Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

25 жилийн ойн нэрэмжит тэмцээн

Монгол улс Шатрын Бодлого Зохиомжийн Олон Улсын Байгууллагад /WFCC/ элссэний /1988-08-28/ 25 жилийн ойн нэрэмжит Бодолтын онлайн уралдааны материалыг танилцуулж байна. 

Уралдааны даалгавар

Оролцогчид хариугаа зөвхөн ганц удаагийн захиагаар 2013 оны 9 рсарын 11 ны дотор Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар өөрийн овог нэр, нас, цол зэрэг, байгууллага буюу нутаг дэвсгэрийн харьяаллын хамт ирүүлнэ үү. 

Уралдааны дүнг 2013 оны 9 р сарын 20 ны дотор гаргана. 

2013 оны 6-р сарын эхний хагаст зохиогдсон дотоодын тэмцээний тойм

“Азийн бэлтгэл”  тэмцээн амжилттай болов

Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбоо (МӨШКХ) 5-р сарын сүүлчээр зохион байгуулж “Зууны шатар” клуб дээр дөрвөн өдөр үргэлжлэн явагдсан, уламжлалт  “Азийн бэлтгэл” тэмцээнд ДМ П.Батжанцан (Чингэлтэй-Цэцэн нүүдэл) түрүүлж  ДМ Э.Баасансүрэн, Ү.Агьбилэг (хоёул Хан-Алтай) нар удаалан  Г.Амартүвшин (Чингэлтэй-Цэцэн нүүдэл) тусгай шагнал хүртжээ.

Дэлгэрэнгүй: 2013 оны 6-р сарын эхний хагаст зохиогдсон дотоодын тэмцээний тойм

2013 оны 5-р сарын сүүлийн хагаст зохиогдсон дотоодын зарим тэмцээний тойм

 Б.Гүндаваа магнайлав
     Энэ сарын 11-12ны өдрүүдэд МҮХАҮТ-д 3 ангиллаар явагдсан, ФМ Х.Сүрэндорж агсны дурсгалд зориулсан ”Их мастерын алдарт хүрэх зам” тэмцээнд 263 шатарчид швейцарь оноолтын 8 тавилд өрсөлдснөөс 2150-иас дээш чансаатай “А” ангилалд ИМ Б.Гүндаваа түрүүлэн цомын эзэн болж ФМ М.Гүнбаяр, ОУМ Г.Мөнхгал, ИМ Д.Шаравдорж, ИМ Б.Мөнгөнтуул, ДМ Б.Галмандах, ФМ С.Ган-Од нар удаах байруудыг эзэлсэн бол 2150 хүртэлх чансаатай хэсэгт Э.Болдоо, Х.Тэмүүжин, М.Баатар, 1900 хүртэлх чансаанд Д.Буянзаяа, Э.Батхуяг,  А.Дөлгөөн нар эхний байруудад шалгарав.
     Х.Сүрэндорж агсны ээж, ах дүү, шавь нар, найз нөхөд нь хамтран зохион байгуулсан, 8,5 сая гаруй төгрөгийн шагналын сантай, хамгийн олон оролцогчидтой мөн хамгийн олон шагналтай, уламжлалт  энэ тэмцээний ахмадын, эмэгтэйчүүдийн болон өсвөрийн зэрэг тусгай шагналыг нийт 46 тамирчид хүртлээ.

Дэлгэрэнгүй: 2013 оны 5-р сарын сүүлийн хагаст зохиогдсон дотоодын зарим тэмцээний тойм

“Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийн нэрэмжит бодолтын тэмцээний удирдамж

hm-logoТэмцээний зорилго

     Өсвөрийн шатарчдын тоглолтын комбинацийн ур чадварыг дээшлүүлэх, шатрын бодлого бодогчдын эгнээг өргөжүүлж энэ төрлийг  хөгжүүлэхэд дэм болох.

