Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Дэлхийн шатрын холбооны дүрэм

Шатрын дүрэм. 2014 оны 07-р сарын 01-ны өдөр болон түүнээс хойш болох тэмцээнд зориулав.

Танилцуулга

Шатрын ФИДЕ-гийн дүрэм нь Хөлөгт тоглоомонд хамаарна.

Энэхүү Шатрын Дүрэм нь үндсэн хоёр хэсэгтэй: 1. Тоглолтын үндсэн дүрэм, журам

2. Тэмцээний дүрэм

Англи текст нь 2014 оны 07-р сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх тус Шатрын дүрмийн /Эстони улсын Таллин хотноо ФИДЕ-гийн 84-р хурлаар батласан болно/ жинхэнэ бодит эх хувь болно.    

Энэхүү дүрмэнд гарч байгаа “тэр эрэгтэй”, “тэр эрэгтэйд”, “тэр эрэгтэйн” гэсэн үгс нь “тэр эмэгтэй”, “тэр эмэгтэйд” гэсэн утгатай ижил байна.

Өмнөх үг

Энэхүү Шатрын дүрэм нь тоглолтын туршид үүсэж болзошгүй боломжит бүхий л нөхцөл байдлыг болон удирдан зохион байгуулах бүх асуудлыг энэхүү дүрмээр зохицуулахаар авч үзээгүй болно. Тухайн нөхцөл байдлыг тухайн Дүрмийн заалтуудаар нарийвчлан зохицуулах болохгүй нөхцөлд тус Дүрмэнд зохицуулагдаж байгаатай төстэй нөхцөл байдлыг судлаж үзсний үндсэн дээр зөв шийдвэрийг гаргах боломжтой. Шатрын шүүгч нар нь шаардлагатай ур чадвартай хийгээд, эрүүл ухаалаг, туйлын үнэн зөв дүгнэх үүрэгтэй болохыг тус Дүрмэнд тусгасан байдаг. Хэтэрхий дэлгэрэнгүй дүрэм нь шүүгчийн зөв зүйтэй шийдвэр гаргах эрх чөлөөг хязгаарлаж ба шударга, логик сэтгэлгээтэй, тусгай хүчин зүйлийг шаардсан асуудалд зөв ухаалаг шийдвэрийг олоход хязгаарлаж болох талтай. Бүх шатарчид болон шатрын холбоодод энэхүү үзэл баримтлалыг хүлээн зөвшөөрөхийг ФИДЕ уриалж байгаа юм.

ФИДЕ-гээс рейтинг гаргах тоглолтын шаардлагатай нөхцөл нь ФИДЕ-гийн шатрын дүрмийн дагуу зохицуулагдан тоглох болно. ФИДЕ-гийн үнэлгээжилтээр орохгүй өрсөлдөөнт тоглолтуудыг ФИДЕ-гийн Шатрын дүрмийн дагуу тоглохыг зөвлөдөг. Гишүүн холбоод ФИДЕ-гээс тус Шатрын дүрэмтэй холбоотой асуудлаар журмын зохицуулалт хийх хүсэлт гаргаж болно.

Тоглолтын үндсэн дүрэм

Заалт 1: Шатрын тоглох үндсэн шинж чанар, зорилго

  1. 1  Шатрын тоглолт нь “шатрын хөлөг” хэмээн нэрлэх тэг дөрвөлжин хөлөг дээр хоёр тоглогч дүрсээрээ нүүж тоглоно. Цайвар өнгийн дүрстэй /цагаан/ тоглогч эхний нүүдлийг хийж, бараан өнгийн дүрстэй /хар/ тоглогч дараагийн нүүдлийг хийн тоглогчид ээлж дараалан нүүдэл хийнэ. Эсрэг тоглогч нүүдэл хийснээр тоглогч нүүх эрхтэй болно.
  2. 2  Тоглогчийг гол зорилго нь эсрэг тоглогчийнхоо ноён руу довтолж нүүх нүүдэлгүй болгох замаар мадлахад оршино. Энэхүү зорилгод хүрч чадсан тоглогчийг эсрэг тоглогчийнхоо ноёныг мадласанд тооцож тус өрөгт ялснаар тооцно. Өөрийн ноёноо довтолгоонд орхин явах, өөрийн ноёныг довтолгоонд ил гаргах, эсрэг тоглогчийнхоо ноёныг идэх үйлдлийг хориглоно. Ноён нь маданд орсон тоглогчийг тус өрөгт хожигдсонд тооцно.
  3. 3  Хоёр тоглогч хоёулаа эсрэг тоглогчийнхоо ноёныг мадлаж чадахааргүй тийм байрлал хэрэв үүсвэл тус өргийг тэнцээгээр үзнэ /5.2б заалтыг үзнэ үү/.

Заалт 2: Шатрын хөлөг дээрх дүрсний эхний байрлал

2.1 Шатрын хөлөг нь цайвар /цагаан буудал/ болон бараан /хар буудал/ харилцан 64 тэгш квадрат буудлын 8х8 харьцаатай буудлаас бүрдэнэ. Тоглогчийн баруун талд хамгийн ойр нь цагаан буудал байхаар тоглогчдын дунд шатрын хөлөг байрлана.

2.2 Тоглолтын эхлэхийн өмнө цагаан тал 16 цайвар өнгийн дүрс /*цагаан* дүрс/, хар тал 16 бараан өнгийн дүрс /*хар* дүрс/-тэй байна.

Эдгээр дүрснүүд нь дараахь хэлбэртэй байна. үүнд:

These pieces are as follows:    
Дараахь дүрсээр ихэвчлэн тэмдэглэгдэх цагааны ноён https://www.fide.com/FIDE/handbook_images/wk.jpg" > K
Дараахь дүрсээр ихэвчлэн тэмдэглэгдэх цагааны бэрс https://www.fide.com/FIDE/handbook_images/wq.jpg" > Q
Дараахь дүрсээр ихэвчлэн тэмдэглэгдэх цагааны хоёр тэрэг https://www.fide.com/FIDE/handbook_images/wr.jpg" > R
Дараахь дүрсээр ихэвчлэн тэмдэглэгдэх цагааны хоёр тэмээ https://www.fide.com/FIDE/handbook_images/wb.jpg" > B
Дараахь дүрсээр ихэвчлэн тэмдэглэгдэх цагааны хоёр морь https://www.fide.com/FIDE/handbook_images/wn.jpg" > N
Дараахь дүрсээр ихэвчлэн тэмдэглэгдэх цагааны найман хүү https://www.fide.com/FIDE/handbook_images/wp.jpg" >  
Дараахь дүрсээр ихэвчлэн тэмдэглэгдэх харын ноён https://www.fide.com/FIDE/handbook_images/bk.jpg" > K
Дараахь дүрсээр ихэвчлэн тэмдэглэгдэх харын бэрс https://www.fide.com/FIDE/handbook_images/bq.jpg" > Q
Дараахь дүрсээр ихэвчлэн тэмдэглэгдэх харын хоёр тэрэг https://www.fide.com/FIDE/handbook_images/br.jpg" > R
Дараахь дүрсээр ихэвчлэн тэмдэглэгдэх харын хоёр тэмээ https://www.fide.com/FIDE/handbook_images/bb.jpg" > B
Дараахь дүрсээр ихэвчлэн тэмдэглэгдэх харын хоёр морь https://www.fide.com/FIDE/handbook_images/bn.jpg" > N
Дараахь дүрсээр ихэвчлэн тэмдэглэгдэх харын найман хүү https://www.fide.com/FIDE/handbook_images/bp.jpg" >  

 Стаунтоны шатрын дүрс

https://www.fide.com/FIDE/handbook_images/staunton.jpg" >

2.3 Шатрын хөлөг дээрх дүрснүүдийн тоглолтын эхлэх үеийн байрлал:

2.4 Хөлгийн буудлын босоо найман баганыг *Босоо шугам* гэж нэрлэнэ. Хөлгийн буудлын хэвтээ найман эгнээг *Хэвтээ эгнээ* гэж нэрлэнэ. Хөлгийн нэг булангаас нөгөө булан хүртэлх холбосон нэг өнгийн шулуун шугмын буудлуудыг *диагноль* хэмээн нэрлэнэ.

