"Азийн хүүхдүүд" спортын наадам

Нийтлэгдсэн 2012 оны 7 сарын 2, Даваа гариг, 13:47
Бичсэн МӨШКХ

01072012723 “Азийн хүүхдүүд” спортын V наадам ОХУ-ын Якутскт хоёр өдрийн дараа эхэлнэ. Тус наадамд манай өсвөрийн 101 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөх бөгөөд сонирхогчдын шатрын дэлхийн аварга С.Билгүүн хүү, гимнастикийн шүүгч Л.Туяагийн хамт тангараг өргөлөө. Шатрын спортын төрөлд Х.Эрдэнэдорж дасгалжуулагчтай ФИДЕ мастер С.Билгүүн, Э.Болдоо, дэд мастер Ү.Үүрийнтуяа, Е.Сумъяабаяр нар оролцоно. Монголын тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье! Тэмцээний мэдээллийг дараах вэбсайтаас авна уу! www.gamesasia.ru