Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

"Оюуны тамир - 2014" тэмцээний дүн

mycca-logo

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “UB palace-д явагдсан Нийслэлийн БГД-ийн тэргүүний “Гурван тамир” сургуулийн нэрэмжит Сурагчдын АШТ-д төрийн болон хувийн өмчийн 78 сургуулийн 350 гаруй сурагчид 4 насны ангилалд оюуны тамир, тэнхээгээ үзснээс хөвгүүдээс 8 хүртэлх насанд Х.Тэмүүжин (93-р сургууль), Л.Очирбат (Шинэ Монгол сургууль), С.Хэт (13-р сургууль), 10 насныхад Д.Батсүрэн (Логарифм сургууль), Н.Билгүүн (79-р сургууль), Ц.Хасбилэг (Багануур), 12-д С.Ган-Эрдэнэ (Оюунлаг сургууль), Л.Билгүүн (Ирээдүй цогцолбор), С.Чингүүн (115-р сургууль), 16 хүртэлх насанд Б.Билгүүн (77-р сургууль), Д.Номунхан (Шинэ үе сургууль), П.Билгүүн (Ирээдэй цогцолбор), охидоос 8 хүртэлх насанд Д.Мөнхзул (33-р сургууль), Г.Энхчимэг (30-р сургууль), Н.Энхболор (Монгени сургууль), 10 насанд Э.Удвал (Хүрээ тулга сургууль), Г.Анхилуун (13-р сургууль), Б.Цолмон (33-р сургууль), 12-д Өлзийхишигжаргал (47-р сургууль), М.Мандухай (Гёте сургууль), Б.Хонгорзул (33-р сургууль), 16 насанд Б.Оюударь (33-р сургууль), Т.Нямлхагва (12-р сургууль), Б.Амина (33-р сургууль) нар медальт байруудыг эзэлж багийн дүнгээр 33, 93, 1-р сургуулиуд шагналт байруудад шалгарав.

ОЮУНЫ ТАМИР-2014

БАТЛАВ: ЗАХИРАЛ                                                              / Э. СОДГЭРЭЛ /

 

ЕБСургуулиудын сурагчдын аварга шалгаруулах “ОЮУНЫ ТАМИР-2014” 

Шатрын тэмцээний удирдамж

 

НЭГ:   ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО

                        Сургуулиудын шатрын сургалтын чанарыг дээшлүүлэх, дэмжих

                        Сурагчдын оюуны хөгжлийг дэмжих

                        Авьяаслаг өсвөрийн шатарчдыг төрүүлэх

Дэлгэрэнгүй: ОЮУНЫ ТАМИР-2014

Манай улс Өсвөрийн шатарчдын Дэлхийн АШТ-ээс 5 дахь медалиа хүртлээ

munАрабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хагас сар үргэлжилж дүнгээ гаргалаа.

Манай улсаас Монголын шатрын холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 39 тамирчин, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.

Тэмцээн 8 хүртэлх нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас гэсэн зургаан насны 12 ангилалд 107 улсын 1800 гаруй бяцхан шатарчид өрсөлдсөн юм.

Дэлгэрэнгүй: Манай улс Өсвөрийн шатарчдын Дэлхийн АШТ-ээс 5 дахь медалиа хүртлээ

Эрдмин - 2013

Тэмцээний дүн:

Эрэгтэй | Эмэгтэй

МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАМТАРСАН “ЭРДМИН” ХХК-ИЙ НЭРЭМЖИТ  ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

  1. Тэмцээний хугацаа, явагдах газар

Тэмцээн 2013 оны 11-р сарын 30-ээс 12-р сарын 01-ний өдрүүдэд Орхон аймагт  “Хангарьд-Палас”-д явагдана.

  1. Тэмцээн явагдах журам
  1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй     гэсэн  ангилалаар явагдана.
  2. Тэмцээнд оролцогчдыг 2013 оны 11-р сарын 30-ны өдрийн 08.30 цагаас “Хангарьд-Паласт” бүртгэж 11.00 цагаас тэмцээн эхэлнэ. 
  3. Мандат 10000 төгрөг.
  4. Тэмцээний ангилал тус бүрийн цагийн хяналт талдаа 1 цаг байна.
  5. Ангилал тус бүр швейцарь системээр 8 өрөг тоглож дүнгээ гаргана.
  6. Тэмцээн ДШХ-ны дүрмээр явагдана.
  7. Тэмцээний үеэр гар утас ашиглахыг хориглоно.

Дэлгэрэнгүй: Эрдмин - 2013

Тэмүүлэл - 2013

Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн нэрэмжит 
2013 оны шатрын “Тэмүүлэл” тэмцээний заавар


1. Тэмцээний зорилго.

