Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Шатрын эргэн тойронд

“Хан хүү-2013” тэмцээн зохиогдов

  mycca-logo    4-р сарын 27-28ны өдрүүдэд “Уран нүүдэл” клуб зохион явуулсан “Хан хүү-2013” тэмцээнд өсвөрийн 137 шатарчид 3 насны ангилалд Хан хүүгийн титмийн төлөө өрсөлдөв.Уламжлалт энэ тэмцээний 9 хүртэлх насанд С.Чингүүн, Х.Итгэлт, Б.Цолмон, 13 насанд Ц.Тэнгис, Х.Болд, Д.Номин, 17 насанд Г.Мөнхбаяр, Н.Даваа-Очир, С.Жаргалмаа нар тэргүүн байруудыг эзэлж Г.Энхчимэг, М.Цэцэнбилэг, Д.Цэцэгбадам,Ү.Үүрийнтуяа, Ү.Агьбилэг нар нар тусгай шагнал хүртэв.

В.Топалов Том цомд тасархай түрүүллээ

    zurag  4-р сарын сарын сүүлийн хагаст Швейцарь улсад явагдсан эрэгтэй шатарчдын “Том цом”-ын тойргийн тэмцээнд В.Топалов 8 оноогоор түрүүлж Х.Накамура 6.5, Р.Пономарев, Ф.Каруана нар 6, Г.Камский, А.Морозевич 5.5, С.Карякин, А.Гири, П.Леко нар 5, Т.Ражабов, Ш.Мамедьяров, Р.Касымжанов нар 4.5 онооны амжилт тус тус үзүүлжээ.

Г.Мөнхгал олон улсын мастер цол хүртэв

      Энэ сарын 4-7ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Бакуд болсон ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийн Зөвлөлийн хурал Дэлхийн аваргын титмийн төлөөх В.Ананд – М.Карлсен хоёрын тулааныг энэ оны 11-р сард Энэтхэгийн Ченнай хотод явуулах шийдвэр гаргажээ.(Дэлхийн аварга А.Ушенина, “Том цом”-ын эзэн Хоу Ифань нарын халз тэмцээн ирэх 9-р сард Хятадын Тайжоу хотод болно).

Мөн энэ хурлаас Монголын шатарчин Гомбосүрэнгийн Мөнхгалд Олон Улсын Мастер цол олгов.

Сонирхогчдын УАШТ зохиогдов

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Удирдлагын Академийн байранд “Монгол говь-2013” нэрэмжит Шатар сонирхогчдын 2013 оны УАШТ зохиогдож 160 тамирчид швейцарь оноолтын 8 тавилд өрсөлдснөөс Б.Ангараг (СБ дүүрэг) түрүүлэн алтан медаль, Алдарт шатарчин Л.Санжаажамцын нэрэмжит аваргын цом, А.Дөлгөөн (Хан-Алтай клуб) ,Б.Боорчи (Ихэр бэрс) клуб нар удаалан мөнгө, хүрэл  медалийн эзэд болцгоож Б.Жавхлан (БЗД), Н.Даваа-Очир (МХО), Б.Болд-Эрдэнэ, Б.Дүүрэнбаяр (Аврагч СХ), Г.Батбилэг (Хөх морь клуб), Г.Ганболд, П.Бүжинлхам, Б.Тэнгис, Б.Оюударь нар тусгай шагналт байруудад шалгарав.

    “Монгол говь” тэмцээн нь уламжлал болон 7 дахь жилдээ явагдаж буй бөгөөд ивээн тэтгэгч, зохион байгуулагчаар Говийн хөгжлийг дэмжигч ТББ-ын Нэгдсэн Холбоо, Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Өмнөговь аймгийн ИТХ, шатрын “Цэцэн нүүдэл” клуб хамтран ажиллажээ.