Заалт 3: Шатрын дүрсний нүүдэл  

3.1 Ямар ч шатрын дүрсээр өөрийн талын дүрс байрласан буудал уруу давхцуулан нүүж болохгүй. Хэрэв өөр өнгийн дүрсний байрласан буудал уруу нүүвэл, тэр дүрсийг идэгдсэн гэж үзэн хөлөгнөөс зайлуулах ба энэ үйлдлийг нүүдэл хийснээр тооцно. Хэрэв шатрын дүрсээр 3.2-с 3.8-р заалтанд заасан буудал дээрх дүрсийг идэх боломжтой бол тухайн дүрсээр довтолгоо хийсэн гэж үзнэ.

3.2 Тэмээ байрласан буудлаасаа диагоналаар аль ч буудал уруу нүүнэ. 

3.3 Тэрэг байрласан буудлаасаа хэвтээ ба босоо шугамын дагуу аль ч буудал уруу нүүнэ.

3.4 Бэрс байрласан буудлаасаа хэвтээ, босоо, мөн диагоналийн дагуу бүх буудалд нүүнэ.

3.5 Бэрс, тэрэг, тэмээ нь өөр дүрс эзэлсэн буудлыг алгасан нүүж болохгүй.

3.6 Морь нь байрлаж байгаа буудлаасаа хэвтээ, босоо шугам мөн диагонал бишээр ойрын \2 дахь\ буудалд нүүнэ.

3.7       а. Хүү нь өөрийн өмнөх чөлөөтэй босоо шугамд байгаа буудалд  урагшлан нүүнэ, эсвэл

б. Анхны байрлалаас хүү нь 3.7 а-д зааснаар эхний хөдөлгөөнөөр нэг нүүдэл урагшлан нүүх эсвэл босоо шугманд хоёр буудал нь сул бол урагшилж нүүх боломжтой.

в. Мөн хүү нь өөрийн өмнөх диагнолиар байрлах буудалд байгаа айлын хүүг идэж нүүнэ.

г. Залгаа диагонал буудалд эсрэг тоглогчийн дүрс байвал түүний  идэн тэр буудалд нүүнэ.

д. Эсрэг тоглогчийн хүү анхны байрлалаасаа 2 нүүхэд замд нь хүүгээр зөрж идэж болно. Тухайн идэлтийг зөвхөн нэг нүдэнд зөрж идсэн залгаа буудалд бууж иднэ. Энэхүү нүүдлийг *явуут дунд зөрж идэх* нүүдэл гэнэ.

           

е. Хүү хамгийн эцсийн хэвтээ шугаманд хүрэнгүүт өөрийн өнгийн бэрс, тэрэг, тэмээ, морины аль нэгээр солигдох ёстой. Үүнийг хүүний *хувирсан* буудал гэж нэрлэдэг. Тоглогчийн  сонголт нь хөлөгнөөс өмнө нь авагдсан дүрснүүдээр хязгаарлагдах ёсгүй. Ийнхүү хүүг өөр дүрсээр солих үйлдлийг хүүгийн хувирал гэх ба шинэ дүрсний нөлөө гарсан даруйд хүчинтэй.

3.8 Ноён 2 өөр янзаар нүүж болдог:

            а. Ноён залгаа байрласан аль ч буудал уруу нүүж болно.

           

б. “Сэлгээ хийх” Энэ нь ноён өөрийн өнгийн тэрэгний хамт  хамгийн захын хэвтээ шугамд хийх нүүдэл бөгөөд дараахи байдлаар хийгдэнэ: Ноён өөрийн анхны байрлалаасаа тэрэгний зүг 2 нүүдлээр нүүнэ. Дараа нь тэрэг ноён дээгүүр давж ноёны хамгийн сүүлд дайрч өнгөрсөн буудал дээр бууна.

Цагаан ноёны талд сэлгэхийн өмнө           Цагаан ноёны талд сэлгэсний дараа

Хар ноёны талд сэлгэхийн өмнө    Хар ноёны талд сэлгэсний дараа

           

Цагаан бэрсний талд сэлгэхийн өмнө        Цагаан бэрсний талд сэлгэсний дараа

Хар бэрсний талд сэлгэхийн өмнө Хар бэрсний талд сэлгэсний дараа

в.

            1. Дараахь тохиолддолд сэлгээ хийх эрхээ алдана. Үүнд:

                А. ноён урьд нь нүүж байсан бол

Б.сэлгээ хийх тэрэг нь мөн нүүж байсан бол

            2. Сэлгээ хийх түр боломжгүй үеүүд:

А. ноёны байрлаж буй буудал, дайрч өнгөрөх мөн буух буудал нь эсрэг тоглогчийн аль нэг дүрсний довтолгоон дор байх,

Б. сэлгээ хийх гэж буй ноён тэрэг 2-ийн дунд ямар нэг дүрс саад болон байрлаж байх үед

3.9       Хэрэв ноён эсрэг тоглогчийн 1 ба түүнээс дээш дүрсийн цохилтон дор байрлаж байвал түүнийг “шалаан дор” байна гэнэ. Өөрийн ноён шалаанд байхад нэг ч дүрс нүүдэл хийх ёсгүй.

3.10     а. 3.1 - 3.9-р заалтын холбогдох шаардлагыг биелүүлсэн тохиолдолд тухайн нүүдлийг дүрмийн зөвшөөрсөн нүүдэл гэж нэрлэнэ.

            б. 3.1 - 3.9-р заалтын холбогдох шаардлагад нийцээгүй тохиолдолд тухайн нүүдлийг дүрмийн зөвшөөрсөн нүүдэл гэж үзэхгүй.

            в. Дүрмийн цуврал нүүдлүүдийг хийгээгүй тохиолдолд тухайн шатрын байрлалыг  дүрмийн бус гэж үзнэ.

4-р заалт: Нүүдэл хийх тухай

4.1       Нүүдлийг зөвхөн нэг гараар хийнэ.

4.2       Тоглогч өөрийн нүүх ээлжинд зөвхөн урьдчилан мэдэгдсэнийхээ \жишээ нь: засъя\ дараа нэг ба олон дүрснүүдийг байран дээр нь засаж болно.

4.3       Зүйл 4.2-т заагдсанаас бусад тохиолдолд тоглогч өөрийн нүүдэл хийх ээлжинд нүүдэл хийх эсвэл идэлт хийх зорилгоор дүрсэнд гар хүрвэл:                                                            

           

            а. нэг ба олон өөрийн дүрсэнд гар хүрвэл эхэлж хүрсэн дүрсээр нүүх ёстой.

            б. нэг ба олон эсрэг тоглогчийн дүрсэнд гар хүрвэл эхэлж хүрсэн дүрсийг идэх ёстой.

в. өөрийн болон эсрэг тоглогчийн нэг нэг дүрсэнд гар хүрвэл тэр дүрсийг өөрийн дүрсээр идэх ёстой. Энэ нь боломжгүй бол эхэлж хүрсэн айлын дүрсийг өөрийн өөр дүрсээр идэх ёстой. Хэрэв аль дүрсэнд эхэлж хүрсэн нь тогтоогдох боломжгүй үед нүүх ээлжтэй тоглогчийн дүрсийг гэж үзнэ  

4.4       Хэрэв тоглогч нүүдэл хийхдээ,

а. Тоглогч өөрийн ноён, тэргэнд хүрвэл тэргэнийхээ тал уруу сэлгээ хийх ёстой. /хэрэв энэ нь боломжтой бол/

б. Хэрэв санаатайгаар тэргэндээ дараа нь ноёндоо хүрвэл сэлгээ зөвшөөрөгдөхгүй. Энэ тохиолдлолд 4.3-р заалтаар зохицуулагдана.

