Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

2016 оны Өсвөрийн шатарчдын Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Өсвөрийн шатарчдын 2016 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

  • Тэмцээн 8 хүртэлх /эр,эм/, 10 хүртэлх /эр,эм/, 12 хүртэлх /эр,эм/ насны ангилалаар  2016 оны 1 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд 13-р сургууль дээр зохиогдоно. 
  • Бүртгэл 2016 оны 1 дүгээр сарын 04-ны өдөр 13-р сургуулийн байранд (3-4-р хорооллын эцэст)  10-18 цагийн хооронд явагдана. Тэмцээн болох өглөө бүртгэл явагдахгүй болохыг хатуу анхааруулж байна.
  • Тэмцээнд 2015 оны өсвөрийн УАШТ-ний эхний гурван байранд орсон тамирчид оролцохгүй байж болно. Хэрэв оролцсон нөхцөлд УАШ шигшээ тэмцээнд шууд оролцох эрхгүй болно
  • Орон нутгийн харьяаллаас УАШТ-нд оролцох шатарчид оролцохгүй.
  • Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

Төрсний гэрчилгээ      

Бүртгэлийн хураамж  10.000 төгрөг

  • Тэмцээн швейцарь системээр 9 өрөг тоглоно.
  • Шүүгчдийн зөвлөл тэмцээнд оролцогчдийн тоог харгалзан зарим насны ангиллын өргийн тоо болон системийг өөрчлөх эрхтэй.
  • Цагийн хяналт талдаа 1 цаг.
  • Ангилал тус бүрт эхний 20 байр эзэлсэн шатарчид УАШТ-нд оролцох эрх авна. Эрх авсан тамирчид шигшээ тэмцээнд оролцох боломжгүй болсон үед дараагийн байрт орсон шатарчдыг нөхөн оруулахгүй.
  • Оролцох тамирчид 2016 оны гишүүний татвараа заавал төлсөн байх ёстой.
  • Тэмцээний цагийн хуваарь:

2016 оны 01-р сарын 05

1-р өрөг 10-12 цаг

2-р өрөг 13-15 цаг

3-р өрөг 15-17 цаг

2016 оны 01-р сарын 06

4-р өрөг 10-12 цаг

5-р өрөг 13-15 цаг

6-р өрөг 15-17 цаг

2016 оны 01-р сарын 07

7-р өрөг 10-12 цаг

8-р өрөг 13-15 цаг

9-р өрөг 15-17 цаг

Хаалтын ажиллагаа 2016 оны 01-р сарын 07-ны 17 цаг 30 минутаас.

  • Ангилал тус бүрийн эхний 3-н байр медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 4,5-р байр өргөмжлөл, мөнгөн шагналтай байна.
  • Эхний 20-н байрт шалгарсан өсвөрийн шатарчдад УАШТэмцээнд оролцох батламж олгоно.
  • Тэмцээний үеэр зоогийн газар ажиллах бөгөөд 13-р сургуулийн дотор зүүн талд 30-40-н машины зогсоолтой
  • Харилцах утас: 99107697

Монголын шатрын холбоо