Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

"Мини Шатар 2017" Өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж

 “МИНИ ШАТАР-2017” Өсвөрийн шатарчдын IХ тэмцээний  удирдамж

2017.06.02

 Зорилго: Хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, БСШУЯамнаас дэвшүүлсэн хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж ажиллахад чиглэгдэнэ.


Тэмцээний ерөнхий зохион байгуулагч: МҮЭ-ийн Соёлын Төв Ордон 
Хамтран зохион байгуулагч:                      Монголын Өсвөрийн Шатарчдын Клубүүдийн Холбоо
Тэмцээний үргэлжлэх хугацаа: 2017 оны 06-р сарын 13,14- ний өдрүүдэд  МҮЭ-ийн Соёлын Төв Ордны Спорт цогцолборт зохион байгуулагдана.
Тэмцээн2017 оны 6-р сарын 13-ны өдөр 10.00  цагт эхэлнэ.

Тэмцээнийг дараахь 4  насны ангилалаар явуулна. Үүнд:

  • Цэцэрлэгийн нас 6 нас хүртэл /Эрэгтэй, Эмэгтэй /
  • ЕБСургуулийн 7-8 нас / Эрэгтэй, Эмэгтэй /
  •  ЕБСургуулийн 9-10 нас /Эрэгтэй, Эмэгтэй /
  • ЕБСургуулийн 11-12 нас /Эрэгтэй, Эмэгтэй /

Дүгнэж байр эзлүүлэх, шагнах журам: Тэмцээнийг оролцогчдын тооноос хамаарч Швейцарь системээр тоглуулах бөгөөд насны ангилал тус бүрд эхний 6 байр эзлүүлж шагнаж урамшуулна.Үүнд:

1-р байр Алтан медаль, Өргөмжлөл , мөнгөн шагнал 
2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл , мөнгөн шагнал 
3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл , мөнгөн шагнал 
4-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал 
5-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал 

6-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал 

Багийн шагнал: Клуб, багийн тамирчдын амжилт,  медалийн чанар, онооны нийлбэрээр байр эзлүүлэн шагнана.Үүнд:
1-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал 
2-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал 
3-р байр Өргөмжлөл, мөнгөн шагнал 

Хөдөө орон нутгаас баг тамирчидаа сайн зохион байгуулж, амжилттай оролцсон багш,дасгалжуулагчийг тусгай шагналаар шагнана. Тэмцээний хаалтан дээр хамгийн “Бяцхан оролцогчболон  “Азтан хүүхэд шалгаруулж нэрэмжит шагналаар шагнана.

БҮРТГЭЛ: Тэмцээнд оролцох хүүхдүүдийг 2017 оны 06-р сарын 07-оос өдөр бүр 10.00-18.00 цагт МҮЭСТОрдоны 307 тоот өрөөнд бүртгэж мандат олгоно. 

   /  Мандатын төлбөр-10,000 төг  /                                                      

Анхааруулга: Тэмцээний бүртгэл 2017.06.12-ны 18:00 цагт хааж дуусгавар болгоно.

Хөдөө орон нутгаас оролцох тамирчдын бүртгэл: Факс: 976-70119937  болон

Email: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.  хаягаар ирүүлнэ үү.  /төрсний гэрчилгээний хуулбар, нэрсийн жагсаалт багтсан байх / 

Дансны дугаар:   Голомт  банк -  1901007387 ,     Хаан  банк - 5079095532

Харилцах утас: 70119080, 99107697, 99564850

МҮЭ-ийн Соёлын Төв Ордон,   МӨШКХолбоо