    Тэмцээний үеэр болсон тамирчид, дэмжигчид болон сонирхогчдын хурлаас Монголын Шатар Сонирхогчдын Холбоог үүсгэн байгуулж Холбооны тэргүүлэгчдийн бүрэлдүүнд 13 идэвхтнийг батлан Холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, шатар дэмжигч Ц.Оюунбаатарыг сонгов.

ФМ У.Насанжаргал түрүүлэв

     Энэ сарын 8-10ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордонд явагдсан өндөр чансаатай шатарчдын тэмцээнд ФМ У.Насанжаргал (Эрч спорт хороо), ОУМ Г.Мөнхгал (Өвөрхангай), ИМ Б.Хатанбаатар (Баянгол дүүрэг) , ИМ Б.Гүндаваа (Шунхлай групп), өсвөрийн шатарчин Э.Энхнар (Сүхбаатар аймаг) нар айрагдаж ДМ Э.Болдоо, ЭФМ У.Лхамсүрэн нар тусгай шагнал хүртэн өсвөрийн тамирчны болон Ихэр бэрс клубын нэрэмжит шагналыг олон хүмүүс гардан авлаа.

  Уламжлалт энэ тэмцээнийг 3 сая гаруй төгрөгөөр ивээн тэтгэсэн “Говийн өв” групп өөрийн хүндэт шагналаа МШХ-ны ерөнхийлөгч Г.Занданшатар, гавъяат тамирчин, ОУМ Л.Мягмарсүрэн, ОУМ Ц.Лхагвасүрэн нарт  олгов.

С.Карякин хошуучилж байна

    Энэ сарын 8-18ны хооронд Норвег улсад зохиогдож буй анхны супер тэмцээний 6 тавилын дараа С.Карякин (ОХУ, 2767) 4.5, М.Карлсен (Норвег, 2868) 4, Л.Аронян (Армен, 2813), Х.Накамура (АНУ, 2775) хоёр 3.5, В.Ананд (Энэтхэг, 2783), П.Свидлер (ОХУ, 2769) нар 3, Т.Ражабов (Азербайжан, 2745), В.Топалов (Болгар, 2793) 2.5, Ван Хао (БНХАУ, 2743) 2, Й.Хаммер (Норвег, 2608) 1.5 оноотой явж байна.

Хурц  байрлал үүсгэж тоглосон  Дэлхийн аваргуудын нүүсэн өргийг сонирхоно уу.

В.Ананд – В.Топалов

URUG21.e4 c5 2.Nf3 d6 3.d4 cd 4.Nd4 Nf6 5.Nc3 a6 6.Be3 e5 7.Nb3 Be6 8.f3 Be7 9.Qd2 O-O 10.O-O-O Nbd7 11.g4 b5 12.Rg1 Nb6 13.Na5 Rc8 14.g5 Nh5 15.Kb1 Nf4 16.a3 g6 17.h4 Qc7 18.Bf4 ef 19.Nd5 Bd5 20.ed Nd5 21.Qd5 Qa5 22.Rg4 Rc5 23.Qb3 d5 24.Rf4 Qc7 25.Rfd4 Qh2 26.c3 Rd8 27.Qc2 Qg3 28.f4 Bd6 29.Bg2 Bf4 30.Bd5 Kg7 31.Qe4 Qe3 32.Qh1 Rd7 33.R1d3 Qe5 34.Qf3Bh2 (диаграмм) 35.Be6 Re7 36.Re4 Re6 37.Re5 Rce5 38.Rd8 Re4 39.Ka2 Bf4 40.Rd7 Kg8 41.Ra7  1-0

                                                                                                                                                                                                                                                         

