Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Цагаан Бэрс 2016 тэмцээний үеэр зохиогдох өсвөрийн шатарчдын бодлого бодолтын УАШТ

МҮЭСТО-ны нэрэмжит “ЦАГААН БЭРС” өсвөрийн шатарчдын

бодлого бодолтын УАШТ-ий удирдамж 

            Зорилго: Өсвөрийн шатарчдын тоглолтын тактикийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц өсвөрийн бодлого бодогчдыг төрүүлэх 

         Тэмцээн нь Бодлого бодолтын олон улсын интернет тэмцээн (ISC) болон бодлого бодолтын  Өсвөрийн ДАШТ-ий  “U-15”  ангиллын дагуу Өсвөрийн шатарчдын рапид ба блиц тоглолтын 2016 оны УАШТ-ий үеэр зохиогдоно.

-тэмцээн 2016 оны 9-р сарын 24-ний өдрийн 17 цагт  МҮЭ-ийн СТО-д эхэлнэ, бүртгэлийг тэмцээн эхлэхээс 1 цагийн өмнө хийнэ.

-тэмцээнд 15 хүртэлх насны охид, хөвгүүд цол, зэрэг харгалзахгүй оролцоно

-тэмцээний хураамж 3000 төгрөг

-тэмцээнд хоёр нүүдлийн 2 бодлого, гурван нүүдлийн бодлого болон этюд тус бүр 1,

олон улсын тэмцээний жишигт ойртуулсан  хоёр нүүдлийн урвуу ба хамжаа  мадын бодлого тус бүр 1,  нийт  6  байрлалыг 100 минутад бодох даалгавар өгөгдөнө.

-тэмцээний дүнг гаргахад шийдийн эхний нүүдлийн зорилгыг  (занал буюу цугцванг) тодорхойлсон байдал, хамгаалалтын бүх хувилбарыг бүрэн заасан зэргийг харгалзан оноо өгөх бөгөөд зарцуулсан хугацааг нэмэлт үзүүлэлт болгоно.

(Хоёр нүүдлийн шууд мадын бодлогын хувьд хамгаалалтын хувилбаруудыг бичих шаардлагагүй бөгөөд зөвхөн эхний нүүдлийг зорилгын хамт заах нь хангалттай).

-50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн шатарчдад Бодлого бодогчийн чансаа олгоно.

- тэргүүн байруудад шалгарсан тус бүр 3 охид, хөвгүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртээнэ.

-тэмцээнд оролцогчид бодолтын шийдээ бичих  үзэг, харандаатай байх ёстой

 

 Монголын шатрын холбоо,

Монголын өсвөрийн шатарчдын клубуудын холбоо

2016-8-25