"Гэр бүл 2015" IX тэмцээний удирдамж

Нийтлэгдсэн 2015 оны 2 сарын 22, Ням гариг, 21:13
Бичсэн МӨШКХ

Гэр бүлийн хэмжээнд шатрын спортыг хөгжүүлэх, эцэг эхчүүдийн хооронд харилцан биe биeнээсээ туршлага солилцох, шатарчин гэр бүлүүдийн найрсаг уур амьсгал үүсгэхэд оршино.

Тэмцээн 2015 оны 2-р сарын 28 3-р сарын 01-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 115-р сургууль дээр болно.

Тэмцээнийг 2-р сарын 28-ны 9:30 хүртэл бүртгэж 10 цагт тэмцээн эхэлнэ.

Багийн бүрэлдэхүүн 2 хүнтэй аав/ээж, эмээ, өвөө, ах, эгч/, хүү/охин, дүү, ач, зээ/ байх бөгөөд багийн бүрэлдхүүний нэг хүн нь 18 наснаас доош байх ёстой.

Тэмцээн Швeйцарь систeмээр 6-7 өрөг тоглох бөгөөд цагийн хяналт талдаа 30-40 минут байна.

Тэмцээний шагнал: 

Тэмцээний хураамж 20000₮

Тэмцээнийг ивээн тэтгэгчээс 200000₮ /Т.Сугар, С.Ган-Эрдэнэ нарын баг/

3-р сарын 1-нд тэмцээний дараа 17цагаас нийт шатарчдын дунд Блиц тэмцээнтэй.

 

Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбоо