Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Ирээдүйн одод-2014

mycca-logo

Монгол   Улсын иргэн  сансарт  ниссэн  өдрийг  тохиолдуулан    зохион  явуулдаг “Ирээдүйн одод-2014”өсвөрийн шатарчдын тэмцээний  удирдамж

“Ирээдүйн одод-2014” өсвөрийн шатарчдын тэмцээн 14 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын иргэн сансарт ниссэний 34 жил, “Ирээдүйн одод” өсвөрийн шатарчдын тэмцээний 14 жил болж байгаа онцлогтой.

Тэмцээний зорилго:

 

  • Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдал, ач холбогдлыг өсвөр үеийнхэнд таниулах, сурталчлах
  • Хүүхдийн шатар тоглох ур чадварыг нээн илрүүлэх, нэмэгдүүлэх, ирээдүйн их мастеруудыг төрүүлэх, шатрын спортыг хөгжүүлэх

 Тэмцээн явагдах хугацаа:

 

  • 2014 оны 4-р сарын 1-2-ны хооронд СХД-ийн “Ирээдүй” цогцолбор 1-р бага сургууль дээр явагдана.
  • 3-р сарын 31-нд    10-19 цаг  хүртэл  1-р бага сургуулийн 111-р өрөөнд бүртгэнэ.

 Тэмцээнд оролцох насны ангилал:

 

  • Цэцэрлэгийн нас, охид, хөвгүүд 
  • 10  хүртэх  нас, охид, хөвгүүд
  • 12  хүртэлх  нас, охид, хөвгүүд
  • 14 хүртэлх нас, охид, хөвгүүд
  • 18 хүртэлх нас, охид хөвгүүд

 Тэмцээний шагнал:

 

  • 1-р байр Алтан медаль, өргөмжлөл, 50000 төгрөг
  • 2-р байр Мөнгөн  медаль, өргөмжлөл, 40000 төгрөг
  • 3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл, 30000 төгрөг
  • 4-р  Өргөмжлөл, 20000 төгрөг
  •  5-р Өргөмжлөл, 10000 төгрөг

 Багийн дүн

 -       1- байр Цом, алтан медаль, өргөмжлөл, 100000 төгрөг

 -       2-р байр Мөнгөн медаль, өргөмжлөл 80000 төгрөг

 -       3-р байр Хүрэл медаль, өргөмжлөл 50000 төгрөг

 -       Хөдөөнөөс хамгийн сайн тоглосон 1 багийг шалгаруулж цом, медаль, өргөмжлөл, 100000 төгрөгөөр   шагнана.

 -       ЕБС-иудаас  сайн тоглосон 1 багийг шалгаруулж цом, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

         Тэмцээнд оролцсон хүүхэд бүрд дурсгалын зүйл бэлэглэнэ.

 

                                    СХД-ийн “Ирээдүй” цогцолбор  1-р бага сургууль

                                        “Ирээдүйн одод” шатрын клуб, утас 99941155, 97101155