсэн цугларалт, зуны сургалт явагдана. Сургалт 10 хоног үргэлжлэх бөгөөд хүүхэд багачууд эрүүл агаарт төрөл бүрийн спортын арга хэмжээнд оролцож биеэ чийрэгжүүлэхээс гадна шатрын эрчимжүүлсэн сургалтанд хамрагдаж сургалт амралтыг хослуулж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх болно.
1 хүүхдийн 10 хоногын нийт зардал -170000төг. Үүнд: өдрийн 3 хоол, шатрын сургалтын төлбөр, ирж буцах замын зардал, бусад зүйлс багтсанболно. 5 буюу түүнээс дээш хүүхдийг хамруулсан багш, дасгалжуулагчийг үнэгүй амраана.
 
Харилцах утас: Дамдин багш 88850019
МӨШКХ

Мини шатар 2012

Дүн: Охид 6 | 8 | 10 Хөвгүүд 6 | 8 10

Сахад болох тэмцээний удирдамж

ОХУ-ын Якутскийн Саха хотод болох “Азийн хүүхдүүд “ спортын наадамд оролцох шатрын баг тамирчидыг сонгон шалгаруулах тэмцээний удирдамж.

Шатрын сонгон шалгаруулах тэмцээнд 2012 оны өсвөрийн  улсын аварга шалгаруулах тэмцээнд:

Дэлгэрэнгүй: Сахад болох тэмцээний удирдамж

Тэмцээн өндөрлөв

2012-05-17 15.03.07 Монголын шилдэг өсвөрийн шатарчдын анхдугаар Гран-при тэмцээн энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд МҮСТО болон Нимонс ХХК-ний байранд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний хаалтын ажиллагаанд Нимонс ХХК-ний захирал Н.Саранчимэг хүрэлцэн ирж амжилттай тоглосон хүүхдүүдэд спортын өндөр амжилтыг хүсэж мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Ингээд хэсэг тус бүрт эхний 2 байр эзэлсэн тамирчдыг танилцуулъя.

Дэлгэрэнгүй: Тэмцээн өндөрлөв

МҮЭСТО-ны нэрэмжит тэмцээний удирдамж

mycca-logo

МИНИ ШАТАР-2012

Зорилго: Өсвөрийн хүүхэд багачуудыг төлөвшүүлэх, шатрын спортыг цэцэрлэгийн наснаас нь  эхлэн зааж сургах, тэдний  оюун ухаан,  сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд  чиглэгдэнэ.

Тэмцээний  ерөнхий зохион байгуулагч: МҮЭ-ийн Соёлын Төв Ордон

Хамтран зохион байгуулагч: МӨШКХолбоо

Дэлгэрэнгүй: МҮЭСТО-ны нэрэмжит тэмцээний удирдамж

Анхдугаар Гран при амжилттай эхэллээ

2012-05-17 15.03.07

Энэ сарын 17-ноос МҮЭСТО-д Нимонс ХХК-ийн нэрэмжит өсвөрийн шатарчдын Гран при цуврал тэмцээн амжилттай эхэллээ. Тэмцээн тойргийн системээр 7 өрөг явагдаж 4-р сарын 20-нд дүнгээ гаргах бөгөөд 3-н өргийн дараах байдлаар А хэсгийг Ү.Агьбилэг, В хэсгийг Ц.Батэрдэнэ тус тус 3 оноотойгоор хошуучилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг chess-results.com сайтаас хүлээн авна уу.

Гран-при 1-р тэмцээний удирдамж

mycca-logoМӨШКХ-ноос жил бүрийн өсвөрийн УАШТ-д  эхний 8 байр эзэлсэн шилдэг хүүхдүүдийн дунд (12 хүртэл нас) “Өсвөрийн шатарчдын Гран-при” тэмцээн зохион явуулахаар шийдвэрлэсэн билээ. Тэмцээний зорилго нь өсвөрийн шатарчдад аль болох бага наснаас нь  олон улсын уралдаан тэмцээний дэг жаягийг таниулах, тоглолтын арга барил суулгах, дадал эзэмшүүлэхэд орших бөгөөд улмаар тив дэлхийн энтэй шилдэг шатарчид бэлтгэн гаргахад чиглэгдсэн болно.

Гран-при тэмцээн нь цуврал 4 тэмцээнээс бүрдэх бөгөөд дараахь шагналын сантай байна.

Дэлгэрэнгүй: Гран-при 1-р тэмцээний удирдамж

Монгени тэмцээний удирдамж

Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайдын яам,Монгени сургууль, МӨШКХолбооны хамтарсан тэмцээний удирдамж

mycca-logoЗорилго:Өсвөрийн шатарчдын дунд Бүгд Найрамдах Чех Улсыг танин мэдүүлж сурталчлах, 2006 онд Бүгд Найрамдах Чех Улсад болсон Сурагчдийн багийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээний аварга баг болсон эмэгтэй өсвөрийн шатарчдыг сурталчлан таниулах, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх.

Болох газар:2012 оны 5-р сарын 12-13-нд Монгени цогцолбор сургууль дээр явагдана.

Дэлгэрэнгүй: Монгени тэмцээний удирдамж