Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Хотын аваргын удирдамж

МШХ-ноос зохион байгуулах нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж гарсан байна.

“Төрийн банк”-ны нэрэмжит өсвөрийн шатарчдын 2012 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

 

НЭГ. НИЙТЛЭГ ЗҮЙЛ

1.1 Шатрын спортыг дэлгэрүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг ахиулах, 2012 оны Улаанбаатар хотын өсвөрийн аваргуудыг тодруулах, Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд сонгон шалгаруулахад оршино.

1.2 Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 8 хүртэлх, 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 нас гэсэн ангиллаар явагдана.

1.3 Тэмцээнийг Олон улсын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулна.

1.4 Тэмцээний дотоод рейтинг бодогдоно.

ХОЁР. ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ

2.1 Тэмцээн 2012 оны 1-р сарын 20-23 нд Улаанбаатар хотын Ган зам 20-р дунд сургууль дээр өглөө 10:00 цагаас явагдана.

2.2 Тэмцээнийг Монголын шатрын холбоо, Төрийн банк хамтран зохион байгуулна.

2.3 Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнийг Монголын шатрын холбоо томилно.

2.4 Бүртгэл 2012 оны 1-р сарын 18-19-ний өдрүүдэд 10-18 цагийн хооронд Монголын Үндэсний Олимпийн хорооны 204 тоот буюу Монголын Шатрын холбооны байранд бүртгэнэ.

Холбоо барих утас: Ерөнхий шүүгч Б.Нямдаваа 99027145, МоШХ-ны Е.Н.Б.Дарга Г.Баатар 99094303

2.5 Багийн дүн гаргах тул шатрын клуб, дугуйлан, секц удирдсан багш нар оролцох шатарчдаа нэгдсэн мэдүүлгээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт:

      2.5.1 Төрсний гэрчилгээ

      2.5.2 3х4 хэмжээтэй өнгөт цээж зураг 1 хувь

      2.5.3 Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

      2.5.4 Тамирчдын цэцэрлэг, сургуулийн тодорхойлолт

2.6 2011 оны 01сарын 20 нд бүртгэл явагдахгүй, шууд тэмцээн эхлэхийг нийт багш дасгалжуулагч, эцэг эх, тамирчдад анхааруулж байна. Тэмцээнд орон нутгийн харъяа шатарчин оролцохгүй.

2.7 Ангилал тус бүр швейцарь системээр есөн тавилаар явагдана.

2.8 Шүүгчдийн зөвлөл тэмцээнд оролцогчдын тоог харгалзан өргийн тоог өөрчлөх эрхтэй.

2.9 Цагийн хяналт талдаа нэг цаг.

2.10 Ангилал тус бүрт эхний 30 байрт шалгарсан шатарчид Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрх авна.

2.11 Багийн дүнг гаргахдаа алтан медальд 3 оноо, мөнгөн медальд 2 оноо, хүрэл медальд 1 оноо өгч нийлбэр оноогоор байр эзлүүлнэ. Оноо тэнцсэн нөхцөлд медалийн чанарыг харгалзана.

ГУРАВ. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

3.1 Ангилал тус бүрт эхний гурван байрт шалгарсан шатарчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

3.2 Багаараа эхний гурван байрт шалгарсан клуб, дугуйлан, секцэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Нэгдүгээр байр эзэлсэн багт цом гардуулна.

 

Байр

Тоо

Шагнал

Нийт

 

1

1-р байр

12

70000

840000

Алтан медаль, өргөмжлөл

2

2-р байр

12

50000

600000

Мөнгөн медаль, өргөмжлөл

3

3-р байр

12

30000

360000

Хүрэл  медаль, өргөмжлөл

4

Баг 1-р байр

1

200000

200000

Цом, Алтан медаль, өргөмжлөл

5

Баг 2-р байр

1

150000

150000

Мөнгөн медаль, өргөмжлөл

6

Баг 3-р байр

1

100000

100000

Хүрэл медаль, өргөмжлөл

Нийт

2370000

 

 

Байр

Тоо

Шагнал

Нийт

 

1

1-р байр

12

70000

840000

Алтан медаль, өргөмжлөл

2

2-р байр

12

50000

600000

Мөнгөн медаль, өргөмжлөл

3

3-р байр

12

30000

360000

Хүрэл  медаль, өргөмжлөл

4

Баг 1-р байр

1

200000

200000

Цом, Алтан медаль, өргөмжлөл

5

Баг 2-р байр

1

150000

150000

Мөнгөн медаль, өргөмжлөл

6

Баг 3-р байр

1

100000

100000

Хүрэл медаль, өргөмжлөл

Нийт

2370000