Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

2015 оны тэмцээний хуваарь

2014 онд Монголын өсвөрийн шатарчдын хувьд онцгой жил байлаа. Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8 хүртэлх насны охидын ангилалд алтан медаль хүртсэн Д.Мөнхзул, хөвгүүдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн Е.Төгстөмөр нар болон бусад тив дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн шатарчиддаа баяр хүргэе. МӨШКХ 2015 онд урьд жилүүдэд явагдаж байсан уламжлалт тэмцээнүүдээ зохиохоос гадна "Хаадын эсрэг Ханхүү нар" гэсэн тэмцээнийг шинээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Та бүхэнд 2015 онд спортын өндөр амжилт хүсье.

МӨШКХолбооны тэргүүн Т.Сумъяа 

МӨШКХолбооны 2015 онд зохион байгуулах тэмцээний хуваарь

  

1. 2-р сарын 28- 3р сарын 1-нд “Гэр бүл” 2015 тэмцээн

2. 4-р сарын 11-12-нд “Хан хүү 2015” тэмцээн

3. 4-р сарын 25-26-нд Монгени сургуулийн нэрэмжит тэмцээн

4. 5-р сарын 30-31-нд МҮЭСТОрдонтой хамтран “Мини шатар 2015” тэмцээн

5. 6-р сард “Азийн бэлтгэл 2015” тэмцээн

6. 6-р сарын 20-30-ны хооронд Өсвөрийн шатарчдын зуны ээлжит цугларалт, сургалтыг зохион байгуулна.

7. 9-р сарын 19-20-нд МҮЭСТОрдны нэрэмжит өсвөрийн шатарчдын Рапид, Блиц тоглолтын УАШТэмцээн /МШХолбоотой хамтран зохион байгуулна/

8. 10-р сарын 10-11-нд “Дэлхийн бэлтгэл 2015” тэмцээн 

9. 11-р сарын 14-15-нд Гурван тамир сургуулийн нэрэмжит тэмцээн

10. 12-р сарын 5-6-нд “Хаадын эсрэг Ханхүү нар” 21 хүртэлх насны шилдэг залуу шатарчид Монгол улсын шигшээ тамирчдын эсрэг халз тоглолт. /Шевенинген системээр стандарт, рапид, блицийн төрлөөр тоглоно. Баг 4 хүнтэй/

Монголын өсвөрийн шатарчдын клубуудын холбоо