Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

"Гэр бүл 2015" IX тэмцээний удирдамж

Гэр бүлийн хэмжээнд шатрын спортыг хөгжүүлэх, эцэг эхчүүдийн хооронд харилцан биe биeнээсээ туршлага солилцох, шатарчин гэр бүлүүдийн найрсаг уур амьсгал үүсгэхэд оршино.

Тэмцээн 2015 оны 2-р сарын 28 3-р сарын 01-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 115-р сургууль дээр болно.

Тэмцээнийг 2-р сарын 28-ны 9:30 хүртэл бүртгэж 10 цагт тэмцээн эхэлнэ.

Багийн бүрэлдэхүүн 2 хүнтэй аав/ээж, эмээ, өвөө, ах, эгч/, хүү/охин, дүү, ач, зээ/ байх бөгөөд багийн бүрэлдхүүний нэг хүн нь 18 наснаас доош байх ёстой.

Тэмцээн Швeйцарь систeмээр 6-7 өрөг тоглох бөгөөд цагийн хяналт талдаа 30-40 минут байна.

Тэмцээний шагнал: 

  • 1-р байр цом, өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 2-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 3-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 4-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал 
  • 5-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал                                             

Тэмцээний хураамж 20000₮

Тэмцээнийг ивээн тэтгэгчээс 200000₮ /Т.Сугар, С.Ган-Эрдэнэ нарын баг/

3-р сарын 1-нд тэмцээний дараа 17цагаас нийт шатарчдын дунд Блиц тэмцээнтэй.

 

Монголын Өсвөрийн Шатарчдын Клубуудын Холбоо