Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

"Монгол Говь-2013" тэмцээний удирдамж

"Монгол Говь 2013" Тэмцээний удирдамж
mycca-logo1.     Тэмцээний зорилго:
       Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан иргэдийн дунд соёл урлаг, оюуны спортын төрлийг хөгжүүлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор Говийн хөгжлийг дэмжигч ТББ-ын Нэгдсэн Холбоо, Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Цэцэн нүүдэл шатрын клуб хамтран “Монгол говь” шатрын тэмцээнийг 6 жил дараалан зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээг чанартай, сонирхол татахуйц, үр өгөөжтэй, олныг хамарсан хэлбэрээр зохион явуулахад оршино.
2.     Тэмцээний хамрах хүрээ:
А. Тус тэмцээнд насанд хүрсэн буюу 18-с дээш насны шатар сонирхогчид оролцоно. Дэд мастер болон түүнээс дээш цолтой тамирчид оролцохгүй.
Б. Өсвөрийн шатарчдын улсын аваргын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай, цол зэрэггүй, 14 наснаас доош өсвөрийн тамирчид оролцож болно. Бүртгүүлэхээр ирэхдээ өргөмжлөл, медалиа авчирч баталгаажуулна.
В. Эмэгтэй оролцогчдод цол зэрэг харгалзахгүй оролцоно.
3.     Тэмцээн болох хугацаа: 2013 оны 05-р сарын 04-05 өдрүүдэд үргэлжилнэ.
4.     Тэмцээн болох газар: Удирдлагын Академи
5.     Тэмцээний бүртгэл: Улаанбаатар хотын төв номын санд байрлах Цэцэн Нүүдэл шатрын клуб дээр 05-р сарын 01-03 –ны өдрүүдэд бүртгэнэ. Тэмцээн эхлэх өдөр бүртгэхгүйг анхаарна уу. Бүртгэлийн хураамж 10.000₮ ба бүртгүүлэхдээ цахим иргэний үнэмлэхээ заавал авчирна. Холбоо барих утас: 99991835, 99735009, 91910531
6.     Тэмцээний дүрэм, журам: Тэмцээн Щвейцарь системээр 8-9 өрөг тоглоно. Өрөг талдаа 40 минут байна. Тэмцээн дэлхийн шатрын холбооны дүрмээр явагдана.
7.     Тэмцээний дотоод журам:
Дараах дотоод журмыг тэмцээнд оролцогчид биелүүлнэ.
·       Тоглолтын туршид гар утас, I pad, Smartphone гэх мэт зүйлсийг ашиглахыг хориглоно.
·       Тэмцээнд оролцогчид согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
·       Тэмцээнд оролцогч тэмцээний туршид биеэ зөв авч явна.
·       Тэмцээний зохион байгуулагчдын зүгээс тавих шаардлагыг биелүүлнэ.
8.     Шагнал:
Шагнал А:
1-    байр 800.000₮, өргөмжлөл
2-    байр 500.000₮, өргөмжлөл
3-    байр 300.000₮, өргөмжлөл
4-    байр 150.000₮, өргөмжлөл
5-    байр 100.000₮, өргөмжлөл
6-    байр 100.000₮, өргөмжлөл
7-    байр 80.000₮, өргөмжлөл
8-    байр 80.000₮, өргөмжлөл
Шагнал Б:
60-с дээш насны ахмад 1 оролцогч – 50.000₮, өргөмжлөл
55-с дээш насны эмэгтэй 1 оролцогч – 50.000₮, өргөмжлөл
14 нас хүртэлх хөвгүүд 2 оролцогч тус бүр - 50.000₮, өргөмжлөл
14 нас хүртэлх охид 2 оролцогч тус бүр - 50.000₮, өргөмжлөл
Дээрх шагналуудаас гадна бусад ивээн тэтгэгчийн болон Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат алдарт шатарчин Л.Санжаажамцын нэрэмжит шагнал олгоно.
9.     Цагийн хуваарь: Тэмцээний 05-р сарын 04-ний өдөр 10.00 цагаас эхлэнэ.
 
10. Тэмцээнийг хамтран зохион байгуулагчид:
Говийн хөгжлийг дэмжигч ТББ-ын Нэгдсэн Холбоо
Монголын татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг
Өмнөговь аймгийн ИТХ
Цэцэн нүүдэл шатрын клуб
 
 
 
 
Зохион байгуулах комисс