Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Өсвөрийн УАШТ-ний дүн

“Хан-Алтай” клуб болон Сүхбаатар аймгийн багууд тэргүүлэв.

3images-p сарын сүүлчээр МҮЭ-ийн Соёлын төв ордонд явагдсан Өсвөрийн шатарчдын 2013 оны УАШТ-д нийслэл, орон нутгаас шалгарсан 600 шахам хөвгүүд, охид 6 насны ангилалд өрсөлдөв.

Хөвгүүдийн: 8 хүртэлх насанд Е.Төгстөмөр (“Урамтай шатар” клуб), Э.Энх-Од (Сүхбаатар аймаг), С.Чингүүн (“Хан-Алтай”)
10 насны ангилалд Ц.Тэнгис (“Зууны шатар”), Э.Баасансүрэн (“Хан-Алтай”), Х.Баясгалан (“Гобичесс”)
12 насанд Б.Гарьдмагнай (“Хан-Алтай”), Г.Ганцоож (“Мончесс”), Ё.Эрдэмдалай (“Мончесс”)


14-д ДМ Э.Болдоо (“Хан-Алтай”), Ц.Бат-Эрдэнэ (“Төгс нүүдэл”), Г.Алтайхүү (“Хан-Алтай”)
16-д Э.Энхнар (Сүхбаатар), ФМ С.Билгүүн (“Хан-Алтай”), Г.Мөнхбаяр (“Мончесс”)
18 насанд ФМ Ц.Лхагвасүрэн (“Чингэлтэй-Цэцэн нүүдэл”), Б.Ариунболд (Дорнод), Ө.Батбаяр (Өвөрхангай)

Охидоос 8 хүртэлх насанд Г.Маралгуа (Бага нуур дүүрэг), Б.Мөнгөнзул (Орхон), М.Цэцэнбилэг (93-р сургууль)
10 насанд С.Лхагвадолгор (Өвөрхангай), Т.Хүслэн (Дорнод), Б.Удвал (Багануур)
12-д ЭФМ Т.Мөнхзул (“Монгени”), Б.Аминаа (“Төгс нүүдэл”), Г.Учрал (“Мончесс”)
14-д ЭФМ Д.Номин-Эрдэнэ (“Мончесс”), Б.Отгонсувд (Говь-Алтай), Н.Уранчимэг (“Чингэлтэй-Цэцэн нүүдэл”)
16-д ДМ Г.Сайханзаяа (“Гобичесс”), Б.Ганчимэг (“Чингэлтэй-Цэцэн нүүдэл”), ДМ С.Жаргалмаа (Сэлэнгэ)
18 насанд ОУХМ Б.Баярмаа (ОШУСТ), ДМ Э.Хулан (“Төгс нүүдэл”), Б.Алтантуяа (Сэлэнгэ) нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоов.

    Багийн дүнгээр нийслэлээс “Хан-Алтай” (дасгалжуулагч нь Д.Шаравдорж), “Мончесс” (Ц.Батсайхан), “Чингэлтэй-Цэцэн нүүдэл” (Х.Эрдэнэдорж) орон нутгаас Сүхбаатар (Ж.Энхбаатар), Дорнод (М.Цагаанхүү), Өвөрхангай (Ж.Жанцандорж) аймгийн багууд шагналт байруудад шалгарчээ.

Тэмцээний сүүлчийн өдөр насны ангилал тус бүрд тэргүүлж яваа шатарчдын медалийн өнгийг шийдвэрлэх эхний хоёр ширээний төгсгөлийн тоглолтуудыг МҮОНТВ-ийн 2-р сувгаар шууд нэвтрүүлэн үзүүлж тайлбарласан нь шатрын мэдээлэл, сурталчилгаанд шинэлэг, чухал ажил болов.