Бодолтын нэрэмжит тэмцээний дүн

Нийтлэгдсэн 2012 оны 1 сарын 8, Ням гариг, 15:22
Бичсэн togookhuu

Шатрын бодлого зохиомжийн Олон улсын өдрийг  (жил бүрийн 1-р сарын 4) тохиолдуулан шатрын зүтгэлтнүүд - М.Баасанжав, Н.Энхнасан нарын үүсгэн байгуулсан  “Хос мастер” Шатрын Академиас зохиосон  Бодолтын тэмцээнд бодлого зохиомжийн СМ Б.Буяннэмэх түрүүлж  ДМ Б.Галмандах, ФМ Ж.Лхагваа нар удаах байрт шалгарав.

Энэ тэмцээнийг Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал Д.Мөнхжаргал ивээн тэтгэсэн юм.

Шатрын бодлого зохиомжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай  www.mongolchess.com“  -ийн Бодлого зохиомж  болон ” www.hosmaster-chess.mn  -ийн “Уран мад”    буланд тус тус үзнэ үү.