Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Багц мэдээ

В.Топалов хошуучилж байна

mycca-logo Энэ сарын сүүлийн хагаст Швейцарь улсад явагдаж буй эрэгтэй шатарчдын “Том цом”-ын тэмцээнд, сугалааны дарааллаар А.Морозевич (ОХУ) 2758, Ш.Мамедьяров (Азербайжан) 2766, Ф.Каруана (Итали) 2772, С.Карякин (ОХУ) 2786, А.Гири (Голланд) 2727, П.Леко (Унгар) 2744, Г.Камский (АНУ) 2741, В.Топалов (Болгар) 2771, Х.Накамура (АНУ) 2767, Т.Ражабов (Азербайжан) 2793, Р.Пономарев (Украин) 2733, Р.Касымжанов (Узбекстан) 2709 нарын 12 супер их мастер тойргийн журмаар өрсөлдөж байна.

Эхний 3 тавилын дараа В.Топалов, А.Морозевич, Р.Пономарев нар тус бүр 2 оноотой тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.

Дэлхийн аварга асан В.Топалов эгзэгтэй байрлалд мадаар занаж ялалтанд хүрсэн өргийн бичлэгийг үзнэ үү.

В.Топалов – П.Леко

1.d4 Nf6 2.c4 e6 3.Nf3 d5 4.Nc3 Bb4 5.cd ed 6.Bg5 h6 7.Bh4 c5 8.e3 c4 9.Nd2 g5 10.Bg3 Bf5 11.Be5 Bc3 12.bc Nbd7 13.Bd6 Qb6 14.Bb4 a5 15.Ba3 Qc6 16.Be2 b5 17.0-0 Rb8 18.f3 b4 19.Bb2 0-0 20.Rc1 Nb6 21.Ba1 Qe6 22.e4 de 23.cb ab 24.fe Ne4 25.Bc4 Nd5 26.Nb3 Bg6 27.Nc5 Qd6 28.Qf3 Rfe8 29.Na6 Rb7 30.Bd5 Qd5 31.Nc7 Rc7 32.Rc7 Qa2 33.Qh3 Qd5 34.Qh6 Nc3 35.Kh1 Qf5 36.Rg1 Ne4 37.Rc2 b3 38.d5 f6 39.Re2 Bf7 40.d6 Qg6 41.Qg6 Bg6 42.d7 Rd8 43.Rd1 Kf7 44.g4 Nc5 45.Rd6 Ne4 46.Rd4 Nc5 47.Re3 Bc2 48.Rc3 Nd7 49.Re3 f5 50.Bb2 fg 51.Rd5 Kg6 52.Re7 Ra8 53.Rdd7 Ra2 54.Rd6 Kh5 55.Bg7 g3 56.h3 Bg6 57.Ree6 b2 58.Bb2  1-0

УАШТ-ий  өргүүдээс

     Манай сонин, саяхан өндөрлөсөн 2013 оны Шатрын УАШТ дээр тоглогдсон сургамжтай, харьцангуй богино зарим өргүүдийг цувралаар нийтлэн сонирхуулж байна.

ИМ Б.Хатанбаатар – ФМ С.Билгүүн

urug1.e4 c5 2.Nf3 e6 3.d4 cd 4.Nd4 a6 5.Nc3 Qc7 6.Bd3 Nf6 7.O-O Bc5 8.Nb3 Be7 9.f4 d6 10.Qe2 Nbd7 11.Bd2 b5 12.Kh1 Bb7 13.a4 b4 14.Nd1 d5 15.ed Bd5 16.Ne3 Bb7 17.c3 Nd5 18.Nd5 Bd5 19.Nd4 Bf6 20.Ba6 Bd4 21.cd O-O 22.Bb4 Ra6 23.Qa6 Qc2 24.Rg1 Ra8 25.Qb5 Nf6 26.Qc5 Qe2 27.Rac1 h6 28.Qc2 Qh5 29.Qf2 ?? (диаграмм) 29…Ng4!   түгжээ мад [30.Qg3 Qh2 31.Qh2 Nf2 #, Лусены (16-р зууны үеийн Испаний шатарчин) мад гэж бас нэрлэдэг]  болох тул хар бууж өгөв.

 

ЭФМ Б.Ану – ЭФМ Д.Номин-Эрдэнэ

1.d4 d5 2.c4 c6 3.cd cd 4.Nc3 Nf6 5.Bf4 Bf5 6.Nf3 e6 7.e3 Nc6 8.Ne5 Nd7 9.Qb3 Nde5 10.Be5 f6 11.Qb7 Qc8 12.Qc8 Rc8 13.Bg3 Kd7 14.Ba6 Rd8 15.Rc1 Bb4 16.Ke2 Ba5 17.Bb5 Rc8 18.Na4 Bb6 19.Nb6 ab 20.Rc3 e5 21.Rhc1 ed 22.Rc6 d3 23.Kd2 Ke7 24.Rc8 Rc8 25.Rc8 Bc8 26.Bc7  1-0

                                                                                                                                                                              Л.ТОГООХҮҮ

С.Зориг агсны нэрэмжит тэмцээн болов

     Саяхан ГХЯ-ны ёслолын танхимд чансааны 2 ангиллаар зохиогдсон, Монголын ардчиллын анхдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Санжаасүрэнгийн Зориг агсны нэрэмжит  “Монгол ухаан – 2013” тэмцээнд 150 шахам шатарчид швейцарь оноолтын 7 тавилд өрсөлдөв.

    ”А” ангиллын, 2100-аас дээш чансаатай тэмцээнд ФМ У.Насанжаргал,  ИМ Ц.Батчулуун, ФМ Г.Эрдэнэ, эмэгтэйчүүдээс ОУХМ Б.Баярмаа, ЭФМ Б.Ану, ДМ Г.Сайханзаяа нар “В” ангилалд  Д.Бат-Эрдэнэ, ДМ  А.Баярсайхан, Г.Батбилэг, эмэгтэй Б.Оюударь, СМ С.Сарантунгалаг, ДМ Э.Хулан нар медальт байруудад шалгарлаа.

    Иргэний зориг Ногоон нам, “Зориг сан” сан ивээн тэтгэсэн энэ тэмцээний  ахмад болон өсвөрийн шатарчдын тусгай шагналыг ОУМ П.Жигжидсүрэн, ОУМ Л.Мягмарсүрэн, Ц.Цэрэнчимэд, СМ П.Бүжинлхам, ЭФМ Ш.Батцэнгэл, СМ СМ Д.Соёлмаа болон Г.Амартүвшин, Е.Төгстөмөр, Г.Энхчимэг, Х.Болд, Ү.Агьбилэг, Д.Номин, Г.Алтайхүү нар хүртэв.

ХААИС-ийн баг түрүүлэв

     Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шатрын “Хос мастер” Академи дээр явагдсан энэ оны Их, дээд сургууль, коллежийн Шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнд 12 баг оролцон 2 хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглон тус бүр хоёр баг шалгаруулан төгсгөлийн шатанд хасагдах журмаар өрсөлдснөөс ХААИС (СМ Р.Даваа, ДМ Б.Насанбат, С.Түмэнбаяр, ЭФМ Ц.Мөнхчулуун), ШУТИС (СМ Ө.Цэрэн, ДМ Л.Тамир, Н.Чулуунбаатар, Б.Татьяна), МУИС (ФМ Т.Оюунбаатар, ДМ А.Батцэнгэл, Б.Болд-Эрдэнэ, ЭОУМ С.Хандсүрэн), МУБИС (Ц.Батхүү, ДМ Ц.Маам, Д.Мөнхжаргал, З.Баярчимэг) тэргүүн байруудад шалгарлаа.

Уламжлал болон зохиогдож буй энэ тэмцээний хэсэг тус бүрийн 1-р ширээнд Ц.Батхүү (МУБИС), Т.Оюунбаатар (МУИС), 2-р ширээнд Ц.Маам (МУБИС), Б.Насанбат (ХААИС), 3-рт Д.Мөнхжаргал (МУБИС), Д.Гүррагчаа (Мандах бүртгэл), 4-р ширээнд Татьяна.Б (ШУТИС), Н.Энхнасан (Засагт хан), Ц.Мөнхчулуун (ХААИС)  нар түрүүлэв.