     Тэмцээнийг зохион байгуулагч: 

Шатрын “Хос мастер” Академи

         Хугацаа: 

2013 оны 5 сарын  26 ны (ням гариг) 11.00   цагт

Дэлгэрэнгүй: “Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийн нэрэмжит бодолтын тэмцээний удирдамж

Монголын Шатрын бодлого бодогчдын чансаа №01

Шатрын бодлого зохиомжийн олон улсын байгууллагын /WFCC/ Бодогчдын чансаа, 1970-1980 аад онд манай оронд зохиогдсон Бодолтын зарим уралдаан, тэмцээний дүнгийн материал болон дээрх тэмцээнд амжилттай оролцогчдын Дотоод чансааны дундажийг үндэслэн Шатрын "Хос мастер" Академийн дэмжлэгээр Монголын Бодогчдын чансааг тогтоох энэхүү ажил хийгдсэн болно. Шатрын болого бодогчдын чансааг тогтоох нь Монгол оронд шатрын спортыг хөгжүүлэх үндсэн зорилгод тохирч шатар сонирхогчдын хүрээг өргөтгөхөд нэмэр болох бөгөөд цаашид спортын энэ төрлөөр Улсын цол зэрэг олгоход нэгэн үзүүлэлт болох юм.  /Л.Тогоохүү/

Өсвөрийн шатарчдын цуглаан болов

11-р сарын 7-19ний өдрүүдэд Словений Мариборт явагдах Өсвөрийн шатарчдын 2012 оны ДАШТ-д оролцох томоохон бүрэлдүүнтэй баг, тамирчид, багш дасгалжуулагчид болон эцэг, эх нарыг үдэх ёслолын цуглаан саяхан Спортын төв ордонд болов.

Цуглааны ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны (ССАЖЯ) төрийн нарийн бичгийн дарга Ц.Алтангэрэл  оролцон үг хэлэхдээ … “Шинэчлэлийн засгийн газар ССАЖЯ байгуулсан нь нийтийн биеийн тамир, спортыг хөхүүлэн дэмжиж эрүүл, оюунлаг хүнийг төвөлшүүлэн хөгжүүлэх, улмаар авьяөслаг тамирчидаа дэлхийн төвшинд өрсөлдөх нөхцөл, бололцоог төрийн бодлогоор зохицуулахад нэн чухал ач холбогдолтой боллоо.

Дэлгэрэнгүй: Өсвөрийн шатарчдын цуглаан болов

Бодолтын Уралдаан

Хос Мастер шатрын академийн нэрэмжит Бодлого бодолтын онлайн уралдааны даалгаваруудыг  доорхи хаягаар орж үзнэ үү!

http://hosmaster-chess.mn/news/show/id/77

Бодолтын нэрэмжит тэмцээний дүн

Шатрын бодлого зохиомжийн Олон улсын өдрийг  (жил бүрийн 1-р сарын 4) тохиолдуулан шатрын зүтгэлтнүүд - М.Баасанжав, Н.Энхнасан нарын үүсгэн байгуулсан  “Хос мастер” Шатрын Академиас зохиосон  Бодолтын тэмцээнд бодлого зохиомжийн СМ Б.Буяннэмэх түрүүлж  ДМ Б.Галмандах, ФМ Ж.Лхагваа нар удаах байрт шалгарав.

Энэ тэмцээнийг Орон сууцны санхүүжилтийн корпорацийн дэд захирал Д.Мөнхжаргал ивээн тэтгэсэн юм.

Шатрын бодлого зохиомжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай  www.mongolchess.com“  -ийн Бодлого зохиомж  болон ” www.hosmaster-chess.mn  -ийн “Уран мад”    буланд тус тус үзнэ үү.

"Монгол Туургатан" бодолтын тэмцээний дүн

Чин ван М.Ханддоржийн нэрэмжит “Монгол туургатан-2011” Олон улсын тэмцээний үеэр зохиогдсон Шатрын бодлого бодолтын тэмцээнд  Ар болон Өвөрмонголын 15 бодогчид оролцсноос ФМ Ж.Лхагваатүрүүлж, бодлого зохиомжийн СМ Б.Буяннэмэх  ДМ Б.Ариунбүүвэй нар удаах байрт шалгарав.Тэмцээний даалгаврууд болон тэдгээрийн хариуг www.hosmaster-chess.mn сайтын “Уран мад” буланд үзнэ үү.