Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

"Гэр бүл 2013" тэмцээний дүн

030220131425

"Гэр бүл 2013" тэмцээн энэ сарын 2,3-ны өдрүүдэд Дүүхээ төвийн Уран нүүдэл клуб дээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнийг МӨШКХолбоо анх санаачлан 7 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд  хамгийн олон буюу 42 баг оролцож  дээд амжилт тогтоов. Тэмцээн маш сонирхолтой, ширүүн өрсөлдөөн дунд явагдаж нэг хоёрдугаар байр эзэлсэн багийн оноо тэнцэж коеффициентийн илүүгээр н.Энхсайхан, Э.Хулан /аав, охин/ тэргүүн байр, Ү.Агьбилэг, Ү.Үүрийнтуяа /эгч, дүү/ хоёрдугаар байр, н.Цэдвээ, Ц.Лхагвасүрэн /аав, хүү, өмнөх жилийн аварга/ гуравдугаар байр тус тус эзлэв.

Дэлгэрэнгүй: "Гэр бүл 2013" тэмцээний дүн

Сүүлчийн цас-2013

christmas wallpapers

Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбооноос 2 сарын 9-нд БогдХан уулын богины аманд зохион байгуулах "Сүүлчийн цас-2013" арга хэмжээнд нийт шатрын клубууд, эцэг эхчүүдийг өргөнөөр оролцохыг уриалж байна. Уг арга хэмжээнд одоогоор Хан Алтай, Мончесс клубууд оролцохоо мэдүүллээд байгаа бөгөөд  хөтөлбөрийн хүрээнд чаргаар гулгах, цасны хөлбөмбөг, олс таталт, цасны сумо, уулын оргил булаалдах зэрэг төрлүүдээр багууд өрсөлдөх бөгөөд оролцогчид хоол хүнсээ өөрсдөө бэлтгэж 2-р сарын 9-ны бямба гаригт нэгдсэн журмаар хөдлөх болно.

Холбоо барих утас: 99194216, 99107697

МӨШКХ

Шинэ номын нээлт боллоо

DSC 3054“Ойн бяцхан сургууль” номын нээлт Хотын төв номын сангийн Америк соёл мэдээллийн төвийн Хөтөлбөрийн танхимд болж өнгөрлөө. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, яруу найрагч, сэтгүүлч Ү.Хүрэлбаатар, Хотын төв номын сангийн дэд захирал Ч.Алтанцэцэг, Өсвөрийн шатарчдын клубүүдийн ерөнхийлөгч Т. Сумъяа, номын редактор, Цэцэн нүүдэл клубын захирал Х.Эрдэнэдорж, Соёмбо хэвлэх үйлдвэрийн захирал н.Лувсандорж нар оролцлоо. Нээлтийн үйл ажиллгаанд ирсэн хамгийн хүндтэй төлөөлөгчид бол хүүхдүүд байлаа. Учир нь энэ ном тэдэнд зориулагдсанд оршиж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Өнөөдөр миний зээ хүүгийн төрсөн өдөр. Зээдээ бэлэгтэй очих болсондоо баяртай байна. Би энэ номоос нилээн хэдийг аваад цагаан сараар хүүхдүүдэд бэлэглэе гэж бодож байна” хэмээн хэллээ. Тэрээр цагаан сараар ном бэлэглэе хэмээн уриалав.

Дэлгэрэнгүй: Шинэ номын нээлт боллоо

Цэвэр Агаар 2013

mycca-logo

Өнгөрөгч амралтын өдрүүдэд их мастер Д.Шаравдорж дасгалжуулагчтай Хан Алтай клубын хүүхдүүд, эцэг эхчүүдийн хамт Хандгайт дахь цанын баазанд очиж цэвэр агаарт хөгжилдөн наадаж дурсамж дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүлэв. Өдөрлөгийг тус клубын дасгалжуулагч Д.Шаравдорж болон эцэг эхийн зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид өсвөрийн шатарчдын оюун ухаан, бие бялдрын хүмүүжилд чухал түлхэц болох танхимын бус сургалт хүмүүжлийн ажлыг тогтмол хэрэгжүүлж байхаар шийдвэрлэв. Өдөрлөгийн үеэр хүүхдүүд цана чаргаар гулгахын зэрэгцээ эцэг эхчүүдтэй хамтран хөл бөмбөг тоглон өрсөлдцгөөв. Хөгжөөнтэй дурсгалтай мөчүүд гэрэл зургийн хальснаа...

Дэлгэрэнгүй: Цэвэр Агаар 2013

Гэр бүл 2013

Гэр бүл-2013 тэмцээний удирдамж

Гэр бүлийн хэмжээнд шатрын спортыг хөгжүүлэх ,эцэг эхчүүдийн хооронд харилцан бие биенээсээ туршлагаа солилцох, шатарчин гэр бүлүүдийн хооронд найрсаг уур амьсгал үүсгэхэд оршино.

Тэмцээн 2013 оны 2-р сарын 2,3-ны өдрүүдэд 3,4-р хорооллын Дүүхээ төвийн Уран нүүдэл шатрын клуб дээр болно.

Дэлгэрэнгүй: Гэр бүл 2013

Гурван Тамир сургуулийн нэрэмжит тэмцээн

БАТЛАВ: ЗАХИРАЛ                                / Э. СОДГЭРЭЛ /

 

“Гурван тамир” бүрэн дунд сургууль байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит “ОЮУНЫ ТАМИР-2013”  ЕБСургуулиудын сурагчдын аварга шалгаруулах

Шатрын тэмцээний удирдамж

 

НЭГ:   ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО

                        Сурагчдын оюуны хөгжлийг дэмжих

                        Оюуны спорт шатрыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах

                        Авъяаслаг өсвөрийн шатарчдыг төрүүлэх

Дэлгэрэнгүй: Гурван Тамир сургуулийн нэрэмжит тэмцээн

Мэндчилгээ

Та бүхэнд шинэ оны анхны өдрийн мэнд хүргэе.

 
mycca-logoӨнгөрсөн онд Монголын өсвөрийн шатарчдын хувьд амжилт бүтээлээр дүүрэн байлаа.Манай өсвөрийн шатарчид Ази тивийн болон Ази,Дэлхийн сурагчдын аварга болж сайхан амжилт гаргалаа.Шинэ онд Монголын өсвөрийн шатарчдын клубуудын холбоо уламжлалт тэмцээнүүдээ үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх болно. Мөн өнгөрсөн жил амжилт үзүүлсэн бүх шатарчиддаа баяр хүргэхийн хамт "Бөртэ Чоно"-ны Шилдэг тамирчинаар шалгарсан Б.Гүндаваадаа баяр хүргэе.
 
Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж 2013 он Монголын шатрын түүхэнд амжилт дүүрэн он байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
МӨШКХолбооны тэргүүн Т.Сумъяа

Ах Дүү Ази Тивийн Аваргууд

Asian Chess Federation2012 оны 12-р сарын 13-20-ны хооронд Энэтхэг улсын Дели хотноо Азийн сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээн стандарт, рапид, блиц гэсэн 3 төрлөөр болж өнгөрлөө.Уг тэмцээнд 12 орны 400 гаруй өсвөрийн шатарчид оролсон бөгөөд Монгол улсаас сонирхогчдын шатрын дэлхийн аварга Фиде мастер Сумъяагийн Билгүүн дүү С.Чингүүний хамт амжилттай оролцож ирлээ.ФМ С.Билгүүн U15 насны ангилалын рапидын төрөлд түрүүлж Азийн аварга болсон бөгөөд Стандарт төрөлд 4, блиц төрөлд 5-р байр эзэлсэн бөгөөд дүү С.Чингүүн нь U7 ангилалын Стандарт төрөлд түрүүлж Азийн аварга болсон бөгөөд рапид төрөлд 4, блиц төрөлд 3-р байр тус тус эзэлсэн байна. Ах дүү хоёр аваргын цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэхийн ялдамд монголын шатрын замналд сүүн цацал өргөе! 

МӨШКХ

Дэлгэрэнгүй: Ах Дүү Ази Тивийн Аваргууд

Цагаан Бэрс 2012

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны  нэрэмжит “ЦАГААН БЭРС-2012”

Өсвөрийн шатарчдын түргэвчилсэн/ Рапид/ тоглолтын улсын аварга шалгаруулах  VI тэмцээний  УДИРДАМЖ

2012.09.13Улаанбаатар хот

 

thumbnail.7

МҮЭ-ийн Соёлын Төв Ордноос санаачлан  МШХ,МӨШКХолбоотой  хамтарч  Өсвөрийн шатарчдын Түргэвчилсэн  /Рапид/ тоглолтын  улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд  энэ удаагийн  тэмцээнийг 2012 оны 09-р сарын 22,23-ны өдрүүдэд MҮЭ-ийн Соёлын Төв Ордны “Спорт цогцолбор”-т зохион байгуулна.

Тэмцээний зорилго:

Хүүхэд залуучуудын дунд  шатрын  спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр МӨШКХолбоотой хамтран Өсвөрийн шатарчдын  Түргэвчилсэн тоглотын улсын аврага шалгаруулах тэмцээнийг улсын хэмжээнд  амжилттай зохион явуулахад оршино.

Дэлгэрэнгүй: Цагаан Бэрс 2012

"Дархан ус суваг - 2012" хүүхдийн тэмцээн

“Дархан ус суваг” ХК-ны нэрэмжит шатрын тэмцээний удирдамж

mycca-logoТэмцээний журам:

2012 оны 9-р сарын 28-30-ны хооронд Дархан хотод болно.Щвейцарь системээр 7 өрөг тоглох бөгөөд цагийн хяналт талдаа 1 цаг байна.Комьпютерийн программаар шүүнэ. Тэмцээн 10 хүртэл 14 хүртэл 18 хүртэл гэсэн 3-н насны ангиллалаар явагдана.\эрэгтэй эмэгтэй хамтдаа тоглоно\

Дэлгэрэнгүй: "Дархан ус суваг - 2012" хүүхдийн тэмцээн