Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Мини Шатар 2016 Өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж

“МИНИ ШАТАР-2016 Өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж

2016.05.19.

Зорилго: Хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдэнэ. 

Тэмцээний зохион байгуулагч: МҮЭ-ийн Соёлын Төв Ордон 
Хамтран зохион байгуулагч: Монголын өсвөрийн шатарчдын клубүүдийн холбоо, Дэмжигч байгууллага: Монголын шатрын холбооТэмцээний үргэлжлэх хугацаа: 2016.05.28-29- нд 
Тэмцээн 2016 оны 5-р сарын 28-ны 10 цагт МҮЭ-ийн Соёлын Төв Ордны Спорт цорцолборт эхэлнэ. Тэмцээнийг дараахь 4 насны ангилалаар явуулна. Үүнд:

6 нас хүртэл / Эрэгтэй, Эмэгтэй /

7-8 нас хүртэл / Эрэгтэй, Эмэгтэй /

9-10 нас хүртэл /Эрэгтэй, Эмэгтэй /

11-12 нас хүртэл /Эрэгтэй, Эмэгтэй /

Дүгнэж байр эзлүүлэх, шагнах журам:
Тэмцээнийг оролцогчдын тооноос хамаарч, Швейцарь системээр 7-9 өрөг тоглуулах бөгөөд насны ангилал тус бүрд эхний шагналт 5 байр эзлүүлж шалгаруулна.

1-р байр          Алтан медаль, Өргөмжлөл , мөнгөн шагнал 
2-р байр          Мөнгөн медаль, Өргөмжлөл , мөнгөн шагнал 
3-р байр          Хүрэл медаль, Өргөмжлөл , мөнгөн шагнал 
4-р байр          Өргөмжлөл, мөнгөн шагнал 
5-р байр          Өргөмжлөл, мөнгөн шагнал 

Багийн шагнал:  Клуб, багийн тамирчдын амжилт, оролцогчдын тоо зэргийг харгалзан онооны нийлбэрээр байр эзлүүлэн шагнана.Үүнд:
1-р байр          Өргөмжлөл, мөнгөн шагнал 
2-р байр          Өргөмжлөл, мөнгөн шагнал 
3-р байр          Өргөмжлөл, мөнгөн шагнал 

Хөдөө орон нутгаас баг тамирчидаа сайн зохион байгуулж, амжилттай оролцсон багш, дасгалжуулагчийг тусгай шагналаар шагнана.

Тэмцээний хаалтан дээр Хамгийн бяцхан оролцогч болон Азтан  хүүхдүүд шалгаруулж нэрэмжит шагналаар шагнана.

Бүртгэл: Тэмцээнд оролцох хүүхдүүдийг 2016 оны 5-р сарын 23-өөс эхлэн өдөр бүр 10.00-18.00 цагт МҮЭСТОрдоны 306,307 тоот өрөөнд бүртгэж мандат олгоно. 
Бүртгүүлэхдээ эцэг эхчүүд, багш нар хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, бүртгэлийн хураамж            10 000₮ авчирна уу. 

Хөдөө орон нутгийн тамирчид  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.  хаягаар болон  976-70119937 факсаар оролцох тамирчдынхаа нэрсийг явуулна уу.  Дансны дугаар: Голомт банк-1901007387

Хаан банк- 5079095532 .       Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх утас: 70119219, 70119908, 99107697

МҮЭ-ийн Соёлын Төв Ордон                                                            МӨШКХолбоо