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд шатрын спортыг дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах, сургуулиа сурталчилах, шатрын ангийн сурагчдын тоглолтын ур чадвар ямар түвшинд байгааг тогтоох, хот , улсын чанартай тэмцээнүүдэд тамирчдаа бэлтгэх зорилгоор “Тэмүүлэл” тэмцээнийг 5 дахь жилдээ нээлттэй зохион явуулах гэж байна.

Дэлгэрэнгүй: Тэмүүлэл - 2013

Тэмцээний удирдамж

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын үеэр

зохиогдох шатрын тэмцээний удирдамж

“Хос мастер” шатрын Академи  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 1-р улирлын амралтыг тохиолдуулан сурагчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулна.  

  1. Тэмцээний зорилго.

Ерөнхий боловсролын сургуулийн  сурагчдын амралтыг  идэвхтэй өнгөрүүлэх, тоглолтын ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах боломж  олгох.

Дэлгэрэнгүй: Тэмцээний удирдамж

Цэцэн нүүдэл клуб тэргүүлэв

“ЦАГААН БЭРС-2013” ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН /РАПИД/

УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА.

  2013.10.01

 МҮЭ-ийн Соёлын Төв Ордны нэрэмжит Өсвөрийн шатарчдын түргэвчилсэн тоглолтын /Рапид/ Улсын аварга шалгаруулах “Цагаан бэрс-2013” тэмцээнийг Монголын  Шатрын Холбоотой хамтран 2013 оны 09-р сарын 28-29-ний өдрүүдэд МҮЭСТОрдны Спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.    

МҮЭ-ийн Соёлын төв ордон  “Цагаан бэрс”  тэмцээнийг  анх 2007 онд санаачлан зохион байгуулснаас хойш эдүгээ 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, тамирчид, сонирхогч хүүхэд багачууд өсвөрийн шатарчдын хүсэн хүлээдэг тэмцээний нэг болон уламжлал тогтлоо.

Дэлгэрэнгүй: Цэцэн нүүдэл клуб тэргүүлэв

"Цагаан бэрс-2013" тэмцээний удирдамж

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах (рапид болон түргэн тоглолт) тэмцээн 2013 оны 9-р сарын 28, 29-ний өдрүүдэд МҮЭСТО-ны Спорт цогцолборт болно. 

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны  нэрэмжит “ЦАГААН БЭРС-2013” Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах түргэвчилсэн/ Рапид/ 7 дахь удаагийн тэмцээний  УДИРДАМЖ

Дэлгэрэнгүй: "Цагаан бэрс-2013" тэмцээний удирдамж

Захидал

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая!

mycca-logoМШХ-ны ээлжит их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналыг авч 4 жилийн хугацаагаар сонгогдон ажиллах болсон одоогийн удирдлага, түүний аппарат нь үүрэгт ажилдаа орсноос хойш даруй 2 жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Ажил хийе, өөрчилж шинэчлэе гэсэн үнэнхүү сэтгэл тэмүүлэлтэй баг хамт олонд  бол дээрх хугацаа огтхон ч бага биш хугацаа гэж бодож байна. Гэтэл нэгэн бүрэн эрхийн хугацаа дундаасаа хэдийнээ өнгөрөөд байгаа энэ үед одоогийн удирдлага УАШ уламжлалт тэмцээнийг эс тооцвол хийж бүтээсэн гэж  хэлчихээр зүйлээр тун чиг хомс байгаа нь тус удирдлагын багийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах, эргэлзэн тээнэгэлзэх, итгэл алдрах явдал шатарчид, шатар сонирхогчид, шатрын зүтгэлтэнүүдийн дунд зүй ёсоор илэрч байна.

Дэлгэрэнгүй: Захидал

Mind Cup 2013

mycca-logo2013 оны 9-р сард Турк улсад болох залуучуудын /20 хүртэлх нас/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилго "Mind Cup 2013" тэмцээн 2013 оны 8-р сарын 01-05-ны хооронд "Зууны шатар'" шатрын клуб дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд гадаад чансаагаараа шилдэг эрэгтэй эмэгтэй тус бүр 6 тамирчид давхар тойргоор 10 өрөг тоглосон бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд ФМ У.Насанжаргал эмэгтэйчүүдийн ангилалд ЭОУМ А.Энхтуул нар тэргүүлсэн байна. Тэмцээнийг Монгол улс дахь Жэзян-Монголын Эдийн Засаг Бизнесийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Раашийн Гансүх ивээн тэтгэсэн байна.

Дэлгэрэнгүй: Mind Cup 2013