Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Удирдамж

Фиде мастер Сонирхогчдын шатрын дэлхийн аварга С.Билгүүний нэрэмжит хагас шигшээд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээний удирдамж

imagesФиде мастер Сонирхогчдын шатрын дэлхийн аварга С.Билгүүний нэрэмжит хагас шигшээд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн нь А,В,С гэсэн 3 ангиллаар 2012 оны 01-р сарын 7-8-ны өдрүүдэд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд  явагдана.

А ангилалд дотоод,гадаад чансаагаараа 2000-с дээш чансаатай тамирчид

В ангилалд дотоод,гадаад чансаагаараа 2000-с доош чансаатай тамирчид оролцох бөгөөд тус ангиллалаас шалгарсан эхний 25 хүн хагас шигшээд шалгарах эрх авна.

С ангиллалд Эмэгтэй тамирчид оролцон тоглоно.

Чансааг 2012 оны 01-р сарын 01-ны байдлаар тооцно

Тэмцээн \А,В,С ангилал бүр\ Швейцарь системээр 7 өрөг тоглох ба цагийн хяналт талдаа 1 цаг байна.Тэмцээний Рейтинг бодогдоно.Тэмцээнийг Компьютерийн программаар шүүнэ.

2012 оны  01-р сарын 06-ны17 цаг хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордоны “Цагаан бэрс” клуб дээр бүртгэнэ. Утас: 99883864

 

2012 оны 1-р сарын 7

1-р өрөг 09 цаг

2-р өрөг 11 цаг

3-р өрөг 14 цаг

4-р өрөг 16 цаг

2012 оны 1-р сарын 8

5-р өрөг 9цаг

6-р өрөг 11 цаг

7-р өрөг 14 цаг

Хаалтын ажиллагаа 16цагаас тус тус явагдана.

 

A , С ангиллал эхний 3 байр

B  ангиллалд эхний 8 байр шагналтай

Тэмцээний хураамж 10,000₮

 

Монголын Шатрын Холбоо

Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудийн Холбоо