Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Дэлхийн аваргын тоо нэгээр нэмэгдэв

2014

Сингапур улсад 4-р сарын 25-наас 5-р сарын 3-ний өдрүүдэд явагдсан "Сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн"-д Монгол улсаас 15 тамирчин оролцлоо.


Тэмцээнд 39 орны эрэгтэй 184, эмэгтэй 23 шатарчин оролцож швейцарь системээр өрсөлдөж дүнгээ гаргаснаас эрэгтэйчүүдийн ангилалд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Мончесс клубын тамирчин Гижирийн МӨНХБАЯР 8 оноогоор түрүүлж Дэлхийн аварга болж, ОУ-ын Шатрын холбооны мастер цолны болзол биелүүллээ.
Мөн 8 оноогоор Хан Алтай клубын тамирчин Дэд мастер Үүрцайхын АГЬБИЛЭГ мөнгөн медаль хүртэж, ОУ-ын шатрын холбооны дэд мастер цолны болзол биелүүллээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд Хан Алтай клубын тамирчин Дэд мастер Үүрцайхын ҮҮРИЙНТУЯА 6,5 оноогоор хүрэл медаль хүртэж, ОУ-ын Шатрын холбооны дэд мастер цолны болзол биелүүллээ. Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь улам их амжилтыг хүсэе!

Монголын өсвөрийн шатарчдын ялалтын замнал улам их арвижих болтугай.

МӨШКХолбоо