в. Хэрэв тоглогч сэлгээ хийх гэж ноёноо эсвэл ноён, тэргээ зэрэг барьж авсан үед энэ тал уруу сэлгээ хийх бололцоогүй бол ноёноороо нүүх ёстой./Нөгөө тэрэгний тал уруу сэлгээ хийх боломжтой бол сэлгээ хийж ч болно/ Хэрэв ноён нүүх ямар ч боломжгүй бол дурын нүүдлийг хийнэ.

 г. Хүүг хувиргаж тавихдаа тухайн хувиргаж тавих буудалд тухайн дүрс хүрснээр дүрсний сонголт хийсэнд тооцно.

4.5       4.3 ба 4.4-р заалтанд заасны дагуу аль нэг дүрсээр нүүгээгүй эсвэл идэлт хийгээгүй бол тоглогч өөр дурын нүүдлийг хийнэ.

4.6       Хүүний хувиргалтыг дараахь маягаар хийх боломжтой. Үүнд:

           

  1. Хүүг тухайн ирсэн буудалд заавал байрлуулах шаардлагагүй.
  2. Хүүг авч, шинэ дүрсийг хувиргалтын буудалд аль ч дарааллаар хийж болно.

Тухайн хувиргалтын буудалд өрсөлдөгч талын дүрс байвал түүнийг идэж хувиргана.

4.7   Хэрэв дүрсийг шатрын хөлөгний буудал дээр гараас салган тавьсан л бол өөр тийш нүүж болохгүй. Дараахь тохиолдолд нүүдэл хийсэнд тооцно. Үүнд:

       

        А. Идэлт хийх үед. өөрийн дүрсийг шинэ буудал дээр байрлуулан идсэн дүрсийг шатрын хөлөг зайлуулан, тоглогчийн гараас идсэн дүрс салсан тохиолдолд.

        Б. Сэлгээ хийхдээ ноёныг зөрүүлж сэлгэхээс өмнө тоглогч гараасаа тэрэг салсан тохиолдолд. Хэрэв тоглогч гараасаа эхлээд ноёныг барьж сэлгээд гар салсан бол нүүдэл хараахан хийгээгүй бөгөөд тоглогч нь тухайн талд сэлгээ хийхээс өөр нүүдэл хийх эрхгүй. Хэрэв тухайн талд сэлгээ хийх боломжгүй бол тухайн тоглогч ноёноор өөр нүүдэл хийнэ /үүнд нөгөө талдаа сэлгээ хийх үйлдэл орно/. Хэрэв ноён нь өөр дүрмийн нүүдэл хийх боломжгүй бол тус тоглогч өөр дүрмийн нүүдэл хийж болно.

        В. Хүүний хувиралт. Тоглогчийн гараас шинэ дүрс хувиргалтын буудалд гар салсан болон тухайн хүү шатрын хөлөгнөөс зайлуулсан тохиолдолд.

4.8   Эсрэг тоглогчоо Зүйл 4.1 - 4.7–ийг зөрчсөн гэж мэдэгдэл гаргах эрх нь өөрөө ээлжит нүүдлээ хийх гэж  дүрсэнд нүүдэл хийх болон идэлт хийх зорилготойгоор дүрсэнд хүрсэн бол хаагдана.

4.9   Хэрэв тоглогч дүрснүүдийг нүүх боломжгүй бол шүүгчийн хүлээн зөвшөөрсөн тоглогчийн авчирсан туслахаар энэхүү үйлдлийг гүйцэтгэж болно.

5-р заалт: Дууссан өрөг

5.1   а. Тоглогч эсрэг тоглогчийнхоо ноёныг мадалсан бол өргийг хожсонд тооцно. 3-р болон 4.2-4.7р заалтуудын дагуу мадны байрлал боломжит нүүдлээр бий болсон бол энэ нь өргийг шууд дуусгана.

        б. Эсрэг тоглогч бууж өгч байна гэж мэдэгдснээр тухайн тоглогч ялж болох ба энэ нь өргийг шууд дуусгана.

5.2   а. Ээлжит нүүдлээ хийх тоглогч нүүх нүүдэлгүй болсон ба түүний ноён шалаанд ороогүй тохиолдолд өргийг тэнцсэнд тооцно. Тус өргийг *тэнцээ* гэж үзнэ. 3-р болон 4.2-4.7-р заалтуудын дагуу мадны байрлал боломжит нүүдлээр тэнцээний байрлал үүссэн бол энэ нь өргийг шууд дуусгана.

        б. Аль нэг тоглогч ээлжит цуврал нүүдлээр эсрэг тоглогчийн ноёныг мадлахааргүй тийм байрлал үүссэн тохиолдолд тус өргийг тэнцсэнд тооцно. Ийм өргийг “Үхлийн байрлал” гэж нэрлэнэ. 3-р болон 4.2-4.7-р заалтуудын дагуу тухайн байрлал үүссэн бол энэ нь өргийг шууд дуусгана.

        в. 2 тоглогч тоглолтын явцад тохиролцвол өргийг тэнцсэнд  тооцно. Энэ нь тоглолтыг шууд дуусгана.

        г. Шатрын хөлөг дээр ижил байрлал 3-аас доошгүй удаа давтагдахаар бол эсвэл давагдсан бол тухайн тоглолт тэнцээгээр  дуусч болно /9.2-р заалтыг харна уу/.

        д. Тоглогчид сүүлийн 50-иас доошгүй нүүдэл хийхдээ хүүнүүдээ хөдөлгөөгүй, мөн ямар нэг дүрс идэлцээгүй бол тоглолт тэнцээгээр дуусч болно /9.3-р заалтыг харна уу/.                     

                       

 Тэмцээний дүрэм

             

               6-р заалт    Шатрын цаг

6.1  “Шатрын цаг” гэдэг нь тус хоёр цаг нэг нэгээр ээлжлэн ажиллах маягаар хоорондоо холбогдсон 2 нүүртэй цаг болно.

            Тус Шатрын дүрмэнд дурьдах “Цаг” хэмээх ойлголт нь тухайн хоёр нүүртэй цагний нэгийг хэлнэ.

            Нүүртэй цаг бүр “туг”-тай байна.

            “Туг-унах” гэсэн ойлголт нь тухайн тоглогчид өгсөн хугацаа дууссныг хэлнэ.

6.2 а. Тоглолтын явцад шатрын хөлөг дээр нүүдэл хийж байгаа тоглогч өөрийн цагийг зогсоож өрсөлдөгчийн цагийг ажиллуулдаг /өөрөөр хэлбэл, тэр цагаа дарна гэсэн үг/. Энэ нь тухайн нүүдэл “хийсэн”-д тооцно. Мөн хэрэв дараахь үйлдэл хийсэн тохиолдолд нүүдэл хийсэнд тооцно. Үүнд:

            1. Тухайн нүүдэл тоглолтыг дуусгаж байгаа /5.1.а, 5.2.б, 5.2.в, 9.6.а, 9.6.б,9.7-р заалтыг харна уу/, эсвэл

            2. Тоглогч өмнөх нүүдлээ бүрэн хийгээгүй үед дараагийн нүүдлээ хийсэн бол.

Эсрэг тоглогч дараагийн нүүдэл хийсний дараа тоглогч нүүдлээ хийсний дараа цагаа дарахыг зөвшөөрнө. Шатрын хөлөг дээр нүүдэл хийх болон цаг дарах хугацааны хоорондох хугацааг тоглогчид өгөгдсөн хугацааны хэсэгт хамааруулан авч үзнэ.

б. Тоглогч нүүдэл хийсэн гараараа цагаа дарна. Гараа цагны товчлуураас салгахгүй байх, товчлуурын дээр байлгахыг хориглоно.

в. Тоглогчид цагыг нямбай дарах ёстой. Цагыг хүч хэрэглэн дарах, өргөх унагахыг хориглоно. Цагтай буруу харьцвал 12.9-р заалтын дагуу шийтгэнэ.

           г. Цаг нь явж байгаа тоглогч зөвхөн дүрсээ засахыг зөвшөөрнө.

д. Тоглогч цагтай харьцах боломжгүй бол туслагчаараа туслуулж болно. Гэхдээ түүнийг шүүгч зөвшөөрсөн байх ёстой. Мөн цагийн заалтанд тохируулга оруулна. Ийнхүү цагийг тохируулах хугацаа нь хөгжлийн бэрхшээлтэй тоглогчийн цаганд хамаарахгүй.

6.3   а. Шатрын цаг хэрэглэж байгаа үед тоглогч тогтоогдсон тоотой нүүдлийг заагдсан цагт багтаж нүүнэ, эсвэл электрон цаг хэрэглэж байгаа үед нүүдэл болгонд тодорхой заагдсан хугацаа нэмэгдэнэ. Энэ бүгдийг урьдчилан тогтоосон байх ёстой.

б. Эхний хэсэгт хэмнэгдсэн хугацаа дараагийн хэсэгт нэмэгдэж тооцогдоно. Хугацааны сунгалтат хэлбэрт тоглолтын үед хоёр тоглогчид *үндсэн бодолтын цаг* хэмээх хуваарьт цаг өгдөг. Мөн тоглогчийн нүүдэл бүрт *тогтсон нэмэлт хугацаа*-г өгдөг. Тогтсон нэмэлт хугацаа дууссаны дараа бодолтын үндсэн хугацааны цаг явж эхлэдэг. Тогтоосон нэмэлт хугацаа дуусахаас өмнө тоглогч цагийг түлхэхэд тоглолтын үндсэн цаг ашигласан нэмэлт хугацааны хувийн чөлөөт хугацааг өөрчлөхгүй гэсэн утгууд мөн заалтанд хамаарна.

6.4       Цагны туг унасан даруйд 6.3-р заалтын шаардлагын дагуу шалгана.

6.5       Тоглолт эхлэхийн өмнө шатрын цаг хаана байрлуулахыг шүүгч шийднэ.

6.6       Тэмцээнийг эхлэх заасан цагт цагаан дүрстэй тоглогчийн цагыг дарж эхлүүлнэ.

6.7   а.  Тэмцээний дүрмэнд өгөгдсөн хугацааг урьдчилан тодруулсан байх шаардлагатай. Шүүгч өөрөөр шийдвэр гаргаагүй бол өгөгдсөг хугацааны дараа шатрын хөлгөнд ирсэн тоглогчийг тус өрөгт хожигдсонд тооцно.

        б. Хэрэв тэмцээний дүрмэнд өгөгдсөн хугацааг тэг гэж тусгаагүй эсвэл хоёр тоглогчийн аль аль нь ирээгүй байгаа тохиолдолд тэмцээний дүрмэнд өөрөө заагаагүй эсвэл шүүгч өөрөөр шийдвэр гараагүй нөхцөлд цагаан дүрстэй тоглогч иртэл цагаан талын цаг явж байна.

6.8   Шүүгч туг унасныг тогтоох, эсвэл аль нэг тоглогч энэ тухай зөв мэдэгдэл гаргаснаар цагны тугийг унасан гэж тооцно.

6.9  5.1.а, 5.1.б, 5.2 а, 5.2.б, 5.2.в заалтуудын аль нэгээс бусад тохиолдолд тоглогч олгогдсон хугацаанд заагдсан тоотой нүүдлийг бүрэн хийж амжаагүй бол түүнийг хожигдсонд тооцно. Гэвч хамгийн муу хамгаалалттай үед ч айлын ноёныг Дүрмээр зөвшөөрөгдсөн цуврал нүүдлүүдээр мадлаж чадахааргүй байрлал үүссэн бол өргийг тэнцсэн гэж тооцно.      

6.10     а. Цаганд гажиг дефект байхгүй л бол түүний заалтыг эцсийнх гэж үзнэ. Эврдэл, дефекттэй цагийг шүүгч солих ба ингэхдээ шинээр сольж байгаа цагийн заалтыг бодит үндэслэлтэйгээр тохируулна.

        б. Тоглолтын явцад шатрын цагны аль нэг нь эсвэл хоёр цаг нь хоёулаа буруу тааруулсан нь хэрэв тогтоогдвол тухайн шатрын цагийг аль нэг тоглогч эсвэл шүүгч зогсооно. Шүүгч цагийг зөв тохируулж, шаардлагатай гэж үзвэл цаг болон нүүдлийн тооцоог тохируулна. Цагийг тааруулахдаа шүүгч бодит үндэслэлтэйгээр тохируулна.

6.11 Хэрэв цагны 2 туг хоёулаа уначихсан, аль нь түрүүлж унасныг нь тогтоох боломжгүй байвал,

А. Хэрэв энэ нь тоглолтын сүүлчийн хугацаанаас бусад буюу тоглолтын аль нэг хугацаанд тохиолдсон бол тухайн тоглолтыг цаашид үргэлжлүүлнэ.

Б. Хэрэв ийм тохиолдол нь тоглолтын явцад бүх хийгдэх ёстой нүүдлүүд хийгдсэн үед тохиолдсон бол тухайн өргийг тэнцсэнд тооцно.

6.12     а. Хэрэв өргийг зогсоох шаардлага гарвал шүүгч цагийг зогсооно.

б. Шүүгчийн туслалцаа шаардлагатай жишээ нь хүүг сольж хувиргахад хувиргах дүрс шаардлагатай болсон тохиолдолд тоглогч цагийг зогсоох боломжтой.

в. Тоглолт дахин хэзээ эхлэхийг шүүгч шийдвэрлэнэ.

г. Шүүгчийн туслалцаа авахаар хэрэв тоглогч цагийг зогсоовол тухайн тоглогч үүнийг үйлдэх зохих шалтгаан байгаа үгүйг шүүгч тодруулна. Хэрэв тоглогч шатрын цагийг зогсоох хангалттай шалтгаан байхгүй байвал, тоглогчийг 12.9-р заалтанд заасны дагуу торгоно.

6.13 Тоглолтын зааланд тухайн үеийн өргийн байрлал, нүүдэл түүний тоо, цаг зэргийг харуулсан шатрын үзүүлэн самбар, дэлгэц монитор байрлахыг зөвшөөрнө. Гэвч тоглогч дээрхи үзүүлэлтүүдийг ашиглан мэдэгдэл гаргаж болохгүй.

7-р заалт: Зөрчил                    

7. 1 Хэрэв ямар нэг алдаа гарах эсвэл, алдааны өмнөх байрлал сэргээж дүрсийг хөдөлгөх шаардлага гарсан бол цаган дээрх хугацааг тодорхойлохын тулд шүүгч үндэслэлтэй зөв шийд гаргана. Гэхдээ шатрын цагны хугацааг өөрчлөх эрхгүй. Мөн шаардлагатай бол цаганд нүүдлийн тоог тогтооно.

7.2   а. Тоглолтын явцад анхны байрлалд дүрснүүд буруу байрлаж байсан нь мэдэгдвэл өргийг зогсоон шинээр эхлүүлнэ. 

        б. Тоглолтын явцад шатрын ширээ\самбар\ 2.1-р заалтын шаардлага хангахгүйгээр буруу байрласан нь мэдэгдвэл зөв байрласан ширээнд тэр байрлалыг үүсгэн тоглолтыг үргэлжлүүлнэ. 

7.3 Өргийг өөр өнгөөр тоглоод эхэлчихсэн нь мэдэгдвэл шүүгч өөрөөр шийдэхгүй бол цааш нь үргэлжлүүлнэ.

7.4 Хэрэв тоглогч нэг юмуу түүнээс олон дүрсийг унагавал, тэр тоглогч өөрийн цаг дээр байрлалыг сэргээнэ. Хэрэв шаардлагатай бол тоглогч цагыг зогсоон шүүгчид хандах ёстой. Шүүгч дүрснүүдийг унагасан тоглогчийг торгож болно.

