Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Агьбилэг хүү шигшээд шалгарав

mycca-logoТа бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан болж өнгөрсөн Улсын аварга шалгаруулах Хагас шигшээ тэмцээнээс шалгарсан өсвөрийн тамирчин ФМ Э.Энхнар, Ү.Агьбилэг нарт баяр хүргэж шигшээ тэмцээндээ амжилттай тоглохыг хүсэн ерөөе.МӨШКХолбооноос энэ онд зохиох тэмцээний хуваарийг хавсаргав.2014 онд Шилдэг өсвөрийн шатарчдын дунд Рапид,Блицийн цуврал тэмцээнүүдийг зохион байгуулна.Мөн удахгүй болох Өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах  тэмцээний үеэр нийт багш, дасгалжуулагч, шүүгчдийн дунд манай холбооноос одоо мөрдөж буй ФИДЕ-ийн дүрэм болон SwissManager  программаар сургалт явуулна.Сургалтыг ФИДЕ шүүгч Б.Нямдаваа удирдан явуулах бөгөөд оролцох сонирхолтой хүмүүс хувийн Компьютертай байх шаардлагатай.
 
МӨШКХолбооны тэргүүн Т.Сумъяа
 

 

 

 

МӨШКХолбооны 2014 онд зохион байгуулах тэмцээний хуваарь:

 0316

  1.       3-р сарын 29-31-нд Шатрын дүрэм болон SwissManager оноолтын программын тухай сургалт
  2.       4-р сарын 19-20-нд “Хан хүү 2014” тэмцээн
  3.       5-р сарын 10-11-нд Монгени сургуулын нэрэмжит тэмцээн
  4.       5-р сарын 24-25-нд МҮЭСТОрдонтой хамтран “Мини шатар 2014” тэмцээн
  5.       6-р сарын 14-15-нд “Азийн бэлтгэл 2014” тэмцээн
  6.       6-р сарын 20-30-ны хооронд Өсвөрийн шатарчдын зуны ээлжит цугларалт, сургалтыг зохион байгуулна.
  7.       7-р сарын 18-20-нд Завхан аймгийн Сонгино сумын төв дээр “Сонгино 90 жил” шатрын нээлттэй тэмцээн \Шагналын сан 5 сая төгрөг\
  8.       8-р сарын 23-25-нд Ховд аймгийн Зэрэг сумын төв дээр “Зэрэг 90 жил” шатрын нээлттэй тэмцээн \Шагналын сан 5 сая төгрөг\
  9.       9-р сарын 6-7-нд “Дэлхийн бэлтгэл 2014” тэмцээн
  10.   10-р сарын 11-12-нд МҮЭСТОрдны нэрэмжит Өсвөрийн шатарчдын УЛсын аварга шалгаруулах Рапид,Блицийн тэмцээн
  11.   11-р сарын 8-9-нд Гурван тамир сургуулын нэрэмжит тэмцээн
  12.   12-р сарын 6-7-нд МӨШКХолбооны Тэргүүний нэрэмжит Цомын тэмцээн\Шилдэг 128 тамирчин хасагдах системээр тоглоно\

2014 оноос эхлэн МӨШКХолбооноос санаачлан Улсын аварга шалгаруулах тэмцээний 8, 10, 12хүртэлх\Охид,Хөвгүүд\ насны эхний 8 байр эзэлсэн өсвөрийн шатарчдын дунд\48 тамирчин\ Рапид, Блицийн цуврал тэмцээнийг зохион байгуулна.Цуврал тэмцээнүүд нь 5,9,10,11 саруудад болно.

 

Монголын өсвөрийн шатарчдын клубуудын холбоо