Нэвтрэх

Нээлттэй самбар

There are no posts in the Shoutbox

The shoutbox is unavailable to non-members

Холбоосууд

banner-6banner-1banner-2banner-3

Манай улс Өсвөрийн шатарчдын Дэлхийн АШТ-ээс 5 дахь медалиа хүртлээ

munАрабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хагас сар үргэлжилж дүнгээ гаргалаа.

Манай улсаас Монголын шатрын холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 39 тамирчин, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо.

Тэмцээн 8 хүртэлх нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас гэсэн зургаан насны 12 ангилалд 107 улсын 1800 гаруй бяцхан шатарчид өрсөлдсөн юм.

Стандарт буюу сонгодог төрлийн 8 хүртэлх насны охидын ангилалд 117 шатарчин өрсөлдсөнөөс Хангарьд спорт клубын тамирчин 2013 оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт Бат-Эрдэний Мөнгөнзул 9 оноогоор "Мөнгөн медаль" хүртлээ. Ийнхүү манай улсаас Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн 4 дэх хүн, 5 дахь медаль, 2 дахь мөнгөн медалийн эзнээр тодорлоо. Өмнө 2001, 2005 онуудад ОУМ Батхуягийн Мөнгөнтуул хүрэл, мөнгө, 2010 онд ФМЭ Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ алт, 2011 онд ОУМЭ Алтан-Өлзийн Энхтуул хүрэл медаль хүртэж байсан билээ. Тэрээр Хангарьд спорт клубт ОУМ Намхайн Баттулга удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг юм.

Мөн насны охидын ангилалд Багануур дүүргийн шатарчин, 2012 оны Сурагчдын Дэлхийн АШТ-ий хүрэл медальт Ганганбарсын Маралгуа 8 оноогоор 8-р байр, 9-10 насны хөвгүүдийн ангилалд 199 тамирчин өрсөлдсөнөөс 2012 оны Сурагчдын Дэлхийн аварга ФДМ Эрдэнийн Баасансүрэн 8 оноогоор 10-р байрт шалгарлаа.

Блиц буюу Түргэн тоглолтын төрөлд манай улсаас 30 тамирчин оролцлоо. 15-16 насны хөвгүүдийн ангилалд 99 шатарчин өрсөлдсөнөөс Сонирхогчдын Дэлхийн аварга 1-р сургуулийн сурагч ФМ Сумъяагийн Билгүүн 5,5 оноогоор 6-р байр, 8 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд 121 шатарчин өрсөлдсөнөөс Ази тивийн 3 удаагийн аварга, Сурагчдын Дэлхийн аварга Урамтай шатар клубын тамирчин ФДМ Есөнтөмөрийн Төгстөмөр 5,5 оноогоор 8-р байр мөн насны охидын ангилалд 57 шатарчин оролцсоноос сонгодог төрлөөс мөнгөн медаль хүртсэн Бат-Эрдэний Мөнгөнзул 5 оноогоор 8-р байрт шалгарлаа.

Баг тамирчид маань 12-р сарын 31-нд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардана.