Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны нэрэмжит “ЦАГААН БЭРС-2014” тэмцээний удирдамж

МҮЭ-ийн Соёлын Төв Ордны  нэрэмжит “ЦАГААН БЭРС-2014”

Өсвөрийн шатарчдын  түргэвчилсэн тоглолтын /РАПИД/ 

улсын аварга шалгаруулах  VIII тэмцээний  УДИРДАМЖ

2014.09.13.             Улаанбаатар хот.

МҮЭ-ийн Соёлын Төв Ордноос санаачлан Монголын Шатрын Холбоо,МӨШКХолбоотой  хамтарч  Өсвөрийн шатарчдын түргэвчилсэн тоглолтын  улсын аварга шалгаруулах /РАПИД/  тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд  энэ удаагийн  тэмцээнийг 2014 оны 10-р сарын 4,5 -ны өдрүүдэд MҮЭ-ийн Соёлын Төв Ордны “Спорт цогцолбор”-т зохион байгуулна.

Тэмцээний зорилго:

Хүүхэд залуучуудын дунд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, үйл ажиллагааг нь дэмжих чиглэлээр МӨШКХолбоо, Монголын Шатрын Холбоотой  хамтарч Өсвөрийн шатарчдын түргэвчилсэн тоглолтын /РАПИД/ улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулахад оршино.

Хамрагдах хүрээ: Улаанбаатар хот, аймгуудын  БТСХороо, шатрын клубууд, ЕБС-ийн өсвөрийн шатарчид, шатар сонирхогч хүүхэд багачууд

Хамтран зохион байгуулагч: МҮЭСТОрдон,  Монголын Шатрын Холбоо, МӨШКХолбоо

Насны ангилал:

  1. 6 хүртэлх нас / эр, эм/             4. 11-12 нас/ эр,эм/ 
  2. 7-8  нас   /эр, эм/                             5. 13-14 нас / эр, эм/
  3. 9-10 нас    /эр, эм/                           6. 15-18 нас / эр, эм /

Шагнал:

Тэмцээнд оролцогчдоос  насны ангиллаас хамааран эхний 5-10 байр эзлүүлж дараахь шагнал олгоно.

Бүх насны ангилал бүрт: 

  1. 1-р байр: Цом, Өргөмжлөл,  Мөнгөн шагнал 
  2. 2-р байр: Цом, Өргөмжлөл,  Мөнгөн шагнал  
  3. 3-р байр: Цом ,Өргөмжлөл,  Мөнгөн шагнал 
  4. 4-р байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал 
  5. 5-р байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал

Тусгай шагнал: 

6-12 насны /эр, эм/ ангилалд 6,7,8,9,10-р  байр эзлүүлэн Өргөмжлөл,  мөнгөн шагнал,

13-14 насны / эр,эм / ангилалд  6,7-р байр эзлүүлж, Өргөмжлөл, мөнгөн шагнал тус тус олгоно.

 

Бүртгэл:  9-р сарын 27-ноос 10-р сарын 03-ныг дуустал  ажлын өдрүүдэд 10.00-18.00 цаг хүртэл МҮЭСТО-ны  307 тоот өрөөнд  явагдана. 

Хөдөө орон нутгаас оролцогчид нь  мэдүүлэг анкетыг  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.  мэйл хаягаар эсвэл  70119937 факсаар  илгээх буюу  бүртгэлийн хураамжийг Голомт – 1901007387, Хаан банк- 5079095532 тоот дансанд урьдчилан 10-р сарын 03-ны дотор шилжүүлсэн байна. 

Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, бүртгэлийн хураамж 10.000 төгрөгавч ирнэ.

                   

Тэмцээний техникийн зөвөлгөөнийг 2014 оны 10 -р сарын 03-ны 16.00  цагт МҮЭСТО-ны 115 тоот өрөөнд хийх бөгөөд зөвхөн тэмцээнийг зохион байгуулагчид, шүүгч нар оролцоно.

Тэмцээн швейцарь системээр явагдах хүүхдийн тооноос хамаарч өргийн тоог тогтооно. 

Тэмцээний үеэр зохион байгуулагдах арга хэмжээнүүд: 

  • Тэргүүний тамирчин хүүхдүүдэд Хүүхдийн байгууллагын нэрэмжит шагнал гардуулна.
  • Тэмцээний өдрүүдэд шатрын  ном  сурах бичиг, хэрэгсэлийн худалдаа болно.
  • Тэмцээнд оролцогч нийт хүүхдүүдээс нийт 15 АЗТАН шалгаруулна. 
  • Тэмцээн 1 талдаа 30 минутын хугацаатай.

Жич: Тэмцээний зохион байгуулалтыг сайжруулах зорилгооор  тэмцээн эхлэх  өглөө бүртгэл явагдахгүй болохыг  нийт тэмцээнд оролцогчдод  анхааруулж байна.

Тэмцээн  2014 оны 10-р сарын 04-ны 10.00 цагт эхлэнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаяг, утсаар авна уу.

 

    Харилцах утас:       70119219, 70119908, 99564850,  99107697,   Факс: 70119937

Вeб: www.muesto.mn      И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.,       Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

МҮЭ-ийн Соёлын Төв Ордон

Монголын Шатрын Холбоо, МӨШКХолбоо