Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

“МИНИ ШАТАР-2013” тэмцээн

“МИНИ ШАТАР-2013” Өсвөрийн шатарчдын тэмцээний удирдамж

2014.05.15

mycca-logoЗорилго:Хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг бага наснаас нь  хөгжүүлэх, шатрын спортыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, БШУЯамнаас  дэвшүүлсэн хүүхэд бүрийг хөгжүүлэххөтөлбөрийгдэмжиж ажиллахад чиглэгдэнэ. Тэмцээний  ерөнхий зохион байгуулагч:

 МҮЭ-ийн Соёлын Төв Ордон 

 Хамтран зохион байгуулагч: МӨШКХолбоо

                                 Тэмцээний ивээн тэтгэгч:  Ахмад шатарчин Б.Даньдай гуай, түүний үр хүүхдүүд

Тэмцээн 2014 оны 5-р сарын 24-25 -ны өдрүүдэд МҮЭ-ийн Соёлын Төв Ордны Спорт цорцолборт болно.Тэмцээнийг дараахь 3 насны ангилалаар  явуулна. Үүнд:

  1. Цэцэрлэгийн нас  6 нас  хүртэл / Эрэгтэй, Эмэгтэй /
  2. ЕБСургуулийн    7-8  нас   / Эрэгтэй, Эмэгтэй /
  3. ЕБСургуулийн    9-10  нас  /Эрэгтэй, Эмэгтэй /

Дүгнэж байр эзлүүлэх, шагнах журам:

Тэмцээнийг оролцогдын тооноос хамаарч, Швейцарь  системээр 7-9  өрөг тоглуулах бөгөөд насны ангилал тус бүрд эхний 5  байр  эзлүүлж шалгаруулна.

1-р байр Алтан медаль, Өргөмжлөл  50.000 төгрөг

2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл 30.000 төгрөг

3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл 20.000 төгрөг

4-р байр Өргөмжлөл, 15.000 төгрөг

5-р байр  Өргөмжлөл, 10.000 төрөг

Тусгай байр, Өргөмжлөл, 8.000 төрөг

Багийн шагнал: Клуб, багийн тамирчдын амжилт, оролцогчдын тоо зэргийг харгалзан  онооны нийлбэрээр байр эзлүүлэн шагнана.Үүнд:

 1-р байр   Өргөмжлөл, 80.000 төг

 2-р байр   Өргөмжлөл, 50.000 төг 

 3-р байр   Өргөмжлөл, 30.000 төг 

Хөдөө орон нутгаас баг тамирчидаа сайн зохион байгуулж, амжилттай оролцсон багш, дасгалжуулагчийг тусгай шагналаар шагнана. Тэмцээний хаалтан дээр Азтан 5 оролцогч шалгаруулна.

Бүртгэл:Тэмцээнд оролцох  хүүхдүүдийг  2014 оны 5-р сарын 21-нээс  эхлэн   өдөр бүр  10.00-18.00 цагт  МҮЭСТОрдоны 306,307 тоот өрөөнд  бүртгэж мандат олгоно. 

Бүртгүүлэхдээ эцэг эхчүүд, багш нар хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, бүртгэлийн  хураамж  6000₮ авчирна уу.

Бүртгэл: 2014 оны 05-р сарын 24-ны 12.00 цаг хүртэл явагдах тул хугацаандаа амжиж бүртгүүлнэ үү.           Харилцах  утас:  70119219,  70119908,  99107697

МҮЭСТО,МӨШКХолбооны хамтарсан 

 “1000 шатарчин  хүүхдийн баяр” –ын  арга хэмжээний удирдамж

2014.05.15.

Зорилго: Монголын шатрын спортыг олон нийтэд таниулах, хүүхдүүдийн дунд шатрын спортыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, клубуудын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх

Хугацаа:  2014.05.24-ны 11.00-15.00 цагт 

Хаана: МҮЭ-ийн Соёлын төв ордны өмнөх Төв талбай дээр 

Санаачлан зохион байгуулагч: МҮЭСТО, МӨШКХобоо

Энэхүү “1000 шатарчин  хүүхдийн баяр”-ын үеэр шатрын спортыг сурталчилах төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана.Үүнд:

Нэг. Шатрын спортын  сурталчилгааны бэлтгэл, зохион байгуулалтын ажлууд :

  • ЛЭД дэлгэцээр МӨШКХ ны үйл ажиллагаа, сурталчилгаа,тэмцээнүүдийн бичлэг
  • Ном , шатарын үзэсгэлэн худалдаа
  • Шатрын клубүүдийн үйл ажиллагааны сурталчилгаа, элсэлт

Хоёр. “1000 шатарч хүүхдийн баяр” арга хэмжээний сурталчилгааны үеэр зохион байгуулагдах үйл ажиллагаанычиглэл:

  1. Зэрэг тоглолт/ монголын шилдэг тоглогчидтой тоглох/
  2. Бодлого бодолтын уралдаан/15-20 мин/
  3. Найрамдлын 8 бэрс байршуулах уралдаан
  4. Том шатар дээрхи тэмцээн
  5. 64  дүрс идэх уралдаан
  6. БЛИЦ тэмцээн
  7. Харалгүйгээр тоглолт хийх
  8. Нэг нүүдлийн мадны уралдаан
  9. "Данпуу" тоглолтын тэмцээн зэрэг уралдаан тэмцээнүүд болно.

МҮЭ-ийн Соёлын Төв Ордон, МӨШКХолбоо