Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Хан Алтайчууд тэргүүлэв

МҮЭСТО-ны дэргэдэх "Цагаан бэрс" клубын 5 жилийн ойн нэрэмжит "Ханхүү-2012" тэмцээн 4 сарын 14-15ны өдрүүдэд МҮЭСТО-д амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээн 7 хүртэлх, 8-11, 12-15 гэсэн 3 насны  ангиллаар охид хөвгүүд холилдон тоглосон бөгөөд дээд 2 насны ангилалд Хан Алтай клубын Ү.Агьбилэг, Э.Болдоо, бага насны ангилалд Монгени клубын С.Төгөлдөр нар тэргүүлж энэ жилийн Ханхүүгээр тодров. Ангилал тус бүрт эхний 5 байр эзэлсэн тамирчид:

                7 хүртэл нас

  1. С.Төгөлдөр (Монгени)
  2. С.Чингүүн (Цагаан бэрс)
  3. Л.Оргилболд (Чингэлтэй-ЦН)
  4. М.Цэцэнбилэг (МХО)
  5. Г.Энхчимэг (Урамтай шатар)

                  8-11 нас

  1. Ү.Агьбилэг (Хан Алтай)
  2. Г.Ганхөлөг (Хан Алтай)
  3. Н.Долгион (Цагаан бэрс)
  4. Б.Энхжин (Цагаан морь)
  5. Л.Нармандах (24-р сургууль)

                  12-15 нас

  1. Э.Болдоо (Хан Алтай)
  2. Г.Мөнхбаяр (Мончесс)
  3. Х.Баясгалан (Монгени)
  4. Э.Энхнар  (Урамтай шатар)
  5. Б.Батхишиг (БТСДС)