Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

2016 оны Өсвөрийн шатарчдын УАШТэмцээний удирдамж

2016 ОНЫ ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 1.НИЙТЛЭГ ЗҮЙЛ

  1. 1      Шатрын спортыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх,ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сэтгэн бодох ур чадварыг бүх түвшинд жигд хөгжүүлэх, 2016 оны Ази болон Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд оролцох баг бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахад энэ тэмцээний зорилго оршино.
  2. 2      Тэмцээнийг Монголын Шатрын Холбоо (МоШХ) зохион байгуулна.
  3. 3      Тэмцээнийг Олон Улсын Шатрын Холбоо (ФИДЕ) болон Монголын Шатрын Холбооны дүрмийн дагуу зохион байгуулна.
  4. 4      Тэмцээн анхан шат,шигшээ гэсэн 2 үе шаттай зохион байгуулна.
  5. 5      Бүх шатны тэмцээнийг 8 хүртэлх,9-10,11-12,13-14,15-16,17-18 гэсэн насны ангилалаар явагдана.

 АНХАН ШАТНЫ ТЭМЦЭЭН

 2       АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

 

  1. 1      Тэмцээнийг Аймгийн шатрын холбоо,клуб тусгайлан гаргасан журмын дагуу зохион байгуулна.
  2. 2      Тэмцээнийг 2016 оны 2 дугаар сард багтаана хийнэ.
  3. 3      Ангилал тус бүрт эхний 2 байр эзэлсэн тамирчдад УАШ шигшээ тэмцээнд оролцох эрх олгоно.
  4. 4      Тэмцээний дүн,тайланг 2016 оны 3 дугаар сарын 01-ны дотор МоШХ-ны ерөнхий нарийн бичгийн даргад илгээнэ.Тэмцээний тайланг ирүүлээгүй аймгийн шатарчдыг Өсвөрийн УАШТ-нд оролцуулахгүй.  

 3       НИЙСЛЭЛИЙН  АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН.

  1. 1      Тэмцээн 8 хүртэлх, 10 хүртэлх, 12 хүртэлх насны ангилалаар  2016 оны 1 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд 13-р сургууль дээр зохиогдоно. 14 хүртэлх, 16 хүртэлх, 18 хүртэлх насны шатарчид УАШТэмцээнд шууд оролцоно.
  2. 2      Бүртгэл 2016 оны 1 дүгээр сарын 04-ны өдөр 13-р сургуулийн байранд (3-4-р хорооллын эцэст) явагдана.
  3. 3      Тэмцээнд 2015 оны өсвөрийн УАШТ-ний эхний гурван байранд орсон тамирчид оролцохгүй байж болно. Хэрэв оролцсон нөхцөлд УАШ шигшээ тэмцээнд шууд оролцох эрхгүй болно
  4. 4      Орон нутгийн харьяаллаас УАШТ-нд оролцох шатарчид оролцохгүй.
  5. 5      Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
  • Төрсний гэрчилгээ
  • Бүртгэлийн хураамж  10.000 төгрөг
  1. 6      Тэмцээн швейцарь системээр 9 өрөг тоглоно.
  2. 7      Шүүгчдийн зөвлөл тэмцээнд оролцогчдийн тоог харгалзан зарим насны ангиллын өргийн тоо болон системийг өөрчлөх эрхтэй.
  3. 8      Цагийн хяналт талдаа 1 цаг.
  4. 9      Ангилал тус бүрт эхний 20 байр эзэлсэн шатарчид УАШТ-нд оролцох эрх авна. Эрх авсан тамирчид шигшээ тэмцээнд оролцох боломжгүй болсон үед дараагийн байрт орсон шатарчдыг нөхөн оруулахгүй.
  5. 10   Оролцох тамирчид 2016 оны гишүүний татвараа заавал төлсөн байх ёстой.
  6. 11   Ерөнхий шүүгч нь тэмцээний дүн тайланг 2016 оны 2 дугаар сарын 10-ны дотор МоШХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргад өгнө.

4.ШИГШЭЭ ТЭМЦЭЭН

  1. 1 Тэмцээн нь 2016 оны 3 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд “Хүннү Молл”-д зохиогдоно.
  2. 2 Бүртгэл 2016 оны 2 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Цагаан бэрс (Монголын Үйлдвэрчний Соёлын Төв Ордон)-ийн байранд хийгдэнэ. Орон нутгаас оролцож буй шатарчид 10.000 төгрөгний хураамж төлнө.
  3. 3 Тэмцээн швейцарь системээр 9 өрөг тоглоно.
  4. 4 Шүүгчдийн зөвлөл тэмцээнд оролцогчдийн тоог харгалзан зарим насны ангиллын өргийн тоо болон системийг өөрчлөх эрхтэй.
  5. 5 Цагийн хяналт талдаа 1 цаг 30 минут, нүүдэл бүрт 30 секундын нэмэгдэлтэй.
  6. 6 Ерөнхий шүүгч нь тэмцээний дүн тайланг 2016 оны 3 дугаар сарын 10-ны дотор МоШХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргад өгнө.

 МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО