Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Цэцэн нүүдэл клуб тэргүүлэв

“ЦАГААН БЭРС-2013” ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН /РАПИД/

УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА.

  2013.10.01

 МҮЭ-ийн Соёлын Төв Ордны нэрэмжит Өсвөрийн шатарчдын түргэвчилсэн тоглолтын /Рапид/ Улсын аварга шалгаруулах “Цагаан бэрс-2013” тэмцээнийг Монголын  Шатрын Холбоотой хамтран 2013 оны 09-р сарын 28-29-ний өдрүүдэд МҮЭСТОрдны Спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.    

МҮЭ-ийн Соёлын төв ордон  “Цагаан бэрс”  тэмцээнийг  анх 2007 онд санаачлан зохион байгуулснаас хойш эдүгээ 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, тамирчид, сонирхогч хүүхэд багачууд өсвөрийн шатарчдын хүсэн хүлээдэг тэмцээний нэг болон уламжлал тогтлоо.

“Цагаан бэрс-2013”тэмцээнд Улаанбаатар хот болон  хөдөө орон нутгаас нийт 370 гаруй хүүхэд, багачууд оролцсон бөгөөд тэмцээний хамрах цар хүрээ, өсвөрийн шатарчдын чансаа өндөртэй тэмцээнүүдийн тоонд орж, аваргын төлөө хүчтэй өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

            Уг тэмцээнд Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Замын-Үүд, Сүхбаатар, Сэлэнгэ, Дорноговь, Хөвсгөл, Хөтөл тосгон, Багануур дүүрэг, Дархан-Уул зэрэг аймаг хөдөө орон нутгаас болон Улаанбаатар хотын Цагаан бэрс, Хан алтай, Монгени, Хангарьд, Уран нүүдэл, Урамтай шатар, Цэцэн нүүдэл, Оюунлаг шатар, Хос морь, Зууны шатар, Ирээдүй цогцолбор, Сод монгол, Спортын ордны клуб, Хүүхдийн ордон, Хос мастер, Шатар зэрэг 20 гаруй шатрын клубын өсвөрийн шатарчид оролцлоо.

Мөн энэхүү тэмцээнийг 6 дахь жилдээ ивээн тэтгэж хамтран ажилласан Т.Гантөмөр захиралтай “Очир–Ундраа” группын хамт олон, мөн “Монос” групп  энэхүү тэмцээнийг дэмжин ивээн тэтгэж, оюуны спортод  хувь нэмрээ оруулан ажиллаж байдагт өсвөрийн шатарчид, багш дасгалжуулагчид, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Тэмцээний шилдгүүдийн насны ангилал тус бүрт эхний 1-5 байр эзлүүлж алт, мөнгө, хүрэл цом, өргөмжлөл, мөнгөн шагнал олгож, Бага насны  /6-10/ ангилалд  тус бүр 6- 8-р байр эзэлсэн шатарчдыг  шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус  шагналаа.

Насны ангилал

Алт

Мөнгө

Хүрэл

1

6 хүртэл нас /эр/

Ч.Эрхэмбаяр

Багануур

Л.Очирбат

Цэцэн нүүдэл

Ч.Чинтүшиг

Урамтай шатар

2

6 хүртэл нас /эм/

Б.Энхсаран

Урамтай шатар

Н.Энхболор

Монгень

Б.Энхлэн

Багануур

3

7-8 хүртэл нас /эр/

Н.Батболд

МХО

Х.Тэмүжин

Уран нүүдэл

Л.Дөлгөөн

Оюуны ирээдүй

4

7-8 хүртэл нас /эм/

М.Цэцэнбилэг

Оюунлаг шатар

Б.Хүрэлцэцэг

Алаг морь

Амин-Эрдэнэ

Сүхбаатар аймаг

5

9-10 хүртэл нас /эр/

Ц.Тэнгис

Зууны шатар

Б.Амин-Эрдэнэ

Монгень

Ц.Хасбилэг

Багануур

6

9-10 хүртэл нас /эм/

Б.Цолмон

Ноён

Т.Хүслэн

Дорнод

Э.Удвал

МХО

7

11-12 хүртэл нас /эр/

О.Чингүүн

Гобичесс

Ц.Цолмон

Цэцэн нүүдэл

Г.Ганцоож

Мончесс

8

11-12 хүртэл нас /эм/

Г.Учрал

Алаг морьт

Н.Наран-Эрдэнэ

Сэлэнгэ

Б.Аминаа

Төгс нүүдэл

9

13-14 хүртэл нас /эр/

Ц.Бат-Эрдэнэ

Номуун сургууль

О.Алтангэрэл

Багануур

Г.Алтайхүү

Хан-Алтай

10

13-14 хүртэл нас /эм/

Б.Эрдэнэхөлөг

Сэлэнгэ

М.Номун

Монкад

Б.Оюударь

Хан-Алтай

11

15-18 хүртэл нас /эр/

Ц.Лхагвасүрэн

Цэцэн нүүдэл

Э.Болдоо

Хан-Алтай

Ү.Агьбилэг

Хан-Алтай

12

15-18 хүртэл нас /эм/

Э.Хулан

Төгс нүүдэл

Д.Номин-Эрдэнэ

Мончесс

С.Жаргалмаа

Сэлэнгэ

Багийн нийт дүнгээр:

Тэргүүн байрт Х.Эрдэнэдорж дасгалжуулагчтай  “Цэцэн нүүдэл” клуб,

Дэд  байранд    Ц.Батболд дасгалжуулагчтай  Багануур дүүрэг,

Гуравдугаар байранд Ц.Шаравдорж дасгалжуулагчтай  “Хан-Алтай” клуб  тус тус шалгарлаа.

Цаашид “Цагаан бэрс” тэмцээнийг Улсын болон олон улсын чанартай тэмцээний ялагчдыг төрүүлэх, түүнчлэн дэлхийн хэмжээний  шатрын тэмцээний алдартнуудын сорилго тэмцээн болгон өргөжүүлэхэд МҮЭСТОрдон хувь нэмрээ оруулан ажиллах болно.