Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

16 хүртэлх насны дэлхийн шатрын олимпиадад Монголын баг тамирчдыг сонгон шалгаруулах журам

1. Оролцох бүрэлдэхүүн

2015 оны Өсьөрийн шатарчдын УАШТэмцээний 8 хүртэлх насны/охид, хөвгүүд/ эхний 8-н байр эзэлсэн өсвөрийн шатарчид, 10 хүртэлх насны/охид, хөвгүүд/ эхний 16-н байр эзэлсэн өсвөрийн шатарчид, 12 хүртэлх насны /охид, хөвгүүд/ эхний 20-н байр эзэлсэн өсвөрийн шатарчид болон 12-16 хүртэлх насны бүх тамирчид оролцоно.

2. Сонгон шалгаруулах тэмцээн

Сорилго тэмцээний 2 удаа хийх бөгөөд анхдугаар тэмцээн нь 2015 оны 6-р сарын 22-26-нд дараагийн тэмцээнийг 2015 оны 7-р сарын 1-5-ны хооронд зохион байгуулна. 2 тэмцээний нийлбэр дүнгээр эхний 50 өсвөрийн шатарчин буюу 10 багийг шалгаруулж авна.
/баг тус бүрт заавал 1 охин байна/
Тэмцээнүүд нь швейцарь системээр 9 өрөг тоглох бөгөөд цагийн хяналт талдаа 1 цаг 30 минут анхны нүүдлээс эхлэн нүүдэл бүрт 30 секунд нэмэгдэнэ. Тэмцээнийг дараах байдлаар байр эзлүүлнэ.
1. Оноо
2. Хоорондын тоглолт
3. Бухгольц/параметр 1/
4. Бухгольц/параметр 2/
Цагийн хуваарь

Сорилго 1
6-р сарын 22
1-р өрөг 9 цаг
2-р өрөг 14 цаг
6-р сарын 23
3-р өрөг 9 цаг
4-р өрөг 14 цаг
6-р сарын 24
5-р өрөг 9 цаг
6-р сарын 25
6-р өрөг 9 цаг
7-р өрөг 14 цаг
6-р сарын 26
8-р өрөг 9 цаг
9-р өрөг 14 цаг

Сорилго 2
7-р сарын 1
1-р өрөг 9 цаг
2- өрөг 14 цаг
7-р сарын 2
3-р өрөг 9 цаг
4-р өрөг 14 цаг
7-р сарын 3
5-р өрөг 9 цаг
7-р сарын 4
6-р өрөг 9 цаг
7-р өрөг 14 цаг
7-р сарын 5
8-р өрөг 9 цаг
9-р өрөг 14 цаг

Сорилго тэмцээний амжилт болон өсвөрийн шатарчдын гадаад, дотоод рейтингийг харгалзан үзэж МШХолбоо тус тэмцээнд оролцох Монголын 1,2-р шигшээ багийг сонгох ба бусад 8 багийн зохион байгуулалтыг шийднэ. Тэмцээний хураамж 10'000төгрөг. Тэмцээн болох газрыг жич зарлана.

Монголын шатрын холбоо