Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдын бэлтгэлд зориулсан багийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний шинэчилсэн удирдамж

1. Тэмцээний журам

Тэмцээн 2015 оны 7-р сарын 22-26-ны хооронд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд зохион байгуулагдана. Тус тэмцээнд 16 хүртэлх насны олимпиадад оролцох 10 баг болон дараах шаардлагыг хангасан бусад багууд оролцоно.

  • 1-р ширээнд тоглох тамирчин 2201-с дээш рейтингтэй байна.
  • 2-р ширээнд тоглох тамирчин 2201-с доош рейтингтэй байна.
  • 3-р ширээнд тоглох тамирчин 2101-с доош рейтингтэй байна.
  • 4-р ширээнд тоглох тамирчин 2001-с доош рейтингтэй байна.
  • 5-р ширээнд тоглох тамирчин 1900-с доош рейтингтэй байна.   

Тэмцээн Швейцарь системээр 7 өрөг тоглох бөгөөд цагийн хяналт талдаа 1цаг 30 минут эхний нүүдлээс эхлэн нүүдэл бүрт 30-н секундын нэмэгдэлтэй байна.

Тэмцээний дүнг гаргахдаа дараах байдлаар жагсаана. /Багийн хожил-2, тэнцээ-1, хожигдол-0/

  1. Match points
  2. Game points
  3. Buchholz /all rounds included/

Тэмцээний хураамж баг тус бүр 100’000 төгрөг.

Тэмцээний бүртгэл 7-р сарын 23-нд 10-18 цагийн хооронд болно. 

 2. Тэмцээний хуваарь

2015 оны 7-р сарын 22

1-р өрөг 15 цаг

2015 оны 7-р сарынхй 23

2-р өрөг 15 цаг

2015 оны 7-р сарынах 24

3-р өрөг 15 цаг

 2015 оны 7-р сарын 25

4-р өрөг 10 цаг

5-р өрөг 15 цаг

2015 оны 7-р сарын 26

6-р өрөг 10 цаг

7-р өрөг 15 цаг

 3. Тэмцээний шагнал

1-р байр эзэлсэн баг 1200’000төгрөг

2-р байр эзэлсэн баг  800’000төгрөг

3-р байр эзэлсэн баг  500’000таграг

 Ширээндээ хамгийн сайн тоглосон 1 тамирчин 100’000төгрөг/Нийт 500’000төгрөг/

Тэмцээний бүртгэл 7-р сарын 21-ны 14-18 цагийн хооронд МҮЭСТО-ны “Цагаан Бэрс” клуб дээр болно.

 

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО