Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Баяр хүргэе!

2012-03-27 13.56.44болдооДөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд Румын улсын Яси хотноо болсон Сонирхогчдын шатрын ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн ангилалд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин, шатрын спортын дэд мастер Баярсайханы Янжинлхам /17 настай, дасгалжуулагч олон улсын мастер Н.Баттулга/ алтан медаль, эрэгтэйчүүдийн ангилалд "Хан Алтай" клубын тамирчин, шатрын спортын дэд мастер Эрдэнэпүрэвийн Болдоо /14 настай, дасгалжуулагч их мастер Д.Шаравдорж/ хүрэл медаль тус тус хүртэж монголын шатарчдын чадал чансааг харуулсан сайхан амжилтын эзэд болцгоов. Амжилт гаргасан тамирчид, багш дасгалжуулагчдад спортын өндөр амжилт хүсэе!

МӨШКХ

Багц мэдээ

В.Топалов хошуучилж байна

mycca-logo Энэ сарын сүүлийн хагаст Швейцарь улсад явагдаж буй эрэгтэй шатарчдын “Том цом”-ын тэмцээнд, сугалааны дарааллаар А.Морозевич (ОХУ) 2758, Ш.Мамедьяров (Азербайжан) 2766, Ф.Каруана (Итали) 2772, С.Карякин (ОХУ) 2786, А.Гири (Голланд) 2727, П.Леко (Унгар) 2744, Г.Камский (АНУ) 2741, В.Топалов (Болгар) 2771, Х.Накамура (АНУ) 2767, Т.Ражабов (Азербайжан) 2793, Р.Пономарев (Украин) 2733, Р.Касымжанов (Узбекстан) 2709 нарын 12 супер их мастер тойргийн журмаар өрсөлдөж байна.

Дэлгэрэнгүй: Багц мэдээ

"Монгол Говь-2013" тэмцээний удирдамж

"Монгол Говь 2013" Тэмцээний удирдамж
mycca-logo1.     Тэмцээний зорилго:
       Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан иргэдийн дунд соёл урлаг, оюуны спортын төрлийг хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор Говийн хөгжлийг дэмжигч ТББ-ын Нэгдсэн Холбоо, Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Цэцэн нүүдэл шатрын клуб хамтран “Монгол говь” шатрын тэмцээнийг 6 жил дараалан зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээг чанартай, сонирхол татахуйц, үр өгөөжтэй, олныг хамарсан хэлбэрээр зохион явуулахад оршино.

Дэлгэрэнгүй: "Монгол Говь-2013" тэмцээний удирдамж

"Ханхүү 2013" тэмцээний удирдамж

Ханхүү 2013 тэмцээний удирдамж

mycca-logo

Тэмцээн нь 2013 оны 4 дүгээр сар 27-28 ны өдрүүдэд 93-р сургууль дээр болно.

Бүртгэлийг  2013 оны 4 дүгээр сар 25-26 ны өдрүүдэд 10-18 цагийн хооронд “Уран нүүдэл” шатрын клуб дээр хийнэ.(3,4 хороолол Дүүхээ төв) Утас 99883864   89853864   99107697

Дэлгэрэнгүй: "Ханхүү 2013" тэмцээний удирдамж

Монгени сургуулийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн

Монгени сургуулийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн

mycca-logoТэмцээний дүн: 8 нас | 10 нас | 12 нас | 18 нас

Удирдамж: Монгени сургуулийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн Улаанбаатар хотноо 2013 оны 4-р сарын 13,14-ны өдрүүдэд Монгени сургууль дээр болно.Тэмцээн нь 8,10,12,14,  15-18 хүртэл гэсэн 5 насны ангилалаар явагдах бөгөөд охид хөвгүүд хамтдаа тоглоно.Тэмцээний насны ангилал бүр хүүхдийн тооноос хамаарч 7-9 өрөг тоглоно.Цагийн хяналт талдаа 40 минут байна.

Дэлгэрэнгүй: Монгени сургуулийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн

Өсвөрийн УАШТ-ний дүн

“Хан-Алтай” клуб болон Сүхбаатар аймгийн багууд тэргүүлэв.

