Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

“ОЮУНЫ ТАМИР - 2016” шатрын тэмцээний удирдамж

ЕБС-иудын сурагчдын аварга шалгаруулах

“ОЮУНЫ ТАМИР - 2016” шатрын тэмцээний удирдамж

НЭГ. ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО

              ЕБСургуулиудын шатрын сургалтыг дэмжих, оюуны чөлөөт өрсөлдөөнийг үнэлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, тив дэлхийн АШТ-д оролцох тамирчдын бэлтгэлийг хангах зорилготой.

ХОЁР. ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ ЖУРАМ

А. Насны ангилал

                            1.           8 хүртэл нас                    - эрэгтэй/эмэгтэй

                            2.           9-10 нас                            - эрэгтэй, эмэгтэй

                            3.          11-12 нас                          - эрэгтэй, эмэгтэй

                            4.          13-16 нас                          - эрэгтэй, эмэгтэй

Б. Тоглолтын цагийн хяналт талдаа 40 минут, нийт 1 цаг 20 минут

В. Швейцарь системээр 7-9 өрөг тоглож оноолтыг компьютерээр гаргана.

Г. Тамирчин нэг бүрийн дүн, багийн дүнг компьютерээр нэгтгэн дүгнэж гаргана.

ГУРАВ. ТЭМЦЭЭНИЙ ТОВ

-       Тэмцээн 2015 оны 12 дугаар сарын 5, 6-ны өдрүүдийн 10:00 цагт МҮЭСТО-ны спорт зааланд болно.

-       Тэмцээний бүртгэл 2015 оны ХII/1-ХII/4 өдрүүдэд 09:00 – 18:00 цагт “Гурван тамир” сургууль дээр явагдана. Тэмцээний өглөө бүртгэл явагдахгүй.

-       Тэмцээний хураамж 10000 төгрөг

-       Тамирчид бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, 1% чээж зурагтай ирнэ.

ДӨРӨВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

              1-р байр нас тус бүрээс - 1 /алтан медаль, өргөмжлөл, 50000 төгрөг/

              2-р байр нас тус бүрээс - 1/мөнгөн медаль, өргөмжлөл, 40000 төгрөг/

              3-р байр нас тус бүрээс – 1/ хүрэл медаль, өргөмжлөл, 30000 төгрөг/

              4-р байр нас тус бүрээс – 1 /өргөмжлөл, 20000 төгрөг/

              5-р байр нас тус бүрээс – 1/өргөмжлөл, 15000 төгрөг/

              Багийн дүн: Өндөр амжилт үзүүлсэн сургууль

              1-р байр – цом, өргөмжлөл, 50000 төгрөг

              2-р байр – өргөмжлөл, 40000 төгрөг

              3-р байр – өргөмжлөл, 30000 төгрөг

 

Тэмцээнийг ерөнхий зохион байгуулагч:

“Гурван тамир” бүрэн дунд сургууль

Хамтран зохион байгуулагч:

МӨШКХолбоо

МШХ

Хаяг: УБ хот БГД 13-р хороо Өргөө гудамж

“Гурван тамир” бүрэн дунд сургууль

Харилцах утас: 364516, 

9918-4548,  9910-7697