Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Гэр бүл-2012

Монгол улсад зохиогдож ирсэн шатрын олон төрөл тэмцээнүүдийн нэг болох гэр бүлийн гишүүд нэг баг болон хоорондоо өрсөлддөг "Гэр бүл" шатрын тэмцээн уламжлал ёсоор 6 дахь удаагаа зохиогдох гэж байна. Тус тэмцээн зохиогдож эхэлснээсээ хойш олон түмэн болон шатар сонирхогч гэр бүлүүдийн талархлыг хүлээсэн тэдний хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг болж чадсан билээ. Энэ удаагийн тэмцээн нь Уран нүүдэл шатрын клуб дээр 2-р сарын 18, 19-ний өдрүүдэд зохиогдох гэж байна. Удирдамжийг доор хавсаргав. Гэр бүл -2012 тэмцээний удирдамж Гэр бүлийн хэмжээнд шатрын спортыг хөгжүүлэх ,эцэг эхчүүдийн хооронд харилцан бие биенээсээ туршлагаа солилцох, шатарчин гэр бүлүүдийн найрсаг уур амьсгал үүсгэхэд уг тэмцээний зорилго оршино. Тэмцээн 2012 оны 2-р сарын 18,19-ны өдрүүдэд 3,4-р хорооллын Дүүхээ төвийн Уран нүүдэл шатрын клуб дээр болно. Тэмцээний бүртгэл 2-р сарын 18-ний 9,30 аас бүртгэж 10,00 цагт тэмцээн эхэлнэ. Багийн бүрэлдэхүүн нь 2 хүний бүрэлдэхүүнтэй аав (ээж, эмээ, өвөө, ах эгч) , хүү (охин, дүү, ач, зээ) байх бөгөөд багийн бүрэлдэхүүний нэг хүн нь 18 наснаас доош байх ёстой. Тэмцээн Щвейцарь системээр 6-7 өрөг тоглох бөгөөд цагийн хяналт талдаа 30-40 мин байна.

  • Тэмцээний шагнал: 1-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал 2-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал 3-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал.
  • Мөн тусгай 1 байр шагналтай
  • Тэмцээний хураамж 20000₮
  • Ивээн тэтгэгчээс 200.000₮

Монголын өсвөрийн Шатарчдын Клубүүдийн Холбоо