Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

"Цагаан бэрс 2015" тэмцээний удирдамж

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны  нэрэмжит “ЦАГААН БЭРС-2015”

Өсвөрийн шатарчдын түргэн  болон түргэвчилсэн тоглолтын / РАПИД, БЛИЦ /

улсын аварга шалгаруулах  IХ тэмцээний  УДИРДАМЖ

           

МҮЭ-ийн Соёлын Төв Ордноос санаачлан Монголын Шатрын Холбоотой хамтарч Өсвөрийн шатарчдын түргэн  болон түргэвчилсэн тоглолтын / РАПИД, БЛИЦ /тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд  энэ удаагийн  тэмцээнийг 2015 оны 9-р сарын 26,27 -ны өдрүүдэд MҮЭ-ийн Соёлын Төв Ордны “Спорт цогцолбор”-т зохион байгуулна.

Тэмцээний зорилго:

Шатрын спортыг  олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, хүүүхэд залуучуудын  оюун ухааныг  хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.

Хамрагдах хүрээ: Улаанбаатар хот, аймгуудын  БТСХороо, шатрын клубууд, ЕБС-ийн өсвөрийн шатарчид, шатар сонирхогч хүүхэд багачууд

Хамтран зохион байгуулагч: МҮЭСТОрдон,  Монголын Шатрын Холбоо

Насны ангилал:                                            

  1.       7-8  нас   /  /эр, эм//                                                         4. 13-14 нас / эр, эм/
  2.       9-10 нас    /эр, эм/                                                           5. 15-16 нас / эр, эм /
  3.       11-12 нас  / /эр,эм /                                                         6. 17-18 нас / эр, эм

/ Шагнал:

Тэмцээнд оролцогчдоос  насны ангиллаас хамааран эхний 5 байр эзлүүлж дараахь шагнал олгоно.

Эхний 3 насны ангилал бүрт:                                          15-16,     17-18 насны ангилалд

1-р байр: Цом, Өргөмжлөл,  Мөнгөн шагнал,     1 -р байр: Цом, Өргөмжлөл,  Мөнгөн шагнал

2-р байр: Цом, Өргөмжлөл,  Мөнгөн шагнал,     2 -р байр: Цом, Өргөмжлөл,  Мөнгөн шагнал

3-р байр: Цом ,Өргөмжлөл,  Мөнгөн шагнал,     3 -р байр: Цом, Өргөмжлөл,  Мөнгөн шагнал

4-р байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал

5-р байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал

Бүртгэл:  9-р сарын 18-25-ныг дуустал  ажлын өдрүүдэд 10.00-18.00 цаг хүртэл МҮЭСТО-ны  307 тоот өрөөнд  явагдана.

Хөдөө орон нутгаас оролцогчид нь  мэдүүлэг анкетыг  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.  мэйл хаягаар эсвэл  70119937 факсаар  илгээх буюу  бүртгэлийн хураамжийг Голомт – 1901007387, Хаан банк- 5079095532 тоот дансанд урьдчилан 9-р сарын 24-ны дотор шилжүүлсэн байна.

                   

Зохион байгуулалт: Тэмцээн 2015 оны 9-р сарын 26-ны 10.00 цагт эхлэнэ.

Тэмцээний үеэр  өсвөрийн шатарчдын дунд шатрын бодлого бодолтын нээлттэй тэмцээн зохион байгуулагдана.

Тэмцээний техникийн зөвөлгөөнийг2015 оны 9 -р сарын 25-ны 15.00 цагт МҮЭСТО-ны 115 тоот өрөөнд хийх бөгөөд зөвхөн тэмцээнийг зохион байгуулагчид, шүүгч нар оролцоно.

Тайлбар.  Тэмцээний зохион байгуулалтыг харгалзан  тэмцээний өмнөх өдөр бүртгэл хаах тул тэмцээн  эхлэх өглөө  бүртгэл явагдахгүй болохыг  нийт тэмцээнд оролцогчдод  анхааруулж байна.

Гадаад чансаа бодогдох тул Фиде ID гүй өсвөрийн шатарчид  5000 төг хураамжаа төлнө үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаяг, утсаар авна уу.

    Харилцах утас:       70119219, 70119908, 99564850,  99107697,   Факс: 70119937

Вeб: www.muesto.mn      И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.,       marketing@muesto.mn

                                                           

МҮЭ-ийн Соёлын Төв Ордон, Монголын Шатрын Холбоо