7.5       а. Хэрэв тоглолтын явцад боломжгүй нүүдэл хийгдсэн нь илэрвэл энэ зөрчлийн өмнөх байрлал сэргээгдэх ёстой. Энэ байрлал сэргээгдэх боломжгүй бол зөрчлөөс өмнөх хамгийн сүүлийн байрлалаас тоглолтыг үргэлжлүүлнэ. Боломжгүй нүүдэл орлуулах тоглолтонд 4.3 ба 4.7-р заалтуудыг ашиглана. Ингээд тоглолтыг дахин сэргээсэн байрлалаас үргэлжлүүлэн тоглоно. Хэрэв тоглогч хувиралтын эцсийн зогсоолд хүү хүрч, цагийг түлхэсэн боловч хүүг шинэ дүрсээр солиогүй бол тухайн нүүдлийн дүрмийн бус үзнэ. Тухайн хүүг ижил өнгийн бэрсээр хувирган солино.

б.     7.5 а-р заалтын дагуу үйлдэл хийсний дараа тоглогч эхний удаа боломжгүй нүүдэл хийсэн тохиолдолд шүүгч эсрэг тоглогчид нэмэлт хоёр минут нэмж өгнө. Хэрэв тухайн тоглогч хоёр дахь удаагаа боломжгүй нүүдэл хийсэн тохиолдолд шүүгч тоглолтыг дуусгаж тухайн тоглогчийг хожигдсонд тооцно. Гэхдээ эсрэг тоглогч нь цуврал боломжит нүүдлээр тухайн тоглогчийн ноёныг мадлаж чадахааргүй тийм байрлал үүссэн бол тухайн тоглолтыг тэнцээгээр тооцно.

7.6           Хэрэв тоглолтын явцад дүрснүүд байрнаасаа хөдөлчихсөн нь мэдэгдвэл зөрчлөөс өмнөх байрлалыг сэргээх ёстой. Зөрчлийн яг өмнөх байрлал сэргээгдэх боломжгүй бол түүнээс өмнөх тогтоогдсон байрлалаас өргийг үргэлжлүүлнэ.

8-р заалт. Нүүдлийн бичилт хийх тухай

8.1   а.  Тоглолтын явцад тоглогчид өөрийн болон эсрэг тоглогчийнхоо нүүдлүүдийн бичилтийг дэс дарааллаар нь аль болох зөв гаргацтай тодорхой алгебрийн тэмдэглээгээр /Хавсралт В/ тэмцээнд зориулсан бичилт хийх цаасан хуудсан дээр бичих ёстой. 9.2 болон 9.3-р заалтын дагуу тухайн тоглогч тэнцээ гэж зарлаагүй эсвэл Е.1 а Хавсралтын дагуу тоглолтыг түр хойшлуулахаар тоглогч зарлаагүй бол нүүдлийг урьдчилан тэмдэглэхийг хориглоно.

        б. Тэмцээний бичилт хийх хуудсан дээр зөвхөн нүүдлүүд, цагны хугацаа, цэнцэх санал, бусад холбогдолтой мэдээллийг бичихэд зориулагдана.

        в. Бичилт хийхээс өмнө тоглогч эсрэг тоглогчийн нүүдэл хариу үйлдэл хийж болно /хэрэв тухайн тоглогч тэгэж хийхийг хүсэж байгаа бол/. Гэхдээ дараагийн нүүдэл хийхийн өмнө өмнөх тоглолтын нүүдлийн бичилтийг заавал хийнэ.

        г. Тоглогчид бичилтийн хуудсан дээр тэнцэх санлын бичилтийг /=/ тэмдэглэгээгээр тэмдэглэнэ.

        д. Хэрэв тоглогч нүүдлийн бичилтийг хийх боломжгүй бол шүүгчийн зөвшөөрсөн туслах тухайн нүүдлүүдийн бичилтийг хийж болно. Түүнийг цаганд шүүгч мөн адил тэнцүүлэх маягаар тохиргоо хийнэ. Энэхүү цагний тохиргоо хөгжлийн бэрхшээлтэй тоглогчид хамаарахгүй.

8.2   Бичилт тэмдэглэх бланк нь тоглолтын явцад шүүгчид харагдахаар байх ёстой.

8.3       Бичилтийн хуудас нь тэмцээн зохион байгуулагчдын өмч байна.

8.4       Нүүдэл болгоны дараа 30 секунд ба түүнээс илүү хугацаагаар нэмэгддэг цагаар тоглож байгаагаас бусад тохиолдолд тоглогч хяналтнаас\хяналтын цаг\ 5минут хүртэлх хугацаанд 8.1-р заалтын шаардлагыг биелүүлэх албагүй. Аль нэг туг унангуут тоглогч дараагийн нүүдэл хийхээсээ өмнө бичилтийг бүрэн нөхөж бичих ёстой.

8.5   а. Тоглогчид 8.4-р заалтанд заагдсан нөхцөлөөр бичилт хийх боломжгүй байгаа үед шүүгч ба түүний туслах боломжоороо хажууд нь байлцаж бичилтийг хийх ёстой. Энэ тохиолдолд туг унангуут шүүгч цагийг зогсооно. Дараа нь 2 тоглогч шүүгчийн бичлэг ба нөгөөгийнхөө бичлэгийг ашиглан бичилтийг бүрэн сэргээх ёстой.

б. 8.4-р заалтанд заасан нөхцөлд зөвхөн нэг тоглогч бичилтээ хийж чадахгүй байгаа тохиолдолд тэрээр аль нэг туг унангуут нүүдэл хийхээсээ өмнө бичилтийг бүрэн сэргээх ёстой. Өөрийн нүүдэл хийх ээлж бол эсрэг тоглогчийнхоо бланкийг ашиглаж болно. Харин нүүдэл хийхээсээ өмнө эргүүлж өгөх ёстой.

в. Хэрэв нүүсэн нүүдлийнхээ бичилтийг бүрэн сэргээж чадахгүй байгаа бол шүүгч ба шүүгчийн туслахын ажиглалтан дор өөр ширээн дээр өргийг дахин сэргээн өрнө. Тоглолтын өргийг дахин өрөхөөс өмнө хэрэв боломжтой бол тоглогчид өргийн сүүлчийн байрлал, цагын заалт, хэний цаг дээр тоглолт үргэлжилж байсан, хийсэн нүүдлийн тоог бичиж авна.  

       

8.6   Хэрэв сүүлчийн байрлал хүртэлх бичилтийг бүрэн сэргээж чадахгүй байгаа  бол тоглогч хяналтын цагт тогтоосон нүүдлийг хийж амжаагүй гэж батлах аргагүй. Ийм тохиолдолд өргийг цааш үргэлжлүүлэх ба эхний нүүсэн нүүдлийг дараагийн хяналтын эхний нүүдэл гэж үзнэ.

8.7   Тоглолтын төгсгөлд хоёр тоглогч өргийн үр дүнг харуулсан бичилтийн хуудсууд дээр баталгаажуулж гарын үсэг зурна. Тоглолтын дүн буруу байлаа ч шүүгчийг өөрөө шийд гаргатал тэр шийдвэр хэвээр байна.

                           Зүйл 9          Тэнцээ

9.1   А. Шүүгчийн зөвшөөрөлгүйгээр зөвшөөрөгдсөн нүүдлийн тооноос бага эсвэл ердөө ч тэнцэхийг тоглогчид хүлээн зөвшөөрөхгүй эсэхийг тэмцээний дүрмээр тодруулж болно.

        Б. Гэхдээ дараахь нөхдөлд тэмцээний дүрмээр тэнцээг хүлээн зөвшөөрч болно. Үүнд: үүнд:

1. Тэнцээ санал болгохыг хүссэн тоглогч нүүдлээ нүүгээд цаг дарахаасаа өмнө түүнийгээ илэрхийлнэ. Тоглолтын явцад бусад ямар ч үед илэрхийлсэн тэнцээний саналыг хүчинтэйд тооцох боловч 11.5-р заалтыг харгалзан үзнэ. Тухайн тэнцээний саналд ямар нэг нөхцлийг холбон авч үзэхгүй. Дээрх тэнцээний хоёр тохиолдолд тэнцээний санлыг буцаан татахгүй ба эсрэг тоглогч санлыг хүлээн зөвшөөртөл , эсвэл тухайн санлыг хүлээн авахгүйгээ амаар юм уу, гараараа нэг дүрсэнд хүрч нүүдлээр илт илэрхийлэх, эсвэл өрөгт өөр ямар нэг хэлбэрээр тоглолтоо үргэлжлүүлэх хүртэл тэр санал хүчинтэй хэвээр байна.

2. Тэнцээний саналыг тоглогч бүр бичилтийн хуудсан дээр = тэмдэгээр тэмдэглэнэ. 

3. 9.2 ба 9.3-р заалтын дагуу тэнцээ хийх тухай мэдэгдэлийг тэнцээ хийх санал хэмээн авч үзнэ.

9.2       Ижил байрлал гурваас доошгүй дараахь байдлаар давтагдсан тохиолдолд /нүүдлийн давталтыг хийх шаардлагагүйгээр/ нүүдэл хийж байгаа тоглогч үнэн зөв мэдэгдэл гаргаснаас тус өргийг тэнцсэнд тооцно. Үүнд:   

А. Хэрэв тухайн тоглогч эхлээд хийх нүүдлээ өөрчлөхгүйгээр бичилтийн хуудсан дээр тэмдэглэж, шүүгчид энэ тухайгаа мэдэгдсэн бол ижил байрлал гурваас доошгүй давтагдахаар болсон бол,

Б. Эсвэл гурваас доошгүй ижил байрлал давтагдсан ба тэнцээг санал болгосон тоглогч нүүдэл хийсэн бол.

Хэрэв нэг тоглогч нүүдэл хийх, ижил төрлийн ба өнгийн дүрсүүд байрласан, тоглогчдын бүх дүрсүүдийн боломжит нүүдлүүд болон ижил нүүдлүүд нь ижил бол тухайн байрлалыг ижил гэж үзнэ. Түүнчлэн хэрэв дараахь тохиолдолд байрлалыг ижил гэж үзэхгүй. Үүнд:

  1. Нүүдлийн байрлалын эхэнд хүүг замд нь зөрж идэх.
  2. Сэлгээ хийх эрхтэй байсан ноён, тэрэг нүүдэл хийсний дараа тухайн сэлгээ хийх эрхээ алдсан. ноён эсвэл тэрэг хөдөлсний дараа сэлгээ хийх эрхгүй болно.

9.3       Өөрийн нүүх ээлжин дээр тоглогч үнэн зөв мэдэгдснээр дараахь тохиолдолд тоглолтыг тэнцсэнд тооцно. Үүнд:

А. Хэрэв тоглогч өөрчлөх боломжгүйгээр нүүдлээ бичилтийн хуудсан дээр тэмдэглээд тоглогч бүр хүү хөдөлгөхгүйгээр болон идэлт хийлгүйгээр сүүлийн 50 нүүдлийг хийхийг шүүгчид мэдэгдсэн тохиолдолд,

Б. Тоглогчид сүүлийн 50 нүүдлийг ямар нэг хүүгээр нүүлгүй эсвэл идэлт хийлгүйгээр хийсэн бол

9.4       Хэрэв тоглогч 4.3-р заалтанд заасны дагуу дүрсэнд хүрсэн бол тухайн нүүдлээр 9.2 болон 9.3-р заалтын дагуу тэнцэх хийх эрхээ алдана.

9.5       Хэрэв тоглогч 9.2 эсвэл 9.3-р заалтын дагуу тэнцээний мэдэгдэл гаргавал, тухайн тоглогч болон шүүгч цагийг зогсооно /6.12 ба 6.12б заалтыг харна уу/. Тухайн тоглогч энэ тохиолдолд тэнцээний мэдэгдлээ буцаахыг зөвшөөрөхгүй.

            А. Хэрэв тухайн мэдэгдэл үнэн болохыг батлавал тухайн өргийг нэн даруй тэнцээгээр дуусгана.

            Б. Хэрэв тухайн мэдэгдэл худал болохыг тогтоовол шүүгч өрсөлдөгчийн үлдсэн бодолтын цаг дээр хоёр минут нэмж өгнө. Ийнхүү тоглолт цааш үргэлжилнэ. Хэрэв тухайн мэдэгдэл зорилтот нүүдлүүд дээр тулгуурласан бол энэхүү нүүдлийг 3, 4-р заалтын дагуу хийнэ.

9.6       Хэрэв дараахь үйлдлийн аль нэг эсвэл хоёулаа тохиолдвол өргийг тэнцсэнд тооцно.

            А. 9.2б-д зааснаар эсвэл тоглогч бүр дараалсан таваас доошгүй нүүдэл хийхээр байрлал бий болсон.

            Б. Хүү идэхгүйгээр эсвэл идэлт хийлгүйгээр тоглогч бүр дараалсан цуврал 75 нүүдэл хийсэн тохиолдолд. Хэрэв сүүлийн нүүдэл мад хийхээр бол сүүлчийн энэ үйлдлийг хүчинтэйд тооцно. 

9.7       Зөвшөөрөгдсөн боломжит цуврал нүүдлээр мадлах боломжгүй байрлал үүссэн тохиолдолд тухайн өргийг тэнцсэнд тооцно. тухайн өргийн нэн даруй дуусгавар болгох 3, 4.2-4.7р заалтуудын дагуу байрлал үүсэхээр нүүдэл үүссэн үед мөн хамааруулан авч үзнэ.

10-р заалт: Оноо

10.1     Тоглолтын дүрмэн өөрөөр заагаагүй бол тухайн өрөгт ялсан тоглогч, эсвэл бууж өгснөөр ялсан тоглогч нэг оноо /1/ авах ба тухайн өргийн тоглолтонд хожигдсон, эсвэл бууж өгсөн, тоглогч оноо /0/ авахгүй, тэнцсэн тоглогч хагас оноо /1/2/ авна.

11-р заалт: Тоглогчийн биеэ авч явах байдал

11.1     Шатарчид тоглолтонд саад учруулахаар ямар үйлдэл хийх ёсгүй.

11.2     *Тоглолтын талбай*, бие засах газар, амралтын өрөө, зуушны газар, тамхи татах цэг, эсвэл шүүгчийн зөвшөөрсөн бусад газруудыг *Тэмцээн явуулах газар* хэмээн авч үзнэ.

        *Тоглолтын талбар* нь тэмцээний өргүүд болох газрыг хэлнэ.

        Зөвхөн шүүгчийн зөвшөөрөлтэйгээр

            А. Тоглогч тэмцээн явуулах газраас явах

            Б. Тоглогч нүүдэл хийх ээлжиндээ тоглолтын талбарыг орхин явахын зөвшөөрнө.

            В. Тоглогч, эсвэл шүүгч биш хүн тоглолтын талбарт оруулахыг хориглоно.

11.3     а. Тоглолтын явцад тоглогчид ямар нэг тэмдэглэл, мэдээллийн өөр эх сурвалж, зөвлөгөө, өөр шатрын хөлөг дээр дүн шинжилгээ хийхийг хориглоно.

        Б. Тоглолтын явцад тэмцээн явуулах газарт тоглогч гар утас ба/эсвэл өөр бусад цахим харилцааны хэрэгсэл ашиглахыг хориглоно. Хэрэв тоглогч эдгээр хэрэгслийг тэмцээн явуулах газарт авчирсан болох нь тодорхой болсон бол тухайн тоглогч тус өрөгт хожигдсонд тооцно. Өрсөлдөгч ялсанд тооцно.

        Тэмцээний дүрмээр ялгаатай, торгууль, бага зэрэг хатуу нөхцлийг тодруулж өгнө.

        Шүүгч тоглогчийн хувцас, сав тор, бусад зүйлсийг шалгахыг шаардаж болно. Шүүгч эсвэл шүүгчийн томилсон хүн тоглогчийг шалгах ба тухайн шалгах хүн нь ижил хүйсний хүн байна. Хэрэв тоглогч эдгээр үүрэг хариуцлагыг хүлээхээс татгалзвал шүүгч 12.9-р заалтын дагуу арга хэмжээ авна.  

        В. Тамхи татах цэгийг зөвхөн шүүгчийн зөвшөөрсөн тэмцээн явуулах газарт хүлээн зөвшөөрнө.

11.4     Өргөө дуусгасан тоглогчдыг үзэгч хэмээн үзнэ.   

11.5     Өрсөлдөгчийг ямар нэг байдлаар анхаарлыг сарниулах, эсвэл уурлуулахыг хориглоно. Үүнд шалтгаангүй мэдэгдэл гаргах, шалтгаангүйгээр тэнцэх санал тавих, эсвэл тоглолтын талбарт чимээ шуугиан гаргах зэрэг үйлдлүүд орно.

11.6     11.1-11.5-р заалтуудын аль нэг нөхцлийг зөрчих нь 12.9-р заалтын шийтгэлийн арга хэмжээ авахад хүргэнэ.

11.7     Шатрын Дүрмийг мөрдлөгө болгохын тулд тоглогч байнга татгалзах нь тоглолтын өрөгт хожигдох шийтгэл хүлээнэ. Шүүгч өрсөлдөгчийн оноог шийдвэрлэнэ.

11.8     Хэрэв тоглогчид хоёулаа 11.7-р заалтын дагуу буруутай нь тогтоогдвол тухайн өрөгт хоёр тоглогчийг хожигдсонд тооцно.

11.9     Шатрын дүрмийн тусгай онооны талаар тайлбарлаж өгөхийг тоглогч шүүгчид хүсэлт гаргах эрхтэй.

11.10   Тэмцээний дүрмэнд өөрөөр заагаагүй бол тоглогч хэдийгээр онооны хуудсанд гарын үсэг зурсан хэдий ч /8.7-р заалтыг үзнэ үү/ шүүгчийн шийдвэрийн эсрэг гомдол гаргаж давж заалдах эрхтэй.

12-р заалт: Шүүгчийн гүйцэтгэх үүрэг

12.1 Шүүгч Шатрын Дүрмийг чанд хатуу баримтлах нөхцлийг бүрдүүлэн ажиллана.

12.2 Шүүгч нь дараахь үүрэг хүлээнэ.

        А. Шударга тоглолтыг явуулах

        Б. Тэмцээний хамгийн сайн ашигт сонирхолд нийцүүлэн ажиллах

        В. Тоглолтын сайн орчныг бүрдүүлэхэд нөлөөлөн ажиллах

        Г. Тоглогчид саад болохооргүй нөхцөл байдлыг бий болгох           

        Д. Тэмцээний үйл явцыг хянан шалгах

        Е. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмнэлгийн арга хэмжээ авах шаардлагатай тоглогчдын ашиг сонирхолд тодорхой арга хэмжээ авч ажиллах

12.3 Шүүгч нь тоглолтын явцыг байнга ажиглах ба ялангуяа тоглогчдын цаг багассан үед гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, зохих тоглогчид торгууль шийтгэлийн арга хэмжээ тавих гэх мэтээр ажиллана.

12.4 Шүүгч нь тоглолтонд ажиглалт хийлгэхээр туслахуудыг томилж болно. Жишээ нь: хэд хэдэн тоглогчдын цаг дуусах дөхсөн бол.

12.5 Тоглолтонд гадны нөлөөгөөр саад учирсан тохиолдолд хоёр тоглогчид нэмэлт цаг тавьж өгнө.

12.6 Шатрын Дүрмэнд зааснаас бусад тохиолдолд шүүгч тоглолтонд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Дор хаяж нэг туг унасан бол 8.5-р заалтыг хэрэгжүүлэх бусад тохиолдолд хийсэн нүүдлийн тоог заахгүй. Өрсөлдөгч нь нүүдэл хийсэн, эсвэл тоглогч цаг дараагүй талаар тоглогчид шүүгч сануулга өгөхгүй.

12.7 Хэрэв хэн нэгэн зүй бус зүйл ажиглавал үүнийг зөвхөн шүүгчид мэдэгдэнэ. Өөр тоглолтонд оролцсон тоглогчид ярих эрхгүй эсвэл тоглолтонд хөндлөнгөөс оролцохгүй. Үзэгчид тоглолтонд хөндлөнгөөс оролцохыг хориглоно. Шүүгч дүрэм зөрчигдийг тэмцээн явуулах газраас гаргах хэрэгтэй.

12.8 Шүүгчээс зөвшөөрөл олгоогүй бол тэмцээн явуулах газарт эсвэл шүүгчийн тодорхойлсон аливаа газарт хэн нэгэн гар утас, аливаа холбоо харилцааны хэрэгсэл ашиглахыг хориглоно.

12.9 Шүүгчийн эрхзүйн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн торгууль, шийтгэлийн арга хэмжээнүүд:

        А. Анхааралга өгөх

        Б. Өрсөлдөгчийн үлдсэн хугацааг нэмэх

        В. Зөрчил гаргасан тоглогчийн үлдсэн хугацааанаас хасах

        Г. Эсрэг тоглогчид тухайн тоглолтын хувьд тодорхойлсон хамгийн их байж болох тоглолтын оноог нэмэх      

        Д. Зөрчил гаргаж байгаа тоглогчийн тухайн тоглолтонд өгөх оноог хасах

        Е. Зөрчил гаргасан тоглогчийг тухайн тоглолтонд хожигдсон болохыг мэдэгдэх /Мөн түүнчлэн өрсөлдөгчийн оноонд шүүгч шийдвэр гаргана./

        Ё. Торгуулийг урьдчилан мэдэгдэх

        З. Тэмцээнээс гаргах  

  

 

Хавсралтууд

Хавсралт А. Рапид тоглолт

А. 1     Рапид тоглолт нь тоглогч бүрийн хувьд бүх нүүдлийг 10 минутаас багагүй 60 минутаас ихгүй хугацаанд гүйцэтгэх, эсвэл нэмэгдэл нь 60-аас илүү хуваарилалт нь тоглогч бүрийн хувьд 10 минутаас илүү харин 60 минутаас ихгүй байна.

А. 2     Тоглогчид нүүдлийн бичилт хийх шаардлагагүй.

А. 3     Тэмцээний дүрмийг дараахь тохиолдолд мөрдлөгө болгон ашиглана. Үүнд:

                       

            А. Хэрэв нэг шүүгч хамгийн их нь гурван тоглолтыг хянаж байгаа бол   

Б. Тоглолт бүрийг шүүгч эсвэл түүний туслах бичилт хийж байгаа ба, хэрэв боломжтой бол электрон хэрэгслээр.

А. 4     Өөрөөр дараахь дүрмийг мөрдлөгө болгон хэрэгжүүлнэ. Үүнд:

            А. Эхний байрлалаас тоглогч бүр 10 нүүдэл хийснээр

1. Тоглолтын цагийн хуваарьт эсрэгээр нөлөөлөхгүйгээр бол цагийн тохиргоонд ямар өөрчлөлт хийхгүй.

2. Буруу тохируулга эсвэл шатрын хөлгийн чиг хандлагад ямар нэг өөрчлөлт хийхгүй. Ноёноо буруу байрлуулсан бол сэлгээ хийхийг зөвшөөрөхгүй. Тэргээ мөн буруу байрлуулсан бол тухайн тэрэгтэй сэлгээ хийхгүй.

