Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Олон Улсын 12 дах удаагийн Бодлого бодогчдын тэмцээний удирдамж

12th INTERNATIONAL SOLVING CONTEST /ISC/

2016 оны 1-р сарын 24-нд Олон Улсын 12-дах удаагийнн Бодлого бодолтын онлайн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тэмцээн 2 ангилалаас бүрдэх бөгөөд

  1. Туршлагатай бодогчдын дунд явагдах ба чансаа бодогдоно. Тус ангилал нь 2 үе шатаас бүрдэх ба үе бүрт 2#, 3#, олон нүүдлийн мад, этюд, хамжаа, урвуу маднаас бүрдэнэ. Үе бүрийн үргэлжлэх хугацаа 120 минут, 2 үеийн хоорондын амралт 1 цаг.
  2. 2003 оноос 1-р сарын 24-оос хойш төрсөн өсвөрийн бодогчдын дунд явагдана. 1 үеээс бүрдэх ба 2 хоёр нүүдлийн мад, 2 гурван нүүдлийн мад, 1 олон нүүдлийн мад, 1 этюд тус бүр байна. Үргэлжлэх хугацаа 120 минут

Тэмцээн нь 2016 оны 1-р сарын 24-ны 18 цагт хагас шигшээ тэмцээний явагдах байранд болно. Тэмцээний дүн 2016 оны 3-р сарын 16-нд Дэлхийн бодлого зохиомж болон бодлого бодолтын холбооны сайтан дээр тавигдана. /http://www.wfcc.ch/

Харилцах утас:

Тэмцээний Монгол дахь зохион байгуулагч FA Т.Сумъяа/99107697/

Бодлого зохиомжын ОУХМ О.Тогоохүү /99851647/

 

Монголын шатрын холбоо