Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

16 хүртэлх насны Дэлхийн шатрын олимпиад

photo

16 хүртэлх насны Дэлхийн шатрын олимпиад 2013 оны 7-р сарын 21-30-ны хооронд БНХАУ-ын Чунцинь хотноо болж байна. Уг тэмцээнд анх удаа оролцож байгаа Монголын баг тамирчдыг МӨШКХолбооны тэргүүн Т.Сумъяа ахлаж байгаа бөгөөд багийн бүрэлдэхүүнд FM С.Билгүүн ДМ Э.Болдоо Г.Мөнхбаяр Ү.Агьбилэг нар оролцож байна. Тэмцээнийй эхний өрөгт БНХАУ-ын 'CQ Chess Association'-ны багтай тоглож 3.5-0.5 харьцаатай хожлоо. Тэмцээнд 29 орны 72 баг оролцож байна тэмцээний мэдээллийг chess-results.com болон wyco2013.cqyc.org.cn сайтуудаас сонирхоно уу.

16 хүртэлх насны Дэлхийн шатрын олимпиад анх 1979 онд зохиогдож байсан бөгөөд 2001 оноос эхлэн жил болгон зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил Турк улсын Стамбул хотноо болсон олимпиадад ОХУ, ИРАН, ЭНЭТХЭГ улсын баг тамирчид эхний 3-н байр эзэлж байжээ.

Өсвөрийн шатарчид амжилттай оролцов

070720131837

2013 оны 7-р сарын 2-8-ны хооронд ОХУ-ын Улан-Удэ хотод болсон ХI Международного Байкальского фестиваля тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний нээлттэй ангилалд FM С.Билгүүн 3-р байр хүрэл медаль Э.Болдоо шагналт 5-р байр Г.Мөнхбаяр шагналт 7-р байр эзэлсэн бол

Дэлгэрэнгүй: Өсвөрийн шатарчид амжилттай оролцов

Шатрын зуны сургалт

240620131778

Монгени сургууль болон МӨШКХолбоо хамтран өсвөрийн шатарчдын зуны сургалтыг 2013 оны 6-р сарын 19-29-ны хооронд зохион байгуулж байна. Сургалтанд шатрын 10-аад багш дасшалжуулагч 100 гаруй өсвөрийн шатарчид хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй: Шатрын зуны сургалт

Өсвөрийн шатарчид ганзага дүүрэн ирлээ

chiangmaiӨсвөрийн шатарчдын Зүүн Өмнөд Азийн АШТ Тайланд улсын Чангмай хотноо 2013 оны 6-р сарын 8-13-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Манай улсаас МоШХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан өсвөрийн шилдэг 18 тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээн 8 хүртэлх нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас, 20 хүртэлх нас, 50-аас дээш насны ахмад гэсэн 8 насны 16 ангиллаар блиц /түргэн/ рапид /түргэвчилсэн/ стандарт /сонгодог/ гэсэн гурван төрлөөр явагдлаа.

Дэлгэрэнгүй: Өсвөрийн шатарчид ганзага дүүрэн ирлээ

МИНИ ШАТАР-2013

Тэмцээний удирдамж

mycca-logoЗорилго: Хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, БШУЯамнаас дэвшүүлсэн хүүхэд бүрийг хөгжүүлэх “Авъяас” хөтөлбөрийгдэмжиж ажиллахад чиглэгдэнэ.

Тэмцээний  ерөнхий зохион байгуулагч: МҮЭ-ийн Соёлын Төв Ордон

Хамтран зохион байгуулагч: МӨШКХолбоо

                                Тэмцээний ивээн тэтгэгч:  Ахмад шатарчин Б.Даньдай гуай, түүний үр хүүхдүүд

Дэлгэрэнгүй: МИНИ ШАТАР-2013

"Азийн бэлтгэл" тэмцээний удирдамж

mycca-logoТэмцээн нь 2013 оны 5 дүгээр сар 30 наас 6 сарын 2 ны өдрүүдэд “Зууны шатар “клуб дээр болно.