Б. Тоглогч зөвшөөрөгдөхгүй буруу нүүдэл хийж цагаа дарсан. Үүнийг шүүгч ажигласан бол тухайн тоглогчийн өргийг хожигдсноор зарлана. Өрсөлдөгч дараагийн нүүдлийг хийхгүй байх эрхтэй. Хэрэв шүүгч хөндлөнгөөс оролцохгүй бол өрсөлдөгч ялснаа мэдэгдэж дараагийн нүүдлийг хийхгүй байх эрхтэй. Гэхдээ тухайн өрсөлдөгч тоглогчийн ноёныг дараалсан боломжит цуврал нүүдлээр мадлах боломжгүй тийм байрлал хэрэв үүссэн бол тухайн өргийг тэнцснээр тооцно. Хэрэв өрсөлдөгч мэдэгдэл хийгээгүй, шүүгч хөндлөнгөөс оролцоогүй бол тухайн зөвшөөрөгдөөгүй нүүдлийг хэвээр үлдээж тоглолт цааш үргэлжилнэ. Хэрэв өрсөлдөгч дараагийн нүүдлийг хийсэн бол шүүгчийн оролцоогүйгээр тоглогчид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бол тухайн зөвшөөрөгдөөгүй нүүдэлд засвар хийнэ.

В. Цагт ялалт байгуулсныг мэдэгдэхийн тулд тухайн өрсөлдөгч шатрын цагийг зогсоож, шүүгчид мэдэгдэнэ. Тухайн мэдэгдлийг амжилттайг нотлохын тулд тухайн шатрын цагийг зогсоосны дараа тухайн өрсөлдөгч нь өөрийн цаг дээрээ үлдэгдэл хугацаатай байх ёстой. Гэхдээ тухайн өрсөлдөгч тоглогчийн ноёныг дараалсан боломжит цуврал нүүдлээр мадлах боломжгүй тийм байрлал хэрэв үүссэн бол тухайн өргийг тэнцснээр тооцно.

Г. Шүүгч хэрэв хоёр тоглогчийн ноён хоёулаа шалаанд байгаа, эсвэл гарааны байрлалаас хүү хөлгийн захад хүрсэн бол дараагийн нүүдэл хийтэл шүүгч хүлээнэ. Мөн дүрмийн бус байрлал хөлөг дээр байсаар байвал шүүгч тухайн өргийг тэнцснээр зарлана.

А. 5 А.3 ба А.4 заалтууд бүхий тэмцээний туршид мөрдөгдөх эсэхийг тэмцээний дүрмэнд тодотгон оруулна.

Хавсралт Б. Блиц

Б.1       Блиц тэмцээн гэдэг нь тоглогч бүр тогтоосон 10 минутын хугацаанд эсвэл түүнээс бага хугацаанд бүх нүүдлийг хийж гүйцэтгэх, эсвэл 60-аас илүү хуваариласан нэмэгдсэл хугацаа нь 10 минут эсвэл түүнээс бага байна.

Б. 2      Тэмцээний Дүрмийн 7, 9-р заалтанд дурьдсан торгуулийн арга хэмжээ нь хоёр минут биш нэг минут байдаг.

Б. 3      Дараахь тохиолдолд Тэмцээний дүрмийг мөрдлөгө болгоно. Үүнд:

                       

                        А. Нэг шүүгч нэг тоглолтыг хянаж байгаа үед

            Б. Шүүгч, түүний туслах тоглолт бүрийн бичилтийг хийж байгаа, хэрэв боломжтой бол электрон хэрэгслээр бичилт хийх.

Б. 4      Мөн түүнчлэн А.4-р заалтанд дурьдсан Рапид тоглолтын дүрмийг тоглолтонд мөрдлөгө болгоно.   

Б. 5      Тэмцээний дүрмэнд Б.3 эсвэл Б.4-р заалтыг тухайн тэмцээнд ашиглах эсэхийг тодруулна.

Хавсралт В. Алгебрийн тэмдэглэл

ФИДЕ нь өөрийн тэмцээн, тоглолтуудад тэмдэглээний зөвхөн нэг систем болох Алгебрийн Системийг хүлээн зөвшөөрдөг ба шатрын ном зохиол бүтээл, сэтгүүлд мөн энэхүү шатрын нэгдсэн тэмдэглэгээ хэрэглэхийг зөвлөдөг. Алгебрын тэмдэглэгээнээс өөрөөр тэмдэглэсэн бичилтийн хуудсыг нотолгооны зорилгоор энгийн ашиглагдах тоглогчийн тэмдэглэгээний хуудастай тохиолдолд баталгааны бичиг баримтын утгаар ашиглахгүй байх магадлалтай. Алгебрын тэмдэглэгээнээс өөрөө бичилт хийж байгаа тоглогчийг хэрэв шүүгч ажиглавал тухайн тоглогчид шүүгч энэхүү шаардлагыг анхааруулж хэлнэ.

           

 

     

Алгебрын дүрс тэмдэглэгээ

С.1      Энэхүү тодорхойлолтонд дүрс гэсэн утгад хүүнээс бусдыг дүрс гэж илэрхийлнэ.

С.2      Дүрс бүр товчилсон тэмдэглэгээтэй. Англи хэлээр энэ нь тухайн нэрийн эхний үсгийг томоор тэмдэглэнэ. Жишээ нь: K=king, Q=queen, R=rook, B=bishop, N=knight. /хоёрдмол утгаас зайлсхийхын тулд N үсгийг морийг тэмдэглэхэд хэрэглэнэ. /

С.3      Дүрснүүдийн нэрийг товчлохын тулд тоглогч тухайн өөрийн оронд нийтлэг хэрэглэгдэх нэрийг чөлөөтэй ашиглаж болно. Жишээ нь: F = fou /франц хэлээр тэмээ/, L = loper /герман хэлээр тэмээ/. Хэвлэмэл сэтгүүлүүдэд уран барималын дүрсийг хэрэглэхийг зөвлөдөг.

С.4      Хүүг тэдгээрийн эхний үсгээр илэрхийлэхгүй ба тухайн үсэг байхгүйгээр хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь: хүүний нүүдлийг бичилт дараахь байдлаар тэмдэглэнэ. Үүнд: pe5, Pd4, pa5 гэхгүйгээр e5, d4, a5 гэж тэмдэглэнэ.

С.5       /Цагааны хувьд зүүн доод булангаас баруун тийш хэвтээ шугманд ба хар талын хувьд баруун дээд булангаас зүүн тийш хэвтээ шугманд/ Найман нүдийг a, b, c, d, e, f, g and h, гэсэн үсгүүдээр тус тус тэмдэглэнэ.

С.6      /Цагааны хувьд доод булангаас дээд булан хүртэл, харин харын хувьд дээд булангаас дээд булан хүртэл/ найман босоо нүдийг 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 гэсэн тоогоор тэмдэглэнэ. Цаашилбал эхний байрлалд цагаан талын дүрснүүд болон хүү нэг болон хоёрдугаар хэвтээ шугманд байрлах ба харын дүрс, хүүнүүд долоо, наймдугаар хэвтээ шугманд байрлана.

С.7      Өмнөх дүрмийн дагуу жаран дөрвөн нүд буюу буудал бүрийг хувиралгүйгээр нэгдсэн үсэг, тоогоор тэмдэглэнэ.    

                   

С.8      Тухайн дүрсний нүүдэл бүрийг а/ярьж байгаа тухайн дүрсийг товчлолоор б/ буусан нүдээр тэмдэглэдэг. А ба б тэмдэглээний хооронд ямар нэг зураас тавихгүй. Жишээ нь: Be5, Nf3, Rd1. Хүүнүүдийн хувьд буусан нүдний тэмдэглэгээг зөвхөн хийнэ. Жишээ нь: e5, d4, a5

С.9      Хэрэв дүрсээр идэлт хийвэл а/ яригдаж байгаа дүрсний нэрийн эхний товчлол б/ тухайн дүрс буусан нүдний тэмдэглэгээг хийнэ. Жишээ нь: Bxe5, Nxf3, Rxd1, С10-ыг харна уу. Хэрэв хүүгээр идэлт хийвэл босоо шугмын тэмдэглэгээг заавал оруулж х гэсэн тэмдэглэгээг хийж буусан нүдийг тэмдэглэнэ. Жишээ нь: dxe5, gxf3, axb5. Хэрэв хүүг замд идэлт хийсэн бол “е.р” гэсэн тэмдэглэгээг ард нь оруулж болно. Жишээ нь: exd6 e.p.