Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Өсвөрийн шатарчдын цуглаан болов

11-р сарын 7-19ний өдрүүдэд Словений Мариборт явагдах Өсвөрийн шатарчдын 2012 оны ДАШТ-д оролцох томоохон бүрэлдүүнтэй баг, тамирчид, багш дасгалжуулагчид болон эцэг, эх нарыг үдэх ёслолын цуглаан саяхан Спортын төв ордонд болов.

Цуглааны ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны (ССАЖЯ) төрийн нарийн бичгийн дарга Ц.Алтангэрэл  оролцон үг хэлэхдээ … “Шинэчлэлийн засгийн газар ССАЖЯ байгуулсан нь нийтийн биеийн тамир, спортыг хөхүүлэн дэмжиж эрүүл, оюунлаг хүнийг төвөлшүүлэн хөгжүүлэх, улмаар авьяөслаг тамирчидаа дэлхийн төвшинд өрсөлдөх нөхцөл, бололцоог төрийн бодлогоор зохицуулахад нэн чухал ач холбогдолтой боллоо.

Уламжлалт хөрс, суурь сайтай оюуны их спорт-шатрын онцлогийг харгалзан үзэж хөгжүүлэхэд шатарчид, шатрыг дэмжигч Хэн бүхэнтэй үр дүнтэй нягт хамтран ажиллах болно.

Өсвөрийн шатарчид та бүхэн ахмад шатарчидынхаа алт мэт сургаал, асар их туршлагаас цаг алдалдгүй суралцах хэрэгтэй.Оргилын цаана оргил, улам өндөр, гэхдээ улам нууцлаг, сонирхолтой оргилууд хүлээж байгаа.Тэднийг эзэмшигчид нь Та нар шүү.

Олон улсын мастер Т.Үйтүмэн ах чинь 40 гаруй жилийн тэртээ Ази тивээсээ шалгаран дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхийн тэмцээнд домогт Р.Фишертэй эн тэнцүү тулалдаж дэлхийг шуугиулж байсан үеийг монголчууд мартаагүй.Дөнгөж саяхан Турк улсад явагдсан Дэлхийн шатрын 40 дэх олимпиадад манай эмэгтэйчүүдийн баг “Топ-15”-ийн барианд орж их мастер Б.Мөнгөнтуул 1-р ширээнд 4-р байр эзлэн ОУМ Б.Гүндаваа Их мастер цолны болзол биелүүлсэн нь монгол хүний оюуны цар хүрээ нэн өндөр гэдгийг дахин нотлон харууллаа.

Энэ оны 6-р сард Шри Ланк улсад зохиогдсон Ази ТАШТ-д манай хөвгүүд, охид олон зуун саяаар тоологдох хүн амтай орнуудыг ардаа орхин медалиуд хүртсэн нь нүүдэлчин монголчуудын үр сад нар авхаалжтай, сэргэлэн, тэсвэр, тэвчээртэй гэдгээ батлан харуулж чадлаа.6 настай Е.Төгстөмөр хүү энэ тэмцээнд үнэмлэхүй амжилт гарган 3 алтан медаль, Г.Энхчимэг мөнгө, хүрэл медаль, Ц.Лхагвасүрэн, Э.Баасансүрэн, Б.Оюунсувд, Г.Учирал нар түргэн тоглолтын төрөлд хүрэл медаль тус тус хүртлээ.

     Шатар бол дан ганц спорт биш, соёл шинжлэх ухааны цогц бөгөөд урт хугацаа, нөр их хөдөлмөр шаарддаг онцлоготойг харгалзан үзэж Монголын шатрын холбоо болон Монгол туургатнй шатрын холбооноос дэвшүүлсэн  “Насанд хүрэгчдийн болон өсвөрийн шатарчдын улсын шигшээ баг байгуулах”, “Тэмцээнүүдийн зэрэглэлд тохирсон шагнал, урамшуулал бий болгож Засгийн газрын тогтоол гаргаж хэрэгжүүлэх”, “Ахмад шатарчидаа дэмжиж урамшуулах”  зэрэг  саналуудыг амьдралд хэрэгжүүлэх талаар дэмжин ажиллах болно.Ингээд Өсвөрийн шатарчдын ДАШТ-ээс ганзага дүүрэн ирэхийн билэгтэй сайхан ерөөлийг дэвшүүлье!” гэлээ. 

Энэ цуглаан дээр Өсвөрийн шатарчдын 2012 оны Ази тивийн АШТ-д амжилт гаргасан дээрх тамирчдад Засгийн газрын 2012-8-8ны өдрийн 268 тоот тогтоолын дагуу 2 саяаас 500 мянган  төгрөгийн мөнгөн шагнал хүртээснийг гардуулав.

Олон байгууллага, компани, хүмүүс ивээн тэтгэсэн, бидний бэлтгэл сайн байгаа тэд нарынхаа итгэлийг дааж амжилт гаргахаа шатарчид илэрхийлэв.

Цуглааны ажиллагаанд МШХ болон МТШХны ерөнхийлөгч Г.Занданшатар, МТШХны гүйцэтгэх захирал Н.Төвшинтөгс, Спортын газрын зарим удирдар хүмүүс оролцон өсвөрийн шатарчдад өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Л.Тогоохүү