Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Өсвөрын шатарчдын Гран при тэмцээн

mycca-logo

Монголын өсвөрийн шатарчдын клубуудын холбооноос санаачлан өсвөрийн шатарчдын дунд /12 нас хүртэл/ Гран при тэмцээнийг зохион явуулахаар шийдлээ.

Тэмцээний товч удирдамж:

Уг тэмцээний зорилго нь бага насны шилдэг хүүхдүүдийн ур чадварыг сайжруулахад оршино.2012 оны Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 8 хүртэлх /эр эм/ 10 хүртэлх /эр эм/ 12 хүртэлх /эр эм/ насны ангиллалд эхний 8-н байр эзэлсэн хүүхдүүдийг сонгон авна.

/Нийт 48 хүүхэд/ 2012 оны 3-р сарын 31-4-р сарын 1-ны өдрүүдэд МҮЭСТОрдны "Цагаан бэрс" клуб дээр сонгон шалгаруулсан өсвөрийн шатарчдын дунд Швейцарь системээр 7 өргийн тэмцээнхийх бөгөөд нийт дүнгээр байр эзлүүлэн A B C D E F хэсэгт хуваана./А-д эхнхий 8 хүүхэд,..,Е-д сүүлийн 8 хүүхэд/ 2012 оны 6, 9,11,12 саруудад нийт 4 тэмцээн зохиох бөгөөд өсвөрийн шатарчид хэсэг дотроо тойргийн шугамаар өрсөлдөнө.Цагийн хяналт талдаа 1 цаг 30 минут
Тэмцээн болгоны дараа байр эзлүүлж дараагийн тэмцээнд хамгийн сүүлд орсон 2 тамирчин доод хэсэгт орж харин эхний байрт шалгарсан 2 хүүхэд дээд хэсэгт оролцон тоглоно.Энд А-с дээш гарахгүй Е-с доош буурахгүй болно.12-р сард болох 4дэх тэмцээний дараа А ангиллалын эхний 3 тамирчин болон нас насны /эр эм/ хамгийн сайн тоглосон өсвөрийн шатарчдыг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулна. 1-р тэмцээн 6-р сарын 15-17нд "Нимонс"ХХКомпаний нэрэмжит болгон зохиогдоно.

Энэ оны өсвөрийн шатарчдын клубуудын холбооноос зохион байгуулах уралдаан тэмцээнүүд хуваарийн дагуу явагдах бөгөөд шинэчилсэн хуваарийг үзнэ үү. /www.mongolchess.com/ 2012 оны 3-р сарын 28-29-нд Ирээдүй цогцолбор 80-р сургууль дээр МӨШКХолбоо, 80-р сургууль хамтран Сансрын нисэгчдийн тэмцээнийг зохион байгуулна.