Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

"Цагаан тэрэг 2016" тэмцээний сорилго

“Цагаан тэрэг” Олон Улсын ерөнхий боловсролын сургуулиудын багийн аварга шалгаруулах тэмцээний сорилго

 

  • 2016 оны 06-р сарын 01-09-ны хооронд ОХУлсын Сочи хотноо болох “Цагаан тэрэг” тэмцээнд оролцох Монголын ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчдыг сонгон шалгаруулах, цаашид уламжлал болгон дээрх тэмцээнд оролцох зорилгоор зохион байгуулж байна.
  • Тэмцээн 14 хүртэлх насны ангилалаар явагдах бөгөөд оролцох багууд дараах шаардлагуудыг хангасан байна:
  1. Баг тус бүр 4 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ядаж нэг гишүүн нь эмэгтэй байна.
  2. Тэмцээнд зөвхөн нэг сургуулийн тамирчид баг болон оролцоно.
  3. Багийн сурагчид нь 2016 оны 01-р сарын 01-ээс өмнө тус сургуульд сурч байсан байх ёстой
  • Нэг сургуулиас оролцох багийн тоо хамаагүй, тэмцээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх ЕБСургууль оролцох эрхтэй
  • Тэмцээн 5-р сарын 13-15-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр болно. Тэмцээний аварга сургуулийн баг “Цагаан тэрэг” ОУТэмцээнд оролцох эрхийг авна.
  • Тэмцээний шагнал:

1-р байр цом, өргөмжлөл, мөнгөн шагнал

2-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал

3-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал

  • Оролцох багийн тооноос хамаарч 7-9 өрөг тоглоно, цагийн хяналт талдаа 1 цаг, тэмцээнийг Комьютерийн программаар шүүнэ.
  • Тэмцээний дүнг гаргахдаа хожил-2 оноо, тэнцээ-1 оноо, хожигдол-0 оноо байна.
  • Оноо тэнцсэн тохиолдолд:
  1. Хоорондын хожил,
  2. Нийт тоглолтын оноо
  3. Бухгольц-ийн коеффицент
  4. 1-р ширээний тамирчны оноо
  • Тэмцээний бүртгэл 2016 оны 5-р сарын 12-ны 12-18 цагийн хооронд Монголын Үндэсний Олимпийн хорооны 204 тоотод болно. Тэмцээнд бүртгүүлэхдээ  тамирчид хувийн хэрэг,төрсний гэрчилгээний хамт авчирна. Тэмцээний хураамж багийн 40,000төгрөг.
  • Харилцах утас: 99107697, 99119466

Монголын шатрын холбоо