Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Ховд аймгийн Зэрэг сумын 90 жилийн ойн нэрэмжит шатрын нээлттэй тэмцээний удирдамж

4f93635466aa4a7big
 
Тэмцээн 2014 оны 8-р сарын 22-24-ний өдрүүдэд Зэрэг сум дээр болно.Тэмцээн Швейцарь системээр 9 өрөг тоглоно. Цагийн хяналт талдаа 1 цаг байна.Тэмцээний бүртгэл 8–р сарын 22-ны өглөө 9-н цаг хүртэл үргэлжлэнэ.Тэмцээнийг компьютерийн программаар шүүнэ. Тэмцээний чансаа бодогдоно.

Дэлгэрэнгүй: Ховд аймгийн Зэрэг сумын 90 жилийн ойн нэрэмжит шатрын нээлттэй тэмцээний удирдамж

Сургалт амжилттай явагдлаа

020420142253

2014 оны 4-р сарын 3-ны өдөр МӨШКХолбооноос шүүгчлийн сургалт зохион байгууллаа. Сургалтыг ФА Д.Төрмөнх удирдан явууллаа. Сургалтанд дараахь багш дасгалжуулагчид хамрагдлаа.

Г.Лхагва Хос Мастeр
Д.Буянхишиг Дорнод аймаг
Д.Сэржмядаг Ирээдүй
Ц.Мөнхбат Төв аймаг
Д.Батгэрэл Сэлэнгэ аймаг
С.Маргад-Эрдэнэ Дархан
Д.Энхсайхан Хөх Морь
Д.Мөнхбат Хөвсгөл аймаг
Г.Аюурзана Бэрс гарав
Р.Бат-Амгалан Монгени

2014 оны 7-р сарын 1-ээс мөрдөх ФИДЕ-ийн шинэчилсэн дүрмийг орчуулан удахгүй www.mongolchess.com вeб хаяганд тавигдана.

Шүүгчийн сургалт

mycca-logoМонголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбооноос 2014 оны 4-р сарын 3,4-нд Шатрын шүүгчдийн сургалтыг МҮЭСТОрдон дээр 9-17 цагийн хооронд зохион байгуулна. Сургалтыг ФА Б.Нямдаваа удирдан 2 үндсэн чиглэлээр явуулна.
1.Олон Улсын Шатрын холбооны одоогийн мөрдөж байгаа дүрмийг тайлбарлаж танилцуулах
2.Шатрын оноолтын Swiss Manager программын сургалт   
 
                Сургалтанд хамрагдах сонирхолтой хүмүүс хувийн гар компьютертай ирнэ үү.
                                 Сургалтын төлбөр 30000 төгрөг
 
                                                                      Холбоо барих утас 99107697

Ирээдүйн одод-2014

mycca-logo

Монгол   Улсын иргэн  сансарт  ниссэн  өдрийг  тохиолдуулан    зохион  явуулдаг “Ирээдүйн одод-2014”өсвөрийн шатарчдын тэмцээний  удирдамж

“Ирээдүйн одод-2014” өсвөрийн шатарчдын тэмцээн 14 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсын иргэн сансарт ниссэний 34 жил, “Ирээдүйн одод” өсвөрийн шатарчдын тэмцээний 14 жил болж байгаа онцлогтой.

Дэлгэрэнгүй: Ирээдүйн одод-2014

Агьбилэг хүү шигшээд шалгарав

mycca-logoТа бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан болж өнгөрсөн Улсын аварга шалгаруулах Хагас шигшээ тэмцээнээс шалгарсан өсвөрийн тамирчин ФМ Э.Энхнар, Ү.Агьбилэг нарт баяр хүргэж шигшээ тэмцээндээ амжилттай тоглохыг хүсэн ерөөе.МӨШКХолбооноос энэ онд зохиох тэмцээний хуваарийг хавсаргав.2014 онд Шилдэг өсвөрийн шатарчдын дунд Рапид,Блицийн цуврал тэмцээнүүдийг зохион байгуулна.Мөн удахгүй болох Өсвөрийн шатарчдын Улсын аварга шалгаруулах  тэмцээний үеэр нийт багш, дасгалжуулагч, шүүгчдийн дунд манай холбооноос одоо мөрдөж буй ФИДЕ-ийн дүрэм болон SwissManager  программаар сургалт явуулна.Сургалтыг ФИДЕ шүүгч Б.Нямдаваа удирдан явуулах бөгөөд оролцох сонирхолтой хүмүүс хувийн Компьютертай байх шаардлагатай.
 
МӨШКХолбооны тэргүүн Т.Сумъяа

Дэлгэрэнгүй: Агьбилэг хүү шигшээд шалгарав

Урилга

songino

Эрхэм хүндэт шатарчид, шатар сонирхогчид, өсвөрийн шатарчид та бүхэнд 2014 онд болох Завхан аймгийн Сонгино сумын 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

2014 оны 7-р сарын 16-18-ний өдрүүдэд Завхан аймгийн Сонгино сумын төв дээр  тус ойг тохиолдуулан болох шатрын нээлттэй тэмцээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Сонгино сумын засаг дарга Д.Дандаабаяр

Дэлгэрэнгүй: Урилга

Монгол Шатар-2014

160220142241

160220142240

МХОрдон, Монголын Уламжлалт Шатар Хөгжүүлэгчдийн Нийгэмлэг, МШХолбоо хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд "Монгол Шатар 2014" тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний эхний байруудад ФМ С.Билгүүн, ИМ Ц.Батчулуун, ДМ Б.Галмандах нар шалгарлаа. Шинэ байгуулагдсан дээрхи нийгэмлэгт ажлын өндөр амжилт хүсьe.

МӨШКХ

Баяр хүргэе!

140220142231

2014 оны Улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээний нээлтэн дээр МУ-ын аварга ФМ М.Гүнбаяр, Багануур дүүргийн "Төр Монгол" клубын багш Ц.Батболд, ФМ С.Ган-Од, ОУШХолбооны шүүгч СМ Б.Нямдаваа нар БТСпортын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдлаа. МӨШКХолбоо үүсгэн байгуулагчдын нэг Ц.Батболд хүү Б.Нямдаваагийн хамт нэг өдөр шагнал хүртсэн нь содон байлаа.Шагнал авсан та бүхэнд баяр хүргэж цаашдын спортын ажил үйлсд нь өндөр амжилт хүсьe.

"Гэр бүл 2014" тэмцээний дүн

ATT 1391952522022 photo

8-дахь удаагийн "Гэр бүл 2014" тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.Тэмцээнийг өнгөрсөн жилийн аварга ДМ Энхсайханы гэр бүл ивээн тэтгэсэн байна. Тэмцээнд нийт 43 баг оролцсоноос Б.Цэдвээ/аав/ Ц.Лхагвасүрэн/хүү/, Ү.Үүрийнтуяа/эгч/ Агьбилэг/дүү/, С.Билгүүн/ах/ С.Чингүүн/дүү/, Батсайхан/аав/ Б.Эрдэнэхөлөг/охин/, Т.Сугар/аав/ С.Ган-Эрдэнэ/хүү/ нар эхний таван байр эзэллээ. Мөн энэ тэмцээний хүрээнд Блиц тэмцээн зохиогдлоо. Тэмцээний дэлгэрэнгүй дүнг www.chess-results.com хаягнаас авна уу.

"Гэр бүл 2014" VIII тэмцээний удирдамж

mycca-logo

Гэр бүлийн хэмжээнд шатрын спортыг хөгжүүлэх, эцэг эхчүүдийн хооронд харилцан биe биeнээсээ туршлага солилцох, шатарчин гэр бүлүүдийн найрсаг уур амьсгал үүсгэхэд оршино.

Тэмцээн 2014 оны 2-р сарын 08,09-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 115-р сургууль дээр болно.

Тэмцээнийг 2-р сарын 08-ны 9:30 хүртэл бүртгэж 10 цагт тэмцээн эхэлнэ.

Багийн бүрэлдэхүүн 2 хүнтэй аав/ээж, эмээ, өвөө, ах, эгч/, хүү/охин, дүү, ач, зээ/ байх бөгөөд багийн бүрэлдхүүний нэг хүн нь 18 наснаас доош байх ёстой.

Дэлгэрэнгүй: "Гэр бүл 2014" VIII тэмцээний удирдамж