3images-p сарын сүүлчээр МҮЭ-ийн Соёлын төв ордонд явагдсан Өсвөрийн шатарчдын 2013 оны УАШТ-д нийслэл, орон нутгаас шалгарсан 600 шахам хөвгүүд, охид 6 насны ангилалд өрсөлдөв.

Хөвгүүдийн: 8 хүртэлх насанд Е.Төгстөмөр (“Урамтай шатар” клуб), Э.Энх-Од (Сүхбаатар аймаг), С.Чингүүн (“Хан-Алтай”)
10 насны ангилалд Ц.Тэнгис (“Зууны шатар”), Э.Баасансүрэн (“Хан-Алтай”), Х.Баясгалан (“Гобичесс”)
12 насанд Б.Гарьдмагнай (“Хан-Алтай”), Г.Ганцоож (“Мончесс”), Ё.Эрдэмдалай (“Мончесс”)

Дэлгэрэнгүй: Өсвөрийн УАШТ-ний дүн

"Цэцэн нүүдэл" хүүхдийн тэмцээний дүн

Өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохиогдож дүнгээ гаргасан Ж.Дагшаахүү агсны нэрэмжит "Цэцэн нүүдэл" өсвөрийн шатарчдын тэмцээний дүн болон шагналт байр эзэлсэн тамирчдын фото зургыг танилцуулж байна.

Дэлгэрэнгүй: "Цэцэн нүүдэл" хүүхдийн тэмцээний дүн

Өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээний удирдамж

mycca-logo

Шатрын спортын улсын шигшээ багийн дасгалжуулагч их мастер Д.Шаравдорж захиралтай “Хан Алтай” клуб нь Монгени сургуулийн материаллаг бааз суурин дээр тулгуурлан клубын үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн хүүхэд багачуудад цэвэр тохилог, таатай орчинд шатрын онол, дадал техникийг эзэмшүүлж авъяаслаг өсвөрийн шатарчдыг олноор бэлтгэн гаргахыг зорилгоо болгон “Хан Алтай-Монгени” клубыг шинээр үүсгэн байгууллаа.

Тус клубын нээлтийн үйл ажиллагаанд зориулсан өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээнийг Монгени сургууль дээр 2-р сарын 23, 24-нд зохион явуулна.

Дэлгэрэнгүй: Өндөр зэрэглэлтэй шатарчдын тэмцээний удирдамж

"Цэцэн нүүдэл" хүүхдийн тэмцээн

Ж.Дагшаахүү агсны нэрэмжит "Цэцэн нүүдэл" өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж

 

mycca-logoАрдын боловсролын тэргүүний ажилтан, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч Ж.Дагшаахүү нь Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн анхны захирал багш бөгөөд олон арван хүүхэд багачуудад түүх газарзүй зүйн хичээл заасны зэрэгцээ оюуны спортын төрөл болох шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан гавьяатай нэгэн билээ.

1. Тэмцээний зорилго

Өсвөрийн шатарчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, оюуны спорт шатрыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж авъяаслаг өсвөрийн шатарчдыг олноор төрүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй: "Цэцэн нүүдэл" хүүхдийн тэмцээн

Макс молл хүүхдийн тэмцээн

Макс молл их дэлгүүрээс зохион байгуулж буй шатрын тэмцээн

maxgroup logo

Шатрын тэмцээн 2013.02.16-17 нд Макс молл их дэлгүүрийн байранд зохиогдоно.   Шатрын тэмцээнд 2006.01.01-ээс  хойш төрсөн охид, хөвгүүд  оролцоно. Тэмцээн Макс малл их дэлгүүрийн байранд 2013.02.16 ны өглөө 11 цагаас эхэлнэ. Тэмцээн охидын болон хөвгүүдийн гэсэн хоёр ангиллар зохиогдож эхний гурван байр медаль, мөнгөн шагнал, гарын бэлгээр шагнана.

 Тэмцээний бүртгэлийг 95701192 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. хаягаар бүртгэнэ.

                                   Бүртгэлийн хураамж 5000 төгрөг.

             Тэмцээн зохион байгуулах хороо.  Утас 95701192 Ч.Баттүвшин