Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

“Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийн нэрэмжит бодолтын тэмцээний удирдамж

hm-logoТэмцээний зорилго

     Өсвөрийн шатарчдын тоглолтын комбинацийн ур чадварыг дээшлүүлэх, шатрын бодлого бодогчдын эгнээг өргөжүүлж энэ төрлийг  хөгжүүлэхэд дэм болох.

     Тэмцээнийг зохион байгуулагч: 

Шатрын “Хос мастер” Академи

         Хугацаа: 

2013 оны 5 сарын  26 ны (ням гариг) 11.00   цагт

        Тэмцээн явагдах газар:

 Шатрын академийн байр: БЗД , Алтан өргөө цогцолборын зүүн талд , 84-р сургуулийн баруун хойно.

6-ийн 2 дугаар байрны урд залгаа, 1 давхар улаан ягаан байшин.

(Зүүн 4 замын автобусны буудлын баруун урд чигт, Наран шопын зүүн урд талд)

        Оролцогчдод тавигдах шаардлага:

Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид оролцоно,  тэмцээн нээлттэй (хүйс, цол зэрэг харгалзахгүй).

        Бүртгэл:

Бүртгэлийг тэмцээн эхлэхээс 15 минутын өмнө хийнэ.

         Хураамж:

Чансаа бодолтын хураамж -1000 төгрөг

Идэвхтэй оролцож авбал зохих нийт 20 онооны 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн сурагчдад “Бодогчийн чансаа” шинээр тооцож олгоно. (Саяхан шинээр, гарсан Монголын Бодлого бодогчдын чансааг

    http://mongolchess.com/dotood-trn/Bodlogo-bodochdiin-chansaa-01.pdf     -д  үзнэ үү).

        Тэмцээний журам:

Тэмцээнд хоёр нүүдлийн 3, гурван нүүдлийн 2 бодлого, нэг этюдийг 60 минутад бодох, нийт 6 даалгавар өгөгдөнө. Даалгаврууд  нь хар талын хамгаалалтын хувилбарын тооноос хамааран тодорхой оноотой байна.

        Дүн гаргах:

Даалгавруудын эхний нүүдлийг зөв олж зорилгыг (занал буюу цугцванг) заасан, хувилбаруудыг бүрэн олсон зэргийг гол үзүүлэлт болгон оноо өгч дүгнэнэ. Оноо тэнцсэн тохиолдолд зарцуулсан хугацааг харгалзана.

       Мэдээлэл:

Шатар болон бодолтын хариу бичих цаасыг академиас  хангана.

Тэмцээний дотоод журмыг  (бодлогын шийдийг бичих, хориглох зүйл, хүлээх хариуцлага, ёс зүй г.м) тэмцээний өмнө  оролцогчдод мэдээлж танилцуулна.

        Шагнал:

Эхний 3 байрт шалгарсан бодогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал, урамшуулал хүртээнэ.

        Мэдээлэл өгөх хүн:

Шатрын бодлого зохиомжийн  ОУХМ   Л.Тогоохүү. Утас: 361220, 99851647

                                             Шатрын “Хос мастер” Академи

                                                                      2013-5-10

     Бодлогын төрлүүд, бодлогын нүүдлүүд зэрэг бодлого зохиомжийн талаарх зарим мэдээлэл, бодлого бодох зөвлөгөө, зохиогдож байсан бодолтын тэмцээний материалууд зэргийг манай  www.hosmaster-chess.mn   сайтын  “Уран мад” буланд үзнэ үү.