Е.Төгстөмөр Сурагчдын Дэлхийн аварга болов

  tugstumur   Энэ сарын 7-15ны өдрүүдэд Грек улсад 7-17 насны 6 ангилалд явагдсан, Сурагчдын 2013 оны ДАШТ-д 42 орны 550 өсвөрийн шатарчид өрсөлдснөөс “В-7” ангилалд Монголын бяцхан шатарчин Е.Төгстөмөр 8 оноогоор түрүүлэн “B-17”-д Ц.Лхагвасүрэн 7 оноотой мөнгөн медаль зүүж “B-9”-д Б.Ирмүүнтулга 7 (5-р байр), Г.Амартүвшин 6 (11), Ц.Тэнгис 6 (13), Б.Батзориг 5 (26), “B-11” насанд Ц.Цолмон  5,5 (16), “B-13”-д Ц.Бат-Эрдэнэ 4,5 (36), охидын “G-7” ангилалд Г.Энхчимэг 5 (7), Б.Энхсаран 4 (16), “G-9”-д О.Цэлмэг 5 (15), Б.Удвал 4.5 (19), Б.Энхжаргал 4 (29), Б.Алтантуяа 4 (31), “G-13”-д Д.Номин-Эрдэнэ 6,5 (4), “G-15”-д Ж.Сарантуяа 5 (11), Н.Уранчимэг 5 (16), О.Жаргалмаа 3.5 (26) онооны амжилт тус тус үзүүллээ.

Дэлхийн аваргын медальтнуудынхаа ялалт байгуулсан, богино өргүүдийг сонирхоно уу.

Е.Төгстөмөр – Р.Тампеа (Румын)

urug1

1.d4 d5 2.Nf3 c6 3.c4 Nf6 4.e3 Bf5 5.Nc3 e6 6.Be2 h6 7.O-O Bd6 8.c5 Bc7 9.b4 a6 10.a4 O-O 11.Bd2 Nbd7 12.Qb3 e5 13.b5 Qe7 14.bc  bc 15.Qb7 Ba5  (диаграмм) 16.Ne5 Rfb8 17.Nc6 Rb7 18.Ne7 Kf8 19.Nf5  1-0

Ц.Лхагвасүрэн – Ц.Гундоган (Турк)

1.c4 c6 2.e4 d5 3.ed cd 4.d4 Nf6 5.Nc3 e6 6.Nf3 Be7 7.cd Nd5 8.Bd3 Nc6 9.O-O O-O 10.Re1 Bf6 11.Be4 Nc3 12.bc Qc7 13.h4 Ne7 14.Ng5 g6 15.Qf3 Bg7 16.Bf4 Qd7 17.Rab1 Nd5 18.Be5 Be5 19.de Nb6 20.Bc2 Qe7 21.Qg3 Bd7 22.h5 Bc6 23.Nh7! Kh7 24.hg6 Kh6 25.Qh2 Kg5 26.f4  1-0

Б.Гүндаваа магнайлав

     Энэ сарын 11-12ны өдрүүдэд МҮХАҮТ-д 3 ангиллаар явагдсан, ФМ Х.Сүрэндорж агсны дурсгалд зориулсан ”Их мастерын алдарт хүрэх зам” тэмцээнд 263 шатарчид швейцарь оноолтын 8 тавилд өрсөлдснөөс 2150-иас дээш чансаатай “А” ангилалд ИМ Б.Гүндаваа түрүүлэн цомын эзэн болж ФМ М.Гүнбаяр, ОУМ Г.Мөнхгал, ИМ Д.Шаравдорж, ИМ Б.Мөнгөнтуул, ДМ Б.Галмандах, ФМ С.Ган-Од нар удаах байруудыг эзэлсэн бол 2150 хүртэлх чансаатай хэсэгт Э.Болдоо, Х.Тэмүүжин, М.Баатар, 1900 хүртэлх чансаанд Д.Буянзаяа, Э.Батхуяг,  А.Дөлгөөн нар эхний байруудад шалгарав.

     Х.Сүрэндорж агсны ээж, ах дүү, шавь нар, найз нөхөд нь хамтран зохион байгуулсан, 8,5 сая гаруй төгрөгийн шагналын сантай, хамгийн олон оролцогчидтой мөн хамгийн олон шагналтай, уламжлалт  энэ тэмцээний ахмадын, эмэгтэйчүүдийн болон өсвөрийн зэрэг тусгай шагналыг нийт 46 тамирчид хүртлээ.