Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

МИНИ ШАТАР-2013

Тэмцээний удирдамж

mycca-logoЗорилго: Хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, БШУЯамнаас дэвшүүлсэн хүүхэд бүрийг хөгжүүлэх “Авъяас” хөтөлбөрийгдэмжиж ажиллахад чиглэгдэнэ.

Тэмцээний  ерөнхий зохион байгуулагч: МҮЭ-ийн Соёлын Төв Ордон

Хамтран зохион байгуулагч: МӨШКХолбоо

                                Тэмцээний ивээн тэтгэгч:  Ахмад шатарчин Б.Даньдай гуай, түүний үр хүүхдүүд

Тэмцээн 2013 оны 06-р сарын 8-9-ны өдрүүдэд МҮЭ-ийн Соёлын Төв Ордны Спорт цорцолборт болно.Тэмцээнийг дараахь 3 насны ангилалаар  явуулна. Үүнд:

  1. Цэцэрлэгийн нас  6 нас  хүртэл /Эрэгтэй, Эмэгтэй/
  2. ЕБСургуулийн    7-8  нас   /Эрэгтэй, Эмэгтэй /
  3. ЕБСургуулийн    9-10  нас  /Эрэгтэй, Эмэгтэй /

Дүгнэж байр эзлүүлэх, шагнах журам:

Тэмцээнийг оролцогдын тооноос хамаарч, Швейцарь  системээр 7-9  өрөг тоглуулах бөгөөд насны ангилал тус бүрд эхний 5  байр  эзлүүлж шалгаруулна.

1-р байр Алтан медаль, Өргөмжлөл  50.000 төгрөг

2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл 30.000 төгрөг

3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл 20.000 төгрөг

4-р байр Өргөмжлөл, 15.000 төгрөг

5-р байр  Өргөмжлөл, 10.000 төрөг

Тусгай байр, Өргөмжлөл, 8.000 төрөг

Багийн шагнал: Клуб, багийн тамирчдын амжилт, оролцогчдын тоо зэргийг харгалзан  онооны нийлбэрээр байр эзлүүлэн шагнана.Үүнд:

 1-р байр   Өргөмжлөл, 80.000 төг

 2-р байр   Өргөмжлөл, 50.000 төг

 3-р байр   Өргөмжлөл, 30.000 төг

Хөдөө орон нутгаас баг тамирчидаа сайн зохион байгуулж, амжилттай оролцсон багш, дасгалжуулагчийг  шалгаруулж, Өргөмжлөл, тусгай шагналаар шагнана.

 Бүртгэл: Тэмцээнд оролцох  хүүхдүүдийг  2013 оны  5-р сарын 20-наас  эхлэн   өдөр бүр  10.00-18.00 цагт  МҮЭСТОрдоны 306,307 тоот өрөөнд  бүртгэж мандат олгоно.

Бүртгүүлэхдээ эцэг эхчүүд, багш нар хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, бүртгэлийн  хураамж  6000 авчирна уу.

Бүртгэл: 2013.06.07-ний 17.00 цаг хүртэл явагдаж дуусах тул хугацаандаа амжиж бүртгүүлнэ үү.

Утас: 70119219  70119908  99149329

МҮЭ-ийн Соёлын Төв Ордон

МӨШКХолбоо