Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Удам залгасан шатарчин хүү

391517 416426351733488 2123846359 n 2012 оны Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд Монгол улсын өсвөрийн шатарчид амжилттай оролцож шагналын хур дагуулав. Тэмцээний хамгийн бага нас болох 6 хүртэлх насны ангилалд оролцсон нэрт зохиолч Б.Нямаа гуайн жич, УИХ-ын гишүүн асан Н.Төвшинтөгс гуайн ач, шатрын ОУМ Т.Батцэцэгийн ууган хүү Есөнтөмөрийн Төгстөмөр 3 алтан медалиар энгэрээ мялааж, удамт шатарчдын замналыг нэр төртэйгээр үргэлжүүлж дахан дор эр, даахин дор хүлэг гэдэгчлэн монгол хүүгийн оюуны бядыг тив дэлхийн тавцанд цуурайтууллаа. Бяцхан хүү Төгстөмөртөө дэлхийн дайтай сэтгэж, эх сайхан монголоо оюун бодолдоо шингээсэн их мастер болохын ерөөлийн хадгийг өргөе. За ингээд манай өсвөрийн шатарчдын амжилтаас дурьдая.

 

Рапид төрөл

Е.Төгстөмөр - алт

Стандарт төрөл

Е.Төгстөмөр - алт

Г.Энхчимэг - мөнгө

О.Батэрдэнэ - 4-р байр

Г.Учрал - 4-р байр

А.Энхтуул - 4-р байр

Б.Батзориг - 5-р байр

Ё.Эрдэмдалай - 5-р байр

Г.Сайханзаяа - 5-р байр

Блиц төрөл

Е.Төгстөмөр - алт

Г.Энхчимэг - мөнгө

Б.Оюунсувд - хүрэл

Э.Баасансүрэн - хүрэл

Г.Учрал - хүрэл