Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны нэрэмжит “ЦАГААН БЭРС-2016” Өсвөрийн шатарчдын түргэвчилсэн тоглолтын / РАПИД / Улсын аварга шалгаруулах Х тэмцээний УДИРДАМЖ

                                     МҮЭ-ийн Соёлын Төв Ордны  нэрэмжит “ЦАГААН БЭРС-2016”

                                         Өсвөрийн шатарчдын түргэвчилсэн тоглолтын / РАПИД /

                                           Улсын аварга шалгаруулах  Х тэмцээний  УДИРДАМЖ

2016.09.15.                                                                                                                  Улаанбаатар хот.

МҮЭ-ийн Соёлын Төв Ордноос Монголын Шатрын Холбоотой хамтарч Өсвөрийн шатарчдын  түргэвчилсэн тоглолт- / РАПИД /-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд  энэ удаагийн  “ЦАГААН БЭРС-2016” тэмцээн 2016 оны 9-р сарын 24-25 -ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Тэмцээний зорилго: Шатрын спортыг  олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах,хүүүхэд залуучуудын  оюун ухааныг  хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулахад оршино.

Хамрагдах хүрээ: Улаанбаатар хот, аймгуудын  БТСХороо, шатрын клубууд, ЕБС-ийн өсвөрийн шатарчид, шатар сонирхогч хүүхэд багачууд

Хамтран зохион байгуулагч:  Монголын Шатрын Холбоо

Ивээн тэтгэгч: Очир-Ундраа групп, Макс групп

Насны ангилал:                                         

  1. 1.    6 хүртэлх   /эр, эм/                                           4. 11-12 нас / эр, эм/
  2. 2.    7-8  нас       /эр, эм/                                           5. 13-14 нас / эр, эм /
  3. 3.    9-10 нас      /эр,эм /                                           6. 15-18 нас / эр, эм/

  Шалгаруулалт:

Тэмцээнд оролцогчдоос  насны ангиллаас хамааран эхний 3-5 байр эзлүүлж дараахь шагнал олгоно.

А. Эхний 4 насны ангилал бүрт : /1-3 байр/           Б. 13-14,15-18 насны ангилал бүрт

1-р байр: Цом, Өргөмжлөл,  Мөнгөн шагнал,          1-р байр: Цом, Өргөмжлөл,  Мөнгөн шагнал

2-р байр: Цом, Өргөмжлөл,  Мөнгөн шагнал,          2-р байр: Цом, Өргөмжлөл,  Мөнгөн шагнал

3-р байр: Цом ,Өргөмжлөл,  Мөнгөн шагнал,          3-р байр: Цом, Өргөмжлөл,  Мөнгөн шагнал

Тусгай байрын шагнал:  /4-8-р байр /                      Тусгай байрын шагнал:  /4-5-р байр /

4-р байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал                       4-р байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал

5-р байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал                       5-р байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал

6-р байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал

7-р байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал

8-р байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал

Багийн дүнгээр эхний 1-3 байр эзлүүлэн клубуудыг шагнаж, урамшуулна.

Бүртгэл:  9-р сарын 19-23-ныг дуустал  ажлын өдрүүдэд 10.00-18.00 цаг МҮЭСТО-ны  306, 307 тоот өрөөнд  явагдана.   Бүртгэлийн хураамж 12.000 төг.

Хөдөө орон нутгаас оролцогчид нь  мэдүүлэг анкетыг  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. мэйл хаягаар эсвэл  70119937 факсаар  9-р сарын 22-нд багтааж  илгээнэ үү.

 

Шатрын клуб, эцэг эхийн зөвлөлийг оролцуулан Спортын нөхөрсөг тэмцээн 9-р сарын 23-нд МҮЭСТОрдонд болно.

Оролцогчдын дунд  блиц болон бодлого бодолт-ын тэмцээнийг МШХолбоо хариуцаж явуулна.

               

Тэмцээний техникийн зөвөлгөөнийг 2016 оны 9 -р сарын 23-ны 17.00  цагт МҮЭСТО-ны 107 тоот өрөөнд хийх бөгөөд зөвхөн тэмцээнийг зохион байгуулагчид, шүүгч нар оролцоно.

Тэмцээн 2016 оны 9-р сарын 24-ны 10.00 цагт MҮЭСТОрдны “Спорт цогцолбор”-т эхлэнэ.

Тайлбар.  Тэмцээний зохион байгуулалтын дагуу   тэмцээний өмнөх өдөр бүртгэлийг  хаах тул тэмцээн  эхлэх өглөө  бүртгэл явагдахгүй болохыг  нийт тэмцээнд оролцогчдод  анхааруулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаяг, утсаар авна уу.

Харилцах утас:       70119219, 70119908, 99773788, 99883864   Факс: 70119937

Вeб: www.muesto.mn      И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.,  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

                                        МҮЭ-ИЙН СОЁЛЫН ТӨВ ОРДОН              МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

 МОНГОЛЫН ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН КЛУБУУДЫН ХОЛБОО