Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

ОЮУНЫ ТАМИР-2014

БАТЛАВ: ЗАХИРАЛ                                                              / Э. СОДГЭРЭЛ /

 

ЕБСургуулиудын сурагчдын аварга шалгаруулах “ОЮУНЫ ТАМИР-2014” 

Шатрын тэмцээний удирдамж

 

НЭГ:   ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО

                        Сургуулиудын шатрын сургалтын чанарыг дээшлүүлэх, дэмжих

                        Сурагчдын оюуны хөгжлийг дэмжих

                        Авьяаслаг өсвөрийн шатарчдыг төрүүлэх

ХОЁР: ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ ГАЗАР, ХУГАЦАА, БҮРТГЭЛ

-Тэмцээн  UB палас Рояал танхимд  2014 оны 01-р сарын 11-12 ны өдрүүдэд явагдана.

-Тэмцээн 2014 оны 01-р сарын 11 ний өдрийн 09.00 цагт эхэлнэ.

-Бүртгэл 2014 оны 01-р сарын 8,9,10 ны өдрийн 09.00 цагаас 17.00 цаг хүртэл Гурван тамир сургууль дээр явагдана.

-Тэмцээний хураамж – 6000 төгрөг

ГУРАВ: ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ ЖУРАМ

А: Насны ангилал

  1. 8 хүртэл нас        – эрэгтэй / эмэгтэй
  2. 9-10 нас                – эрэгтэй / эмэгтэй
  3. 11-12 нас              – эрэгтэй / эмэгтэй
  4. 13-16 нас              – эрэгтэй / эмэгтэй

Б: Тоглолтын цагийн хяналт талдаа 40 минут, нийт 1 цаг 20 минут

В: Швейцарь системээр 7-9 өрөг тоглож оноолтыг компьютерээр гаргана.

ДӨРӨВ: ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

            1-р байр – 2  / Алтан медаль, Өргөмжлөл, 40,000 төгрөг /

            2-р байр – 2  / Мөнгөн медаль, Өргөмжлөл, 30,000 төгрөг /

            3-р байр – 2  / Хүрэл медаль, Өргөмжлөл, 20,000 төгрөг /

            Шагнал           4-р байр – 2 / Өргөмжлөл, 15,000 төгрөг /

                                    5-р байр – 2 / Өргөмжлөл, 10,000 төгрөг /

Тусгай шагнал: Гурван тамир сургуулиас оролцон хамгийн сайн тоглосон сурагчийг ангилал тус бүрт шалгаруулан Дурсамж, 10,000 төгрөг

Багийн дүн: Өндөр амжилт үзүүлсэн сургууль

            1-р байр Цом , Өргөмжлөл, 50,000 төгрөг

            2-р байр Өргөмжлөл, 40,000 төгрөг

            3-р байр Өргөмжлөл, 30,000 төгрөг

ТАВ: ДҮГНЭХ ЖУРАМ

Тамирчин нэг бүрийн дүн, багийн дүнг компьютерээр нэгтгэн дүгнэж гаргана.

Хаяг: БГД, 3-р хороолол, 13-р хороо, Өргөө кино театрын ард, Гурван тамир бүрэн дунд сургууль

Харилцах утасны дугаар: 99883864, 99184548, 99085860

Жич: Бүртгүүлэхдээ тухайн тамирчны төрсний гэрчилгээ, 1% цээж зураг авчирна уу.