МҮЭСТО-ны нэрэмжит тэмцээний удирдамж

Нийтлэгдсэн 2012 оны 5 сарын 18, Баасан гариг, 23:54
Бичсэн МӨШКХ

mycca-logo

МИНИ ШАТАР-2012

Зорилго: Өсвөрийн хүүхэд багачуудыг төлөвшүүлэх, шатрын спортыг цэцэрлэгийн наснаас нь  эхлэн зааж сургах, тэдний  оюун ухаан,  сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд  чиглэгдэнэ.

Тэмцээний  ерөнхий зохион байгуулагч: МҮЭ-ийн Соёлын Төв Ордон

Хамтран зохион байгуулагч: МӨШКХолбоо

Тэмцээний ивээн тэтгэгч:  Ахмад шатарчин Б. Даньдай гуай, түүний үр хүүхэд

Тэмцээн: 2012 оны 6-р сарын 5, 6-ны  өдрүүдэд  Улаанбаатар хотноо МҮЭ-ийн Соёлын Төв Ордны Спорт цогцолборт  зохион байгуулна.

Тэмцээний нээлт: 2012 оны 6-р сарын 5-ны 10.00 цагт эхэлнэ. Тэмцээнийг 3 насны ангилалаар  явуулна. Үүнд:

  1. Цэцэрлэгийн нас 5-6 нас  /Эрэгтэй, Эмэгтэй

 /Цэцэрлэгийн насны  улсын аварга шалгаруулах тэмцээн/

  1. ЕБСургуулийн  7-8  нас   /Эрэгтэй, Эмэгтэй/
  2. ЕБСургуулийн  9-10  нас  /Эрэгтэй, Эмэгтэй/

Дүгнэж, байр эзлүүлэх, шагнах журам:

Тэмцээнийг  Швейцар  системээр 7-9  өрөг тоглуулах бөгөөд насны ангилал тус бүрд эхний 5 байр  шалгаруулна.

1-р байр Алтан медаль, Өргөмжлөл  40.000 төгрөг,

2-р байр Мөнгөн медаль,  Өргөмжлөл 30.000 төгрөг

3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл 20.000 төгрөг

4-р байр Өргөмжлөл 15.000 төгрөг

5-р байр  Өргөмжлөл 10.000 төрөг

Тусгай байрны шагналтай.

Цэцэрлэгийн   5-6 насны ангилалд багийн дүн болон олон хүүхэд сайн зохион байгуулж  оролцуулсан  ”Тэргүүний цэцэрлэг”-ийг шалгаруулж Өргөмжлөл, 100.000 төгрөгөөр шагнаж урамшуулна..

Багийн шагнал: Клубуудийн тамирчдын амжилт онооны нийлбэрээр байр эзлүүлэн шалгаруулна.Үүнд:

1-р байр 1,  Өргөмжлөл, 100.000 төг, 2-р байр 1, Өргөмжлжл, 70.000 төг.

Бүртгэл: Тэмцээнд оролцох  хүүхдүүдийг  2012 оны  5-р сарын 14-нөөс 6-р сарын 4-ныг дуустал   өдөр бүр  10.00-18.00 цагт  МҮЭСТОрдоны 307 тоотод бүртгэж мандат олгоно./ Бүртгүүлэхдээ  эцэг эхчүүд, багш нар хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, бүртгэлийн  хураамж  5000₮ авчирна уу./

МҮЭСТОрдон, МӨШКХолбоо