Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

МӨШКХ Мэндчилгээ

mycca-logoTa бүхний энэ өдрийн амар амгаланг эрье. Монголын Өсвөрийн Шатарчдын Клубүүдийн Холбоо mongolchess.com той хамтран ажиллах гэрээ байгуулж үүнээс хойш манай холбооны бүх мэдээ мэдээллүүд уг сайтаар цацагдах боллоо. Мөн Монголд төдийгүй дэлхий дахинд болж буй шатрын бүхий л үйл ажиллагааг мэдээллэхийг эрмэлзэх болно.

МӨШКХ оос олон талт үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд шинээр шилдэг өсвөрийн шатарчдын гран-при тэмцээн зохион байгуулж, жил бүр шилдэг өсвөрийн шатарчин шалгаруулж 1000$ шатраар шагнах бөгөөд шалгаруулалтыг тус холбооний гишүүн багш, дасгалжуулагч нарын саналаар шийднэ. Уг сайтад  манай холбооны шинэчлэн найруулсан дүрэм гарсан бөгөөд 2012 оны өсмөрийн шатарчдын УАШТ ний үеэр болох их хурлаараа батлах болно. Мөн 2012 онд зохиогдох тэмцээнүүдийн календарь, холбооны товч танилцуулга сонирхоно уу. Энэ өдрүүдэд Бразиль улсад болж байгаа өсвөрийн шатарчдын ДАШТнд манай улсаас 17 шатарчин оролцож байгаа бөгөөд тэдэнд амжилт хүсэж, wycc2011.com оор орж тэдниий тухай үзнэ үү. Chess-results.com оор Монгол улсад зохиогдож байгаа тэмцээнүүдийн дүн шууд гарч байгаа нь бас нэг дэвшил бөгөөд СМ С.Ган-Одод холбооныхоо зүгээс талархал илэрхийлье.

МӨШКХ ны тэргүүн Т.Сумъяа