Бүртгэл  2013 оны 5 дүгээр сар 30 ны өдрийн 15-17 цагийн хооронд “Зууны шатар”  клуб дээр (Хүнсний 4 дэлгүүрийн ард) Утас 95153697  99107697

Тэмцээний зорилго нь 6-рсард болох Зүүн Өмнөд Азийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох өсвөрийн шатарчдын бэлтгэлийг хангахад оршино.Цагийн хяналт талдаа 1.30 мин.Тэмцээнд дэд мастер цолтой шатарчид болон 1850 дээш чансаатай цолгүй шатарчид оролцоно.

Дэлгэрэнгүй: "Азийн бэлтгэл" тэмцээний удирдамж

Зуны сургалт

МӨШКХолбоо болон Монгени сургуулийн хамтарсан шатрын зуны сургалтанд урьж байна. Сургалт 6-р сарын 20-30-ны хооронд УБ-хотоос 80км зайд байрлах байгалийн үзэсгэлэнт Шарын аманд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 88850019 утсаар авна уу!

Бүртгэл

AYCC2013-1Энэ оны 6-р сарын 19-27-ны өдрүүдэд Иран улсын Сари хотод өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдана.

Тэмцээнийг зохион байгуулагч орон болох Ираны зүгээс тэмцээнтэй холбоотой бүхий л хураамж, төлбөр тооцоог 5-р сарын 30-ны дотор төлсөн байх хатуу болзол тавьсан ба мөн түүнчлэн аялал жуулчлалын улирал эхэлж онгоцны билет захиалга эрс ихэссэн тул МШХ-ны зүгээс Монгол улсаас оролцох тамирчид дасгалжуулагч болон дагалдах хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулж виз болон билет захиалга хийх тул оролцогчид энэхүү нөхцөл байдлыг ойлгон хүндэтгэж бичиг баримтаа ерөнхий нарийн бичгийн дарга Батсайханд 5-р сарын 26-ны дотор яаралтай ирүүлнэ үү! Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.asianyouth2013.com вэбсайтаар авна уу!

Утас: 99009572

2013.05.23

Шатрын эргэн тойронд

“Хан хүү-2013” тэмцээн зохиогдов

  mycca-logo    4-р сарын 27-28ны өдрүүдэд “Уран нүүдэл” клуб зохион явуулсан “Хан хүү-2013” тэмцээнд өсвөрийн 137 шатарчид 3 насны ангилалд Хан хүүгийн титмийн төлөө өрсөлдөв.Уламжлалт энэ тэмцээний 9 хүртэлх насанд С.Чингүүн, Х.Итгэлт, Б.Цолмон, 13 насанд Ц.Тэнгис, Х.Болд, Д.Номин, 17 насанд Г.Мөнхбаяр, Н.Даваа-Очир, С.Жаргалмаа нар тэргүүн байруудыг эзэлж Г.Энхчимэг, М.Цэцэнбилэг, Д.Цэцэгбадам,Ү.Үүрийнтуяа, Ү.Агьбилэг нар нар тусгай шагнал хүртэв.

Дэлгэрэнгүй: Шатрын эргэн тойронд

“МИНИ ШАТАР-2013” Өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж

ТЭМЦЭЭН 6-Р САРЫН 8,9-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОГДОХ БОЛЖ ХОЙШЛОГДЛОО.

Тэмцээний удирдамж                                                                                            

mycca-logoЗорилго:Хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь хөгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, БШУЯамнаас дэвшүүлсэн хүүхэд бүрийг хөгжүүлэх “Авъяас” хөтөлбөрийгдэмжиж ажиллахад чиглэгдэнэ.

Тэмцээний  ерөнхий зохион байгуулагч: МҮЭ-ийн Соёлын Төв Ордон

Хамтран зохион байгуулагч: МӨШКХолбоо

Дэлгэрэнгүй: “МИНИ ШАТАР